- Амаа тат.
Хусог ийн хэлснийхээ дараа ширээн дээрээс Юнгигийн хоолны тавцанг өөрийнхтэйгөө цуг аваад босоод явчхав. Найз нь ч мөн түүнийг үг дуугүй даган босоод цааш эргэн явахдаа сорокчикн цамцныхаа гадуур өмссөн юүдэнтэй цамцныхаа малгайг углаад тэрхэн зуур бүдүүлэг хөвгүүнрүү хэлээ гаргаад амжив.
- Шилжчихсэн.
Бүдүүлэг хөвгүүн бантан сууж байтал хэн нэгэн дэргэдээс нь ийн хэлсэн нь түүнийг бараг л цочоож орхив.
- Ю.Юу?
- Тэр хоёрын найз. Тэр охин үхээгүй ээ. Өөр сургуульруу шилжчихсэн байхгүй юу.
Хөвгүүн улам л эвгүй байдалд орж тэгээд үнэн голоосоо сонирхон асууна.
- Тэгвэл тэр цуу яриа юу юм бэ?
- Яг тэр шилждэг жил нь. Хөрш сургуулийн нэг охин дээвэр дээр хооллож байгаад санаандгүй уначихсан юм. Тэрнээс болоод энэ хоёрын найзалдаг охиныг нас барчихсан гэж андуурцгаагаад, тэгэх тэгэхдээ нэгийг нь алсан энэ тэр гэсэн шал мангар яриа гарсан байхгүй юу. Тэгж яривал тэр дээвэр дээрээс унасан охин ч үхээгүй. Хөлөө хугалаад л өнгөрсөн. Хүмүүсийн уран сэтгэмж яаж ингэж ажилладаг байна аа?
Хөвгүүн одоо л нэг үнэн учрыг ойлгон өөрөөсөө ичиж хэлэх үггүй болсондоо
- чи яаж ийм сайн мэддэг юм? гэж асуувал охин
- Би сургуулийн сэтгүүлийн дугуйлангийнх. Энэ тэрийг мэддэг л юм. Хөөх хараач! Цас орж байна. Зураг дарах хэрэгтэй юм байна даа гэсээр цонхруу гүйлээ.Х Х Х Х Х Х Х Х Х Х Х Х Х Х Х Х Х Х Х Х Х
Хоолны заалаас гарч ирэхэд гадаа цас орж байлаа. Хусог тэнгэр өөд нэг харснаа санаа алдаад алхав. Юнги том том хэнэггүй алхсаар найүтайгаа зэрэгцэн алхаад
- Сүрхий санаа алдаж байх чинь. Бас яачих ваа? хэмээн лавлавал.
Хусог муухан инээмсэглэсээр хэллээ.
- Зүгээр л. Минжүг санаад. Цас орохоор санаад байх юм аа.
Юнги чимээгүй толгой дохив. Тэд тохиролцсон юм шиг хоёул саравчны зүг эргэлээ. Юнгиг буланд суухад Хусог яг дэргэд нь шахан сууна.
- Юу вэ? Цаашаа.
- Даараад байна аа.
Ааш муутай найз нь амандаа бувтнасан ч дахиж эсэргүүцсэнгүй.
- Тэр шүлэг байнаа. Би тэрийг Минжүнд бичсэн юм аа.
Хусогыг газар ширтэн хэлэхэд Юнги
- Би асуугаагүйшд гэж хэлээд гараа хооронд нь үрэв. Хусог инээгээд
- Тийм л дээ. Зүгээр чамайг асуухыг хүсч байж магадгүй гэж бодоод л..
- Юнги, би нөгөө.. тэр байнаа..
Юнги гараа хооронд нь үрж байгаад Хусогын чихийг хоёр талаас даран дулаацуулав. Хусог харин гүнзгий амьсгал аваад яахын аргагүй нэг юм хэлсэн ч өөрөө түүнийгээ олж сонссонгүй. Зөвхөн урд нь суух Юнгигийн нүд байдгаараа томрохыг олж харлаа. Юнги удаанаар гараа салгаад
- Ч.Чи сая юу гэчих вэ? хэмээн асууна.
Хусог шүлгээ залгин
- Мэдэхгүй ээ. Харин юу гэчих вэ?
- Өөрөө хэлчхээд яахаараа мэддэггүй юм?
Юнги бараг л уурлан асуулаа.
- Чи сонсчхоод яахаараа мэддэггүй юм?
Хусог ч мөн зөрүүлэн асуув.
Юнги муухай харсаар суудлаасаа өндийлөө. Үргэлж шахуу орилж ярьдаг тэр хөвгүүн ганцхан тэр өгүүлбэрийг л амнаасаа гаргахдаа шивнэх шахам хэлжээ. Хусог сандран суудлаасаа өндийгөөд Юнгигийн араас явлаа. Хажууд нь явж очоод юу ч юм ярьж, утгагүй зүйл чалчин инээлгэхийг эсвэл зүгээр л түүнийг хариу дуугараасай гэж хүсэв.- Галуу яагаад тахиа шиг биш юм бол. Би яагаанд алиманд дургүй юм бэ? Жилд 12 сар байдаг нь романтик санагдахгүй байна уу?
Юнги өөртэй нь зууралдах найзаа замаасаа холдуулна. Хусог огтоосоо утгагүй зүйл нуршиж, яриа өдөх гэсэндээ бус нөхцөл байдлыг эргүүлэх гэсэндээ тэр бүхнийг урсгана. Эцэст нь түүнийг нэг нүдээрээ ч харахгүй байгаа найзтайгаа зууралдахаа болиод алхахаа ч больж зогслоо.
Юнги бүүр урд нь гараад улам л холдон явж байтал Хусог араас нь хашхирав.
- Чамд ч бас. Чамд ч бас шүлэг бичиж өгөх үү?
Юнги зогсов. Хусог инээмсэглэнэ. Юнги эргэж харлаа.
- Илүү гоёыг. Ганцхан чамд л.
Хусог хэлэхэд Юнги толгой дохив.

ESTÁS LEYENDO
KHAND's ONESHOTS
RomanceСэтгэл хөдөлсөн үедээ бичсэн богино хэмжээний бичвэрүүд. Нэргүй дүрүүд, миний төсөөлөлд амилсан түүхүүд.