5.

255 66 6
                                    

"Явъя Хэжон-а түүний хэлснийг тоох хэрэггүй"

Тэюун миний гараас атгахад нь би Жонү руу харан "юу гэсэн үг юм? Жэёон надаас болж үхсэн гэж? Бас миний найз залуу гэж надаар тоглож байсан хэрэг үү?"

Тэр чангаар инээн "Арай тэрэнд итгэчихсэн юм биш биз дээ? Инээдтэй юм. Үнэхээр ой санамжаа алдчихсан хэрэг үү? Чиний сул дорой төрхийг харах таатай байна. Яг л өөр хүн шиг.... Жинхэнэ Пак Хэжон ийм хүн биш дээ" хэмээн ёжтой харлаа.

"Аан бас Жэёоны тухай мэдмээр байна уу?"

"Боль Ким Жонү! Хараал идсэн амаа татаад арилж үз"

Жонү ёжтой инээсээр миний хажуугаар зөрөхдөө "Үнэнийг мэдсэн цагт хэр их шаналах бол? Тэр мөчийг хүлээж тэсэхгүй нь" хэмээн шивнээд цааш алхлаа.

-

Яагаад ийм их асуудалд орооцолдчихов оо. Хурдан буцах хэрэгтэй. Энэ миний оролцох асуудал биш шүү дээ. Бид өөр ертөнцийн хүмүүс. Бүгдийг байранд нь оруулах хэрэгтэй.

Эхлээд эмээгийн номыг олох ёстой юмсан. Хаана байгаа юм бол? Зэргэлдээ ертөнцөд түүний ном байгаа болов уу?

"Юу бодоод байгаа юм? Жонүгийн хэлсэн зүйлд санаа зовох хэрэггүй дээ."

Тэюун намайг хүргэж өгөх замдаа ийн хэлэв.

"Ойлголоо"

-

Гэртээ ирсэн даруйдаа өрөө рүүгээ орон хувцсаа солилоо. Аав ээж хоёр кино үзэхээр явсан тул боломжийг ашиглан өнөөх номоо хайв.

Дээвэрт байдаг хэн ч ашигладаггүй өрөөнөөс эхлэн хайсан ч хоёр цагийн дараа хэдийнээ шантарчхав. Эмээ гурван жилийн өмнө нас барсан. Үргэлж л надад зэргэлдээ ертөнцийн тухай ярьдаг байж билээ. Би ярианд нь огт итгэдэггүй байсан. Тэр үед жоохон л анхаараад яриаг нь сонсчихсон бол, үргэлж нандигнадаг тэр дэвтрийг нь анзаарсан бол...

Гэхдээ хамгийн хачирхалтай нь миний зэргэлдээ ертөнцөд ирсэн явдал. Яагаад би гэж? Эмээ энэ тухай мэдэж байсан болов уу?

Санаа алдсаар буух гэж байгаад хөл халтиран унах дөхлөө. Хөнгөхөн шалбарсан гараа харж байтал нүдний буланд нэг зүйл харагдах нь тэр. Ном уу даа?

Эмээгийн ном өрөөний буланд хэвтэж байхыг нь хараад гайхширсаар авлаа. Ууг нь энэ хэсгээр сайн шалгасан юмсан.

Шалбарсан хэсэгтээ шархны наалт наачхаад өнөөх номыг дэлгэлээ.

Энэ эмээгийн гараараа бичсэн тэмдэглэл байсан юм.

Зэргэлдээ ертөнцөд зочилсон зуун хоног.

Энэ тэмдэглэлийг унших өдрийн мэнд хүргэе! Тийм ээ чиний бодож байгаачлан би зэргэлдээ ертөнцөд очсон. Итгэхгүй байвал цааш нь уншаарай. Чамайг гайхшруулах болно.

Тэгэхээр эмээ зэргэлдээ ертөнцөд очсон байх нь ээ? Яаж буцсан юм бол.

1971 оны 12 сарын 21

17 настай элдэв содон юмыг сониучирхаж явдаг дэггүй охин байхдаа би зэргэлдээ ертөнцөд очиж үзэж байсан юм.

Шинэ жилийн уур амьсгал хаа сайгүй орж би ч догдлол дүүрэн зул сарыг хүлээдэг байлаа. Нэг өглөө сэрэхэд л бүх зүйл өөрчлөгдсөн. Миний өрөө, гэр бүлийнхэн найз нөхөд минь яг л хэвэндээ боловч нэг зүйл өөр байгааг би мэдэрсэн юм. Тэдний зан ааш, хийж буй үйлдэл зуршлууд яг л эсрэг мэт болсон байлаа.

Юу болоод байгааг ойлгож ядан явахдаа би өрөөндөө байх нэгэн номыг олсон нь зэргэлдээ ертөнцийн тухай ном байв. Ийнхүү итгэхэд бэрх хэдий ч өөр нэгэн ертөнцөд ирсэн байгаагаа ойлгосон.

Номон дээр тийм ч их мэдээлэл байгаагүй. Өдөр шөнөгүй хэрхэн буцах талаараа судалдаг байсан ч тийм ч амаргүй байлаа.

Дараагийн долоо хоногоос би нэг зүйлийг мэдсэн. Хэн ч ямар ч шалтгаангүйгээр энэ ертөнцөд ирдэггүй гэдгийг!

Мөн зэргэлдээ ертөнцийн "миний хувилбар", бид хоёрын бие солигдсон. Энэ хүрээд өнөөдрийн тэмдэглэлээ дуусгая.

Jungwoo POV

2020 он 9 сарын 28.

Элдвийг бодон  саравчинд сууж байтал Хэжон явж байгаа харагдана. Байдгаараа инээчихсэн. Дургүй хүрч байна, яаж инээж чадаж байна аа. Гэмших ёстой атал.

Гэнэт л дургүй хүрэн түүний араас очин гараас нь таттал төсөөлөөгүй зүйл сонсох нь тэр.

"Хэн бэ?"

Тэр гайхангуй надаас ийн асуух аж. Тоглоод байна уу?

"Найз залуугаа танихгүй байгаа юм уу?" Ёжилсоор ийн хэлтэл түүний царай барайн асуулт эрсэн мэт өөдөөс харлаа.

Тэр үнэхээр жүжиглээд байгаа юм байх даа? Сонирхолтой л юм.

-

Түүнд найз залуу нь гэж худал хэлснээс хойш хэд хоног өнгөрлөө. Тэюунтэй хүртэл сайн харилцаатай болж... Яг л өөр хүн шиг аашилж байгааг нь хараад гайхахгүй байж чадсангүй. Тийм дээ ч Тэюун тэр хоёрыг дагаж явсаар нэгэн кафед ирж яриаг нь нууцаар сонссон. Тэгэхээр Хэжон ой санамжаа алдчихжээ?

Би түүнийг үзэн яддаг. Юу юунаас илүү. Хэжонаар тоглох сайхан боломж гарч ирлээ. Жэёонд мэдрүүлсэн зүйлийг нь эргүүлж түүнд мэдрүүлэх болно.




A/n: one day one part чалленжид нэгддэг юм бил үү?

Parallel universe  || KJW [Completed]Where stories live. Discover now