14.

263 63 9
                                    

"Яагаад?"

Тэр өнөөх гэрэлтсэн инээдээрээ инээгээд "Уучлаарай, хүссэн бүх мөрөөдлөө биелүүлчихсэн болохоор. Орхиод явж байгаад уучлаарай" хэмээлээ.

"ЖЭЁОН! ЖЭЁОН! ҮГҮЙ ЭЭ!"

Яагаад? Би яагаад түүнийг аварч чадахгүй байгаа юм бэ?

Би яах ёстой байсан юм бэ?

Хаалга дуугарах чимээнээр толгой дээш өргөвөл Жонү Тэюун хоёр зогсож байв.

"Жонү уучлаарай. Би Жэёоныг хоёр дахь удаагаа аварч чадсангүй... Үнэхээр их уучлаарай, уучлаарай"

Тэюун гайхсаар дээврийн хашлагаас зууран доош харсан даруйдаа "Үгүй байлгүй дээ" хэмээн амандаа бувтнаад хаалга руу гүйлээ.

"Чи зүгээр үү?"

"Т-тийм ээ гэх-дээ Ж-жэёон"

Тэр намайг босгон арзайсан үсийг минь янзлаад " Тэюун түргэн тусламж дуудахаар явчихлаа, чи зүгээр биз дээ?"

"Жонү яагаад байгаа юм бэ? Жэёон уначихсан байна шүү дээ"

"Тийм ээ мэдэж байна"

"Ч-чи анхнаасаа мэдэж байсан юм уу?"

Цочирдон ийн асуух үед тэр санаа алдаад "Одоо эргээд өнгөрсөн рүү буцна биз дээ? Тэгээд дахиад л бүх үйл явдал давтагдаж Жэёоныг аврахаар хичээнэ. Ойлгохгүй байгаа ч гадарлаж байна. Өчигдөр миний зүүдэнд чи орж ирсэн. Үгүй ээ чиний хувилбар байх... Сайн санахгүй байгаа ч зэргэлдээ ертөнц, дэлхий, Жэёон, авар, Тэюун гэх мэт зүйлсийн тухай яриад байсан. Тэгээд маш тод гэрэд цацраад чи "Хуулийг гажуудуулахаа боль хэвэнд нь оруул" гэж хэлчхээд алга болсны дараа би сэрсэн" хэмээлээ.

Хууль гажуудуулах аа?

Намайг ийн бодох зуур урьдын адил бүх зүйл харанхуйлсаар жинхэнэ Хэжон хажууд минь зогсож байв.

"Юу болоод байгааг мэдэхгүй нь энэ урьд өмнө нь хэзээ ч болж байгаагүй зүйл. Хууль гажуудаж байна. Чи хууль зөрчиж байна Хэжон"

"Хараал ид! Энд олон юм ярьж байхын оронд өөрөө Жэёоныг авраад намайг явуул! Чи бүх зүйлийн учрыг мэднэ биз дээ?"

Намайг ийн орилоход тэр өөдөөс тайван гэгч нь хараад "Чамайг зэргэлдээ ертөнцөд очих үед би нас барсан" хэмээлээ.

"Ю-юу?"

"Зэргэлдээ ертөнц бол бие даасан оршихуй. Тэр дэлхийгээс хараат бус, хэдий хувилбар нь ч гэсэн

Parallel universe  || KJW [Completed]Where stories live. Discover now