11

243 55 7
                                    

"Айн?

"Анзаараагүй гэж үү? Үргэлж чам руу ширтдэгийг, инээхэд чинь дагаад инээдгийг, уйлах үед чинь үргэлж хажууд чинь байдгийг... Энэ бүхэн ердөө найзууд болохоор хийдэг гэж бодсон юм уу?"

Юу вэ? Энэ чинь төлөвлөгөөний дагуу биш байна шүү дээ!

Жонү надад сайн? Үгүй ээ Жэёонд сайн биз дээ.

"Тоглосон юм даа, наад царайгаа харсан ч болоосой"

Жонү чанга инээсээр ийн хэлэхэд үед хацар минь халуу оргилоо.

"ИЙМ ЮМААР ТОГЛООД БАЙХДАА ЯАДАГ ЮМ!"

"Тийм сүртэй зүйл биш шүү дээ, за явъя аа киноноосоо хоцорлоо"

"Энэ удаа өршөөе гэхдээ чи Жэёонд..."

Үгээ гүйцээж амжаагүй байтал Жонү гараас минь атгаад хурдан гүйлээ.

"ХӨӨЕ ЖООХОН УДААН!"

Бахардаж унахын даваан дээр кино театрын гадаа ирж Жонү гарыг минь тавив.

"Ёоо, зүрхний өвчтэйг мэдсээр байж!"

Юу вэ? Би зүрхний өвчтэй бил үү? Үгүй ээ жинхэнэ Хэжон зүрхний өвчтэй шүү дээ. Надад ямар ч өвчин байхгүй гэтэл яагаад ингэж зүрхний хэмнэл алдагдаад байна аа? Өмнө нь яаж ч хурдан гүйсэн гайгүй л байдаг байсан даа...

"Хэжон-а юу бодоод байгаа юм бэ? Хурдан оръё"

Жонү намайг бодолд автах зуур авсан бололтой попкорн болон ундаагаа гарт минь атгуулаад танхим руу дагуулан орлоо.

Элдэв юм бодохоо болих хэрэгтэй...

Миний үүрэг бол бүх зүйлийг байранд нь оруулах. Жэёоныг л аварч чадвал...

-

"Кино таалагдсан уу?"

"А-аан тийм ээ их гоё тулаантай кино байсан"

"Ууг нь ямар ч тулаан байгаагүй зүгээр л хайрын тухай кино байсан шд"

Жонү ийн хэлэх үед би ичсэндээ хоолойгоо заслаа.

Киногоо үзэлгүй элдэв юм бодсоны гай.

"Өлсөж байна уу?"

"Тийм ээ яг өлсөж үхлээ"

Намайг ийн хэлэхэд тэр хөөрхөн гэгч нь инээсээр ойролцоох зоогийн газар луу дагуулан явлаа.

"Ямар хоол идмээр байна?"

"Идэж л байвал ямар ч байсан яах вэ"

-

Зоогийн газраас гараад Жонү намайг хүргэж өгөхөөр боллоо.

Parallel universe  || KJW [Completed]Where stories live. Discover now