16.

317 70 27
                                    

"Ю-юу?"

Цочирдсоор ийн асуухад Жонү хэсэг чимээгүй байж байгаад босон "Баяртай, гэр лүүгээ болгоомжтой ороорой" хэмээгээд цааш явахад нь араас нь чимээгүй ширтсээр үлдлээ.

Юу болоод байна аа? Жонү надад хайртай гэнэ ээ?

Болохгүй шүү дээ... Жэёон түүнд сайн байхад би яасан ч болохгүй.

Саравчинд хэсэг суун бодлоо цэгцэлчхээд ортол Жэёон унталгүй цонхоор хараад сууж байлаа.

"У-унтаагүй байсан юм уу?"

Тэр над руу зальтай гэгч нь хараад "Орой болсон хойно Жонү-тэй уулзаад л, та хоёрын голд нэг юм байна даа"

Хэрвээ тэр мэдчихвэл  надад гомдох байх даа.

"Үгүй ээ тэр зүгээр л чамд санаа зовоод ирсэн юм"

"Хэжон ч худлаа хэлэхдээ муу юм аа, Жонү юу гэж надад санаа зовох вэ дээ, та хоёроос нэг зүйл анзаарагдаад л байгаа шүү"

Тэр намайг нударсаар ийн хэлэх бол би аль болох сандрахгүйг хичээн зогсож байлаа.

"Би юу гэж сайн найзынхаа хайртай хүнд сайн болох вэ дээ"

"Хэн Жонүд сайн юм? А-арай Т-тэюун Жонүд?"

Би түүн рүү тоглоод байна уу гэсэн харцаар хараад "Тэнэг ээ чи Жонүд сайн биз дээ?" хэмээхэд Жэёон хэсэг гайхаж байснаа удалгүй чанга чанга инээх нь тэр.

"Я-яасан бэ?"

"Яаж бодохоороо намайг Жонүд сайн гэж боддог байна аа? Бурхан минь элгээр явлаа шүү"

Юу вэ? Би буруу бодоод байсан юм уу? Үгүй ээ яалт ч үгүй Жэёон өөрийн амаараа надад сайн гэдгээ хэлсэн шүү дээ.

Яахав энэ удаа тэгж хэлдэг цаг мөч нь болоогүй байна л даа гэхдээ л өмнө нь хэлсэн.

Жинхэнэ Хэжоны ой санамжид хүртэл Жэёон Жонүд сайн байсан шүү дээ.

"Зүгээр л Жонү их түшигтэй. Аавд зодуулаад өвлийн хүйтэнд гадаа алхаж байхад тэр надтай таарч кафед орой болтол юм ярьж суусан юм. Тэр үед гадарласан байх л даа гэхдээ надаас юу болсныг асуугаагүй. Би ч бас өөрийгөө Жонүд сайн юм байна гэж боддог байсан ч буруу байсан.

Зүгээр л хажууд нь байхад их тухтай. Сайн гэсэн үг биш шүү"

Тийм байх нь ээ. Би л элдэв зүйл бодож өөрийгөө зовоогоод байж.

Гэхдээ... Бүх зүйл өнгөрсөн.

Би удахгүй явна.

"Та хоёр ямар үе дээрээ явж байгаа юм? Хэдийн үерхчихсэн үү эсвэл дөнгөж бие биедээ татагдаж байгаа юм уу?"

Parallel universe  || KJW [Completed]Where stories live. Discover now