Чи миний хувьд бэлэг шиг нэгэн байсан.Уй гуниг, баяр хөөрийг минь хуваалцахаар илгээсэн хүмүүсийн хэлдгээр бурхны бэлэг шиг нэгэн.
Өдгөө чамгүйгээр хар бараан үүлсээр дүүрэн байсан тэр өдрүүдэд хэрэх байснаа би мэдэхгүй байна. Магад би балрах байсан, амьдрал надад бэлдсэн тэр нүхэнд унах байсан биз. Гэхдээ би унаагүй, учир нь надад чи байсан. Дэргэд минь зогсоод бүхэнийг надтай хамт туулсан чамайг хайрлахыг хүссэн ч чи хүсээгүй. Яагаад гэвэл чиний зүрхэнд өөр нэгэн байсан. Азтай тэр залууд амьд явах хувь хүрээгүй ч хажууд чинь үлдсэн надаас илүүтэй сэтгэлийг чинь эзэгнэж, инээдийг чамд бэлэглэдэг байлаа.
Бидний анхны учрал ямархан байсаныг чи дуурсдаг болов уу? Би гэж тэнэг сандаггүй болохоор үргэлж чамайг ярьж өг гэж шалдаг байсан даа. Чи инээмсгэлээд үсийг минь илбэж
- Нар гийж бүлээн салхи үлээсэн намрын нэгэн тогтуун өдөр мөрөөдлөө би чамтай цуг олсон юм гэж яриагаа эхлүүлдэг сэн.
Миний мэдэх, миний туулсан бидний анхны учрал бол нулимастай нүдийг чинь анх олж харсан тэр мөч шүү дээ. Уй гуниг, шанлалаар дүүрэн, хэн нэгнийг санагалзаж цөхөрсөн тэр нүднүүдэд бүлээн шингэн хуралдаж надруу ширтэх үед нулимас болон урсаж байж билээ. Хожмоо чамаас лавлахад чи надад
- Жин надад итгээрэй. Тэр бол аз жаргалын нулимас байсан юм шүү, чамайг хараад баярласан юм гэж итгүүлдэг сэн.
Би чамд итгэж, өөрийгөө чамд даатгасан тэр мөчдөө амьдралынхаа хамгийн зөв алхмыг хийсэн дээ.
Чи онцгой нэгэн байсан гэж би чамд олонтаа хэлдэг байж билээ. Үнэхээр л, чамайг анзаарч харсан үесээс эргэлт буцалтгүй чамд би татагдаж, дэлхийн татах хүч өвч бие, сэтгэл зүрхийг минь чамруу чиглүүлээд "би яах вэ өнгөрсөн баларсан зүйл, чамтай чамгүй болчихно. түүнийг л харин алдаж болдоггүй юм шүү гээд чамруу түлхэх шиг болсон доо.
Чиний мөр давсан бор өнгийн буржгар үс, бүхнийг эвээх гэсэн мэт ширтдэг энхрий харц, зүүн гарын ядам хуруунаас бусдад нь бөгж гялтганадаг уран гар гээд чамайг тодорхойлох бүгдийг би дэндүү тод санах юм. Бидний анхны болзоон дээр өмсөж асан цагаан ноосон цамцтай чинь би чамайг дуурсана.
Заримдаа чамайг надад худал хэлсэн гэж зэмлэдэг байсныг санаж байна уу? Чи ярихдаа надаас болж эмч болохыг хүссэн гэж хэлдэг ч, цагаан өнгө чамд дэндүү сайхан зохидог болохоор эмч болохыг зорьсон биз гэж би чамайг шоглодог байсан даа?

ESTÁS LEYENDO
KHAND's ONESHOTS
RomanceСэтгэл хөдөлсөн үедээ бичсэн богино хэмжээний бичвэрүүд. Нэргүй дүрүүд, миний төсөөлөлд амилсан түүхүүд.