Хэлээд өгөөч

177 11 3
                                    


Занаа түргэхэн шиг аягандаа үлдсэн цайгаа уучихаад үүднийхээ өрөөрүү яаравчлахад эхнэр нь ч мөн түүнийг даган өндийлөө. Залуу гэрээсээ үргэлж яг долоон цагт гардаг юм. Хэзээч долоо хагаст эсвэл долоо аравт тэгээд ч бүр долоон цаг нэг минутанд гардаггүй, яг л долоон цагт гардаг. Цайгаа ууж суутал гал тогооных нь хананд яг хөргөгчнийх нь дээр байдаг том цагаан цаг зургаан цаг тавин зургаан минутыг заахыг олж харсан тэрбээр тийн яаран боссон хэрэг. Гялалзатал нь тослон тавьсан гутлаа шалавхан өмсчихөөд эргэж харвал одоо хэр нь унтлагынхаа хувцастайгаа байх эхнэр нь нойрмог царайндаа хөнгөхөн инээмсэглэл тодруулчихсан цүнхийг нь тэврээд зогсож байв. Залуу түүнээсээ цүнхээ авч духан дээр нь зөөлхөн үнэсээд

-          Өнөөдөр оройтох байх шүү. Хүлээлгүй эрт унтаарай гэлээ.

Хандаа дуулгавартайн аргагүй

-          За хэмээн толгой дохиод өглөөний ээлжит "үдэлт" дууссан гэж санан галт тогооныхоо өрөөрүү эргэх гэлээ.

Өдөр бүр л ингэж эхлэдэг. Тэд хамтдаа сэрж, нөхөр нь хувцаслах зуур Хандаа цайг нь бэлдэж цугтаа цайгаа уун нөхрөө үдэж өгчихөөд гал тогооруугаа буцаж ороод Занаагийн суудаг сандал дээр суун өөрөө сэрэх хүртлээ нам унтдаг. Дадаж заншснаараа өнөөдөр ч гэсэн унтлагын сандалруугаа явах гэтэл нөхөр нь харин хаалгандаа гараа ч хүргэлгүй юу ч юм хүлээн түүнрүү харах ажээ. Энэ үед цагийн зүү долоод нилээд дөхсөн байлаа.

-          Яасан? бүсгүй гайхсан хоолойгоор ийн асуувал нөхөр нь гэнэтхэн сэхээ орсон мэт Хандаагийн дурласан том алаг нүднүүдээ хэрэг хийсэн бяцхан жаал шиг хэд дахин мэгдэн цавчичлхаад

-          Яагаач үгүй ээ. За баяртай.. Хайртай шүү гээд халгаа нээн гарах гэв.

Хаалга хаагдахын өмнө Хандааг

-          Заа гээд үлдэхийг сонссон Занаа түрүүхэн хаагдсан хаалгаруу гөлрөн зогссоноо дэмий бодлоо үргээх гэсэн мэт толгойгоо сэгсрээд шатаар уруудан буулаа.

Харин бүсгүй мөрөө хавчаад үлдэв. Эргээд гал тогоондоо ороход цаг яг долоо болж байлаа.

Дахин нэг өглөө.

Занаа бугуйн цагаа шалган шалгасаар цайгаа уучихаад ширээнээс босож үүднийхээ өрөөрүү явав. Гутлаа үдээд өндийх үед эхнэр нь цүнхийг нь бариад зогсож л байх бөгөөд залуу түүнрүүгээ нэг л жигтэй харцаар ширтэн хэдэн хором зогслоо.

KHAND's ONESHOTSDonde viven las historias. Descúbrelo ahora