4.

266 62 3
                                    

Энд ирээд хэдийн гурван долоо хоног болчхож.

Хичээлдээ явахаар гэрээс гартал Тэюун гэрийн гадаа зогсож байлаа. Өмнө нь  үргэлж Жэёон хүлээгээд зогсож байдагсан.

"Өглөөний мэнд"

" Чамд ч бас өглөөний мэнд Тэюун-а"

Бид замдаа элдвийг ярьсаар сургууль руугаа орлоо.

Одоо л дасаж байх шиг байна.

Гэхдээ сургуулийн хүүхдүүд бид хоёроос зайгаа бариад ч байх шиг... Очоод яриа өдөх гэхээр галзуу хүн харж байгаа аятай л.

-

"Тэюун-а"

"За?"

"Тараад завтай юу?"

Хоолны танхим руу орох үедээ би ийн асуулаа.

Харин тэр хэсэг бодсоны эцэст "Завтай яасан?" хэмээв.

"Жэёон дээр очмоор байна"

Зөөлхөн инээмсэглэсээр ийн хэлэхэд тэр ч бас инээмсэглээд толгой дохилоо.

Ингэхэд Жонү яагаад харагдахгүй байна? Тэр их сонин. Над руу зурвас бичих байтугай сургууль дээр ч таардаггүй. Таарсан ч танихгүй мэт зөрдөг... Үнэхээр миний найз залуу мөн л юм бол! Ахх юу бодоод байна аа? Тэр хачин залууг бодохоо боль.

Урьдын л адил тэр хоолны танхимд орж ирэн намайг харсан ч тоолгүй өөр ширээ рүү явлаа.

Тэюун-ыг мэдчих вий гээд ингэдэг юм болов уу? Тэр хоёр үнэхээр муу харилцаатай бололтой.

Тэгээд би эцэст нь Тэюунд хэлэхээр шийдэв.

"Тэюун-а хэдэн долоо хоногийн өмнө тэр Жонү гэгч манай гэрийн үүдэнд ирээд, би танихгүй байсан болохоор хэн бэ? гэсэн чинь найз залуугаа танихгүй байгаа юм уу? гэсэн"

Тэюун толгой сэгсрээд "Солиотой новш, тэр зүгээр л тоглож байгаа юм. Гэхдээ чамайг ой санамжаа мартсаныг гадарласан бололтой. Эртхэн надад хэлэхгүй яасан юм? Болгоомжтой байгаарай".

Бурхан минь тэр надаар тоглож байсан хэрэг үү? Гэтэл би итгэж л байдаг!

Гэнэт л гомдох сэтгэл төрөн Жонү-гийн зүг ууртай хартал түүний хүйтэн харцтай тулгаран сандран өөр тийш харлаа. Түүний байгаа байдал их сүрдэм. Зүгээр зогсож байгаа нь... Үсээ арагшаа илж байгаа нь хүртэл нэг тийм... Догдлуулмаар.

Тэр яагаад надаар тоглоно гэж? Надад тийм дургүй юм болов уу? Гэхдээ тэр үнсэлт....

Миний мэдэхгүй нэг зүйл байна. Намайг энэ ертөнцөд ирэхээс өмнө болсон зүйл... Юу юм бол? Тэюун ч тэр нэг юм нуугаад байна.

-

Хичээл тарсны дараа Тэюун бид хоёр хувцсаа сольчхоод Жэёон руу явахаар боллоо.

Ядарсаар гэртээ орвол хоолны үнэр үнэртэж гал тогооны өрөөнөөс аавын хоолой сонсогдох нь тэр. Бараг л сар гаран хараагүй учраас би баярлан гал тогоо руу гүйлээ.

Хэдий өөр ертөнц ч гэсэн тэд миний аав ээж шүү дээ.

"ААВ"

"Өө миний охин"

Би түүнд үнсүүлээд "Гялс хувцсаа сольчхоод ирье" хэмээгээд өрөө рүүгээ явлаа.

Хувцсаа сольчхоод гарахтай зэрэгцэн Тэюун ирэв.

Тэрээр аавыг харан бөхийгөөд "Сайн явж ирсэн үү? Пак ахаа" гэлээ.

"Ааваа бид хоёр ажилтай баяртай орой уулзъя"

-

"Сайн уу? Жэёон-а диваажинд сайн байгаа биз дээ? Намайг санаж байна уу? Би чамайг зөндөө их санаж байна. Мартсан гэж битгий гуниглаарай. Аль ч ертөнцөд би чамайг санасаар байх болно"

"С-сайн уу? Ж-жэёон-а"

Тэюун хөлөрсөн гараа өмдөндөө арчсаар ийн хэллээ.

"Ирээгүй удсанд уучлаарай"

"ЯМАР НОВШ НЬ ВЭ?"

Ууртай хоолой сонсогдсонд гайхан хажуу тийш хартал Жонү гаран дахь цэцгээ чанга атгасаар бидний зүг алхаж байлаа. Тэр энд?

"ЭНД ЮУ ХИЙЖ ЯВАА ЮМ? ЯМАР НҮҮРЭЭРЭЭ!"

Түүнийг ийм ууртай байхыг анх удаа л харж байсан тул сандран Тэюун руу харвал тэрээр Жонү рүү хүйтнээр хараад "Наад тэнэглэлээ зогсоо Ким Жонү. Одоо болтол Хэжон-ыг буруутгах хэрэггүй"

"Э-энд юу болоод байгаа юм?"

Гайхсаар ийн асуутал Жонү ёжтой инээгээд "Чи л болоод санахгүй байв гэж. Аан ой санамжаа мартчихсан бил үү? Эсвэл жүжиглээд байгаа юм уу? Яагаад огтхон ч гэмшихгүй байгаа юм? ЧАМАЙГ ЗҮГЭЭР ИНЭЭГЭЭД ЯВЖ БАЙХЫГ ХАРЖ ТЭВЧИХГҮЙ НЬ ПАК ХЭЖОН! ЯМАР ХАРААЛ ИДСЭНЭЭ СЭДЭЭД БАЙГАА ЮМ"

"Ю-юу яриад байгаа юм бэ?"

Хэдийн нүдэнд минь нулимс цийлгэнэх үед Тэюун миний гараас атган Жонүг мөрлөөд цааш алхлаа.

"Хэдий болтол жүжиглэх гэсэн юм Пак Хэжон? Чамаас болоод Жэёон үхчихсэн шүү дээ"

Би алхаагаа зогсоон Жонү руу удаанаар харав. Түүний аймшигтай хүйтэн харцыг хараад гар минь чичирлээ.

-

A/n: Ойрд завгүй байлаа🥺 за тэгэхээр энд юу болоод байна? нтр кк. Маш том нууц нуугдаж байгаа шүү🤭🤫

Parallel universe  || KJW [Completed]Where stories live. Discover now