Энэ миний бичиж байсан анхны oneshot байгаа юм.
Хаврын цас будран орох болгонд бодол санаа, уураг тархи минь өөрийн эрхгүй түүний тухай бодолд умбадаг байлаа. Яг л өнөөдөр шиг өдөр чи надад тэр л сэтгэл догдлуулам, гайхамшигтай гэмээр дурсамжыг бүтээж өгснөө мэдэх үү?Хэн хэндээ эрхэм бас чухал нэгэн нь байхаа болиод нэгэнт уджээ. Гэхдээ юу гээч? Хавар цас орох бүрт чамайг боддог гэдгээ би чамд хэлсэн билүү найз минь?
Хэлээгүй л байх...би ер нь энэ талаар хэнд ч хэлээгүй л дээ. Зөвхөн дотроо, өөртөө л шивнэн ярьдаг юм. Хэнд ч хэлмээргүй, бүхнээс нууцлаад, бүгдээс харамлаад ганцхан өөртөө хадгалмаар тийм л сайхан дурсамж болохоор тэр шүү дээ....
Өнөөдөр гэрээсээ гарахад жирийн л нэг сэрүүхэн, салхитай хаврын жиндүүхэн өглөө намайг угтсан билээ. Харин хичээлдээ суучхаад гарч ирэн хартал цас орж байх нь тэр. Тэрхэн зуур чиний талаархи дурсамж оюун тархинд минь зуран орж ирээд намайг инээмсгэлүүлэв. Өнөөдөр би гэрлүүгээ харих гэж яарсангүй, бусад өдрүүд шиг автобусаа хүлээн зогссонгүй, чихэвчээ гаргаж ирэн чихнээсээ уяад их хотын чимээнээс тасрахыг хүссэнгүй. Би зүгээр л тайван гээг чинь хотын гудамжаар алхаж, чиний талаар бас энэ цасны талаар бодон явахыг хүслээ. Өч төчнөөн удаа явж өнгөрсөн болохоор өнөөдөр шиг нандин өдөр би бие махбоддоо эзнээ бүрэн бүтнээр нь гэрт нь аваачих үүрэг өгөөд өөрөө харин чиний талаархи бодол, дурсамжиндаа живж эхлэв. Аажуухан орох цас надад
- Тэгдээ тэг түүний талаар миний талаар бод гэж намуухан шивнэх шиг болж, эргэн тойрноо цагааруулан амаглан гээгч нь орж байлаа.Тэгээд би эргэн дуурсав. Тэр нэгэн өдрийг. Яг л өнөөдөр шиг хаврын цас будран орж байсан тэр өдрийг сансан. Дахин дахин эргэцүүлэн бодсон ч хэзээч залхахгүй байх. Учир нь тэр дурсамж тийм л нандин бас зүрх догдлом байсан болохоор. Яг одоо хацрыг минь норгон орох цаснаас бусдаар бол тэр өдөр өнөөдрөөс бүх зүйлээрээ өөр байсан мэт санагдана. Гагцхүү энэ цас л намайг чиний тухай бодоход хүргэж байх шиг...
Өдрийн хоолны цагийн дараа түүхийн хичээл билүү дээ орох ёстой байсан шиг санагдаж байна гэхдээ багш өвчтэй байсан учираас манай анги цонхолж байсан юм. Зарим хүүхдүүд хөзөр тоглож, зарим нь хоол идчихээд нозоорсондоо унтаж, зарим нь зүгээр л хий дэмий зүйлс чалчин сууж байлаа. Тэгтэл хэн нэгэн орилосон. Чанга дуугаар, бүгдэд зарласан шинэ мэдээг.
- Цас орж байна гээд л тэр хүүхдийг чарлахад хүүхдүүд уралдан ирж, байр булаацалдан байхад би аль хэдийн хамгийн сайхан байрлалыг эзэлчисэн байсан нь цонхтой хамгийн ойр суудаг байсан болохоор л бусдаас өрсчихсөн юм. Сайн санаж байна. Миний дэргэд тэр үед шохоорходог байсан хөвгүүн маань олон хүүхэд шавснаас болж надад байдгаараа наалдаад зогсчихсон байсныг. Би битүүхэндээ баярлаж байснаа нуулгүй хэлчихье. Бяцхан зүрх минь булиглан цохилж, түүний дулаахан элч хажуунаас минь төөнөн мэдрэгдэх нь тааламжтай. Манай ангийн ганцхан цонх онгойдог байсан болохоор тэр нь дээрээ л овоорцгоосон байсан нь тэр юм.
Хүүхдүүд ч хэсэг харж байснаа уйдан бараг ихэнхи нь өөр өөрсдийн байрлуугаа явлаа. Надтай хамт зарим хүүдүүд үлдэж, цас хэрхэн орчин тойрноо үзэсгэлэнтэй цагаан өнгөөр будаж буйг ажиглан чимээгүй зогсцгооно. Өнөөх хөвгүүн маань ч хажуунаас минь холдоогүй гэдэгийг хэлэх хэрэгтэй байх.Түүний дэрэгдээс холдомооргүй байсан даа бас цасанд үнэхээр дуртай болохоор энэ магадгүй хамгийн сүүлчийн цас байхдаа гэж гоморхон, харамсан бодоод би тэндээс хөдлөөгүй. Би гараа цонхоор гарагчихаад, алган дээр минь зөөлхөн бууж, намайг даруулах цасан ширхэгүүдийг мэдрэн нүдээ аньсан байлаа. Бүгд л гадагш харж байсан учираас намайг анзаарах хүн байхгүй гэдэгт бат итгэн бие суллаж, өөрийнхөөрөө байсан минь тэр. Хүйтэн бас цэнгэг агаар гаднаас орж ирэхэд би түүнийг нь шуналтайгаар сорон уушгаараа дүүргэж авав.
Та нар мэдэх үү? Заримдаа цас орхоор гадаа үнэхээр тайван болчихдог гэдэгийг? Цас орсоны яг дараахан салхи салхилхаа больж, нэг л дулаахан болчихдогийг? Бас яг л бороо орсны дараа ойгоос үнэртэдэг чийгийн сэнгэнсэн үнэр шиг ханхалдагийг мэдэх үү?
Би тэр үнэрт мансуурах шиг болж, дахин нэг удаа гүнзгий амьсгаа аван гаргахдаа сулхан дуулдах төдий санаа алдаж орхив. Гэтэл хэн нэгэн маш намуухан холойгоор надаас асуусан
ВЫ ЧИТАЕТЕ
KHAND's ONESHOTS
Любовные романыСэтгэл хөдөлсөн үедээ бичсэн богино хэмжээний бичвэрүүд. Нэргүй дүрүүд, миний төсөөлөлд амилсан түүхүүд.