13.

246 57 14
                                    

Юу гэсэн үг вэ? Жонү яагаад...?

Арай тэр надтай хамт өнгөрсөнд ирчихсэн юм биш биз дээ? Тийм зүйл байх боломжгүй!

Үгүй ээ энэ жинхэнэ Хэжоны л хийсэн хэрэг байх. Одоо яах ёстой юм бол?

Би яах ёстой вэ?

"Пак Хэжон яг одоо тайлбарла"

"Чадахгүй"

Тийм ээ жинхэнэ Хэжон надад хэнд ч хэлэхгүй байхыг сануулсан. Чимээгүй бүх зүйлийг зохицуулаад буцъя.

"Хэжон!"

"Гуйя Жонү намайг тайван орхи! Жэёоныг дахиж үхүүлмээргүй байгаа бол. Ө-өнөөдрөөс бид найзууд биш"

Би түүнд ийн хэлээд түрүүлэн алхлаа.

"Пак Хэжон зогс! Юу яриад байгаа юм? Найзууд биш ээ? Яагаад! Жэёоныг дахиж үхүүлмээргүй байвал гэдэг чинь юу гэсэн үг юм. Хэл л дээ"

"Гуйя Жонү боль, надад хэцүү байна"

Өөрийн эрхгүй нулимс урсан ээрэхэд Жонү санаа алдаад намайг тэвэрлээ.

"Бүх зүйлээ дотроо нуугаад байлгүй хуваалц л даа, бид найзууд биз дээ?"

"Н-надаас хол бай, бид хамтдаа байвал Жэёон үхнэ тийм учраас... дахиж надтай битгий харьц. Тэр чамд хайртай. Жэёон дээвэр дээрээс үсэрсэн нь биднээс үгүй ээ надаас болсон. Дахиж тийм зүйл болбол би өөрийгөө уучилж чадахгүй байх. Чамайг яагаад өнгөрсөнд ирснийг мэдэхгүй байгаа ч би энэ бүх зүйлийг зохицуулахыг хичээж байна. Гуйя Жонү битгий надад саад бол"

Тэр нулимсыг минь арчаад "Хэрвээ би чиний хажууд байх нь чамайг өвтгөх юм бол би явж чадна аа"

Яагаад надад хайртай мэт мэдрэмж төрүүлээд байгаа юм бэ? Анхнаасаа л Жэёонд сайн байсан биз дээ?

Жинхэнэ Хэжоны дурсамжууд орж ирснээс болж зүрх минь дураараа чамайг хайрлаад
байхад...

Бүх зүйл дуусах үед энэ мэдрэмжүүд алга болно биз дээ?

Түүнийг орхиод би эргэж харалгүйгээр алхлаа.

Элдвийг бодон явах зуур ганц бодол намайг дороо зогсоход хүргэв.

Хэрвээ Жонү дэлхий дээр ч бас байдаг бол бид учрах болов уу?

-

Жонү дахиж надтай юм яриагүй. Жэёон Тэюун хоёрт хэлээгүй бөгөөд дөрвүүлээ хамт байх үедээ зөвхөн тэр хоёртой л ярих болсон.

Үнэхээр муухай санагддаг ч... Өөр арга байгаа гэж үү?

Гэхдээ түүний над руу ширтэж байгаа нь үргэлж мэдрэгддэг.

Parallel universe  || KJW [Completed]Where stories live. Discover now