Even if i think about someone else when it snows..|SOPE|

149 14 2
                                    

Цас орох үед бодох хүн чинь, чамайг ч бас бодсон байгаасай билээ. Цасан ширхэг уруул дээр чинь хайлж амжихаас өмнө, зөөлхөн атлаа хүсэж тэр үнэсээсэй-

- Хөе, дуугүй бол. Завхарсан юм бэ.

Хусог самбарын өмнө гарч зогсоод маргааш оролцох шүлгийн уралдаандаа бэлдэж байтал голын салааны хамгийн ард сууж байсан найз Юнги нь тийн түүний үгийг тасалж орхижээ.

- Я.Яасан б.бэ?

Юнги хөмсгөө зангидсаар хүрч ирээд гаран дахь шүлэгтэй цаасыг нь булааж аван урд талын ширээн дээр хэнэг үгүй суув. Тэгснээ гараараа амаа таглан хоолойгоо засаад уншиж эхлэлээ.

Цагаар үл хэмжигдэх мэдрэмж,
Цайлган чиний инээмсэглэлд хүлэгдэнэ..

Хагас нээсэн цонхоор өвлийн салхи исгэрэн орж ирэхдээ хэн нэгэн хөвгүүний булиглах зүрхний халуунд цохигдох мэт намдан зөөлөрч шүлэг унших хөвгүүний үсийг шүргэх аядаад төгсөнө. Тэр ичих атлаа тайван уншина. Үе үе чихэндээ хүрч болиход хоолойных нь өнгө ахиж өнгөгүй хатсан уруулынх нь цаанаас арай илүү итгэлтэй дуу хоолой цухалзана.

Цас орох үед бодох хүн чинь, чамайг ч бас бодсон байгаасай билээ.
Цасан ширхэг уруул дээр чинь хайлж амжихаас өмнө, зөөлхөн атлаа хүсэж тэр үнэсээсэй билээ~

- Ингээд уншчихаж чадахгүй нуу? Чиний бичсэн шүлэг байхад! Чи л хамгийн сайн мэдэрч байгаа. Шийтгүүлж байгаа хүүхэд шиг хэлж ядаад байж гэнэ.

- ХӨЕЕ!

Юнгиг зандрахад Хусог цочин, цочсондоо хойш ухран самбарт наалдаж, наалдсанаасаа болж дүрэмт хувцасных нь ар тал тэр  чигтээ шохой болж орхижээ.

- Цонх!

Хусог гэнэт ийн ганц үг чангаар хэлэхэд Юнги уурлаж гайхах зэрэгцэн

- Юу, дэмийрээд байгаа-

- Цонх, цонх хаах хэрэгтэй.

Хусог цонх хаахаар яарч түүний араас дагуулан харж зогссон Юнги шогшрон толгой сэгсэрнэ. Тэрээр дуугүй л найзынхаа ард очиж зогсоод дүрэмт хувцсыг нь гөвөх гэж гараа хүргэтэл өнөөх нь сүртэй цочиж, охин аятай хашхирчээ. Харин Юнги түүнийг хар зөнгөөрөө, өөрийн мэдэлгүй шанаадаж орхив.

Х Х Х Х Х Х Х Х Х Х Х Х Х Х Х Х Х Х Х Х

Хоолны танхимд бужигналдан байх төгсөх  ангийн сурагчдын дунд хоёр хөвгүүн юу ч ярихгүй хэрнээ зэрэгцэн сууж урдах хоолоо ч үл иднэ. Нэг нь шанаагаа тулан сууж нөгөө нь атгасан өндгөө нүүрэндээ наана.

- Маргааш ийм царайтай шүлэг уншина ч гэж худлаа даа.

Хажуугаар нь зөрөх ангийнх нэг охин ийн хошуу дүрэхэд Юнги түүнийг сүрдүүлэх бус үнэхээр л алчих шиг хүйтэн харцаар сүлбэнэ.

- Хоолоо ид.

Юнги ийн тушаал буулгахад Хусог савхаа шүүрч авав. Үг дуугүй хоолоо идэх тэрбээр өвдсөндөө жаахан зовиурлах ч гомдох, өширхөх төрх аль нь ч үгүй. Дэргэд нь суух найз нь өөрийнхөө жүржийг түүнийхтэй зэрэгцүүлэн тавиад өөрөө ч мөн хоолоо идэж эхлэхэд тэр инээмсэглэв. Тэд нэгнээсээ уучлалт гуйж үзээгүй билээ.

- Ццц.

Хэн нэгний шогшрох дуу дуулдан удалгүй зузаан уруултай өндөр хөвгүүн хоёр найзын урд ирж суужээ.

- Би чамайг энүүнтэй зууралдаад л байвал нэг л өдөр үхнэ гэж хэлдэгшт. Хайран юм. Чи хичнээн хичээж бэлдлээ дээ.

Хусог хөвгүүний мөрийг хөвгүүд тоглохдоо түлхдэг шиг л хөнгөхөн түлхээд инээд алдан

- За юу вэ? Үхнэ гэнэ шүү. Хачин юм яриад л.

Юнги тоосон шинжгүй хоолоо идэж Хусог хөвгүүн хоёр ойр зуурын юм ярьж, хөхрөлдөн өнөөх хөвгүүн байнга л шүлгээ уншиж чадахгүй болсонд нь хичнээн их харамсаж байгаагаа нуршина.

- Чамаас ядаж уучлалт гуйсан уу?

- З.За боль доо, найзуудад тийм юм байдаггүй юмшдэ.

Хусог сандарсан харагдана. Хөвгүүн муурын сахлаар тоглож буй хулган болсныг тэр мэдэж байлаа.

- Юу гэсэн үг юм? Буруу юм хийсэн бол уучлалт гуйх хэрэгтэй биз дээ. Одоо ч болов уучлалт гуйгаач. Найзууд байлаа гээд-

- Наанаасаа бос.

Хөвгүүн сая л нэг Юнгируу эгцлэн ширтэнэ. Учир нь тэр үгс Юнгигээс түүнд хаяглагдсан байсан учраас.

- Яагаад би босох ёстой гэж?

Юнги зөрүүлэн ширтэнэ.

- Чиний суудал биш болохоор. Тиймээс одоо бос. Өгзгийг чинь өшиглөхөөс өмнө.

Хөвгүүн хорлонтойгоор инээд алдав.

- Тэгэхээр үнэн байхнээ. Энд хэн ч суудаггүй гэж? Надад хэлээч чи үнэхээр тэр охиныг алчихсан юм уу?

Юнги үг дуугарсангүй.

- Наад царай чинь юу вэ? Үнэн юм уу? Хөөх. Тэгэхээр нээрээ та хоёр хоёулаа нэг охинд сайн байгаад тэр охин эцэст нь Хусогыг сонгож Юнги шаралхсандаа алчихсан гэдэг үнэн байхнээ?

- Амаа тат.

KHAND's ONESHOTSHikayelerin yaşadığı yer. Şimdi keşfedin