Дахиж би дурлахгүй ээ..
Эргэн харах бүртээ,
өөрийн хийсэн алхам болгоны хээгхичнээн гэнэн,
жаахан охиных байсныг нь олж хардаг ч
яг одоо бичиж буй үг минь,
санаанд минь бууж буй бодол мааньминий хамгийн гэнэн үгс, хамгийн жаалхан бодрол байх бололтой.
Гэхдээ л, би дахиж дурлахгүй ээ..
Учир нь би өмнө нь байснаасаа өсөөд, илүү өндөр, юм бүхнээрээ илүү том болчихсон.
Өвтгөхгүй л байвал, өвддөггүйг,
бас
мэдрүүлэхгүй л бол мэдэрдэггүйг,
мэддэг болчихсон.
Урьд нь би жаахан байсаан..
Тэгээд л дурлаж,
өвдөж,
бас мэдэрдэг байсан.
Байхыг нь мэддэгтээ ч биш, найддагтаа очиж,
Харахыг нь ч бас ландадггүйдээ биш горьддогтоо л,
хүлээдэгтээ л, би
алхаагаа болгоомжтой зөөн, өмнүүр нь холхидог байсан юм.
Гэхдээ би одоо дахиж дурлахгүй ээ..
Яагаад гэвэл би ганцхан өөрийгөө багтааж болдог тийм том сэтгэлтэй болчихсон.
Өмнө нь зөвхөн түүнийг л хийгээд дүүрдэг тийм жижигхээн,
давчуухан
жаахан л хөдөлбөл ханыг нь шахан тэмтэрч, багтаж ядан
миний гэх бүх зүрх донсолдог
тиймхэн сэтгэлтэй байсан юм.Дахиж би дурлаж чадахгүй ээ..
Эргээд би хүүхэд болж чадахгүй болохоор
Дахиад ганц удаа ч би дурлаж чадахгүй!
Ядаж л өмнөх шиг ээ,
догдлон, догдлон..
бодон, бодон..
санан, санан..
Тэгж лав дахиж дурлахгүй ээ..
Сэтгэлээ өөрөөрөө дүүргэхээр ийм том болчхоод
би яаж дахиж дурлах билээ?Би ийм том байснаа мэдээгүй.
Зөвхөн том болоод л, том гэдгээ мэдсэн.
Тэр мөчөөс л түүнд багтах зай хүрэлцээгүй
Дахиж би дурлахгүй ээ
Хэрэв, миний буруу байж
Дахиад би дурлах бол
Тэгвэл би, сэтгэл, эсвэл тэр бид гурвын нэгийг л бууж өгч,
байраа тавьж өгч,
жижгэрсэн гэж..Миний том сэтгэлд
Үгүй ээ, том өөрийгөө багтаасан миний сэтгэлд багтах гэж
Тэр жижгэрсэн гэж..
Дахиж би дурлахгүй ээ
BẠN ĐANG ĐỌC
KHAND's ONESHOTS
Lãng mạnСэтгэл хөдөлсөн үедээ бичсэн богино хэмжээний бичвэрүүд. Нэргүй дүрүүд, миний төсөөлөлд амилсан түүхүүд.