2.

300 78 5
                                    

Нүдээ нээх үед цагаан тааз угтаж бүх зүйл хэвэндээ орсон байх болно. Тийм ээ.

1...2...3

"ЯМАР НОВШ НЬ ВЭ!"

Өнөөх ядаргаатай ягаан өнгө харагдсанд би ийн ориллоо. Бурхан минь зүүдэлж байна гэж хэлээч.

Үнэхээр галзуурчихсан юм байх даа? Эсвэл өнгө ялгаж чадахаа больчихсон юм болов уу?

"Хэжон-а зүгээр үү?

Ээж хаалга тогшсоор ийн асуухад би хаалгаа онгойлгоод түүнийг орууллаа.

"Ингэхэд аав хаана байгаа юм?"

"Томилолтоор явчихсан шүү дээ"

Би ээжийн хэлснийг сонсоод нүдээ томрууллаа.

"Гэхдээ аав жолооч байж хаашаа юунд томилолтоор явах юм?"

Ээж над руу санаа зовонгуй харах аж.

"Хэжон-а бие нь өвдөөд байгаа юм уу? Юун жолооч вэ? Тэр компаний менежер шүү дээ. Хоёулаа хичээлээсээ чөлөө аваад эмнэлэг явах уу?"

Хичээл гэх үгийг сонсоод гэнэт сургууль руугаа явах ёстойгоо саналаа.

"Үгүй ээ ээж би тун зүгээр байна"

Би түүнд ийн хэлээд хувцасны шүүгээгээ онгойлгосон даруйдаа уулга алдав. Дүүрэн ягаан өнгийн хувцаснууд байх шив. Миний ихэнх хувцас хар шүү дээ.

Бүх зүйл хачин байна. Яг л өөр гарагт байгаа юм шиг санагдчихлаа.

Дүрэмт хувцсаа өмсөн үсээ янзалчхаад доош буулаа.

Цайгаа уучхаад ээжээр хүргүүлэхээр болов.

"Ээжээ манайх хэзээ ийм гоё машинтай болчихсон юм?"

Урд минь гялалзах Ferrari-г хараад би ийн уулга алдсаар асуулаа.

"Хоёр сарын өмнө авсан шүү дээ. Чи үнэхээр зүгээр гэдэгтээ итгэлтэй байна уу?"

Би хурдхан шиг толгой дохиод машинд суулаа. Энэ үнэхээр зүүд юм болов уу? Эсвэл коралайн шиг өөр ертөнцөд ирчихсэн байвал яах вэ?

Сургуулийн зогсоол дээр зогсох үед би ээжийн хацар дээр үнсчхээд буулаа. Ингэхэд Жэёон яасан юм бол? Өглөө болгон намайг ирж авдаг юмсан. Түүнд хурдхан өөрт тохиолдоод байгаа хачин зүйлийн тухай хэлэх юмсан.

Ийн бодол болсоор сургууль руу орох үед хэн нэгэн хажуунаас "Хэжон-а" хэмээсээр мөрөн дээр алгадах нь тэр.

Бурхан минь! И Тэюун уу даа? Сургуулийн хэнхэг намайг яагаад?

Гэнэт өчигдрийн утасны дэлгэцэн байсан зураг санаанд орлоо.

"Яасан бэ? Яагаад хачин царайлчхав?"

Тэр ямар их өөрчлөгдлөө вэ? Өмнө нь дүрэмт хувцсаа ягштал өмсдөг байсан хүн бүр цамцныхаа эхний хоёр товчийг тайлчихсан. Хэн нэгэн намайг алгадаад зүүднээс минь сэрээгээд өгөөч.

"Хөөе Хэжон-а зүгээр үү? Миний найзын бие нь өвдсөн юм уу?"

Н-найз? Гуйя надад хэн нэгэн юу болоод байгааг хэлж өгөөч! Би айснаасаа болж уйлах нь байна.

Энэ маягаараа хичээлдээ сууж чадахгүй нь. Тухтай газар очоод бүхнийг эхнээс нь бодъё.

Тэюун юм хэлэх гэхэд нь би тоолгүй сургуулиас гарлаа.

Байнга ордог кафе руугаа орон бялуу захиалчхаад цонхон талд байх ширээн дээр суун гадаахыг ширтэв.

Энэ кафе их тухтай. Хүн бага ордог болоод ч тэр үү.

За тэгэхээр эхнээс нь бодъё.

Өчигдөр өглөө сэрээд угаалгын өрөө орсон. Тэр үед бүх зүйл хэвэндээ байсан. Нүүрээ угаачхаад гарах үед бүх зүйл өөрчлөгдсөн. Яагаад?

Угаалгын өрөө орох үед ямар нэг юм болсон уу? Гэхдээ би өдөр болгон л угаалгын өрөө ордог шүү дээ.

А-арай зэргэлдээ ертөнц?

Багадаа  зэргэлдээ ертөнцийн талаар сонсож байсан юм. Тэр бол бидний оршиж буй дэлхийн өөр нэгэн хувилбар. Гэхдээ яагаад би энд ирсэн юм бол?

Үнэхээр зэргэлдээ ертөнцөд ирсэн бол буцах зам байж л таараа.

Тийм шүү дээ, эмээ бага байхад надад зэргэлдээ ертөнцийн талаар ярьж өгдөг байсан. Түүний ном гэрт байгаа. Тэнд л би яаж энд ирсэн бас яаж буцах тухай ч байх ёстой. Ухаантай юм аа Хэжон-а.

Бялуугаа идчихээд инээмсэглэн гэр лүүгээ явлаа. Зарим зүйлс нь өөр ч гэсэн яг л дэлхийн хувилбар гэдэг нь үнэн юм аа.

Ээж ажилдаа явсан тул гэрт хүн байхгүй байгаа. Тухтайхан номоо ольё.

Ийн бодсоор гэрийн түлхүүрээ гаргаж байтал хэн нэгэн гараас татах нь тэр.

"Х-хэн бэ?"

"Найз залуугаа танихгүй байгаа юм уу?"

"А-айн"

Өнөөх залуу хүүхэд шиг инээмсэглэсээр гараас атган "Өчигдөр яагаад утсаа аваагүй юм? Ямар их санаа зовсон гээч" хэмээх нь тэр.

Дэлхий дээр би ийм залуу таних нь битгий хэл зүүдэлж ч байгаагүй шүү дээ! Гэтэл юун найз залуу?

Parallel universe  || KJW [Completed]Where stories live. Discover now