Би уг нь нэргүй шотууд бичдэг ч заавал энэ хоёр дүрээр бичмээр байсан юм. Бурхан минь би энэ цус сорогч, хүн-чоно болон хайрын тухай өгүүлдэг цуврал зохиолд үнэхээр хайртай үнэхээр их шүү...
Гадаа хүйтэн бороо тасралтгүй цутгах ч бидний амьсгаадан урд урдаасаа хөлөө жийн суусан давчуухан модон оромжинд аймшигтай бөгчим байлаа. Магадгүй түүний дулаахан илчэнд эргэн тойрон уусаж орхиод Форкс хотын намрын хүйтэн үдэш хүртэл ээжийн минь өссөн Флорида хотын үд дундаас ч халуун болчихсон бололтой. Түүний эл байдалд би дуртай. Дуртай гэж хэлэхдээ зүгээр л нэг хэлээгүй юм шүү би үнэхээр түүний дулаахан үргэлж л нар шиг, галын дөл шиг эсвэл миний шоглох дуртайгаар бол шарах шүүгээ шиг дулаахан, халуу дүүгсэн энэ байдалд нь хамгаас дуртай билээ. Би ийн бодсоор өөрийн эрхгүй инээмсэглэхэд тэрээр үснээс нь дуслах бороон дуслуудыг хүүхэд шиг л ажин байснаа надруу анхаарлаа шилжүүлж, сэтгэл гэгэлзүүлсэн гүн бор нүдээ томруулаад надруу гөлрөн
- Яасан? хэмээн асуухад нь би мөрөө хавчаад аргалахыг хичээсэн ч тэр юу бодож байгааг минь мэдэх хүртлээ тайван байлгахгүй гэдэгийг нь сайн мэдэж байв.
- Ингэх хэрэггүй би бодлыг чинь уншиж чадахгүй гэдэгийг чи мэднэ..
Тэр надруу шалсан харцаар ширтсээр байх ба би харин өдөөс нь инээвхийлэн суух нь түүнийг бүр ч өдөөж орхисон нь илт.
- Юу бодож байгаагаа хэлсэн чинь дээр шүү залуу хатагтай минь..тэгэхгүй бол..тэгэхгүй бол..
- Тэгэхгүй бол юу гэж? Та намайг шийтгэх юм уу? гээд түүнийг басамжилахад царай нь гайхширч бачуурсандаа улайхыг харах надад хөгжилтэй байлаа. Тэр намайг гэмтээж зүрхэлдэггүй юм. Хэдий тэрээр булчинлаг том биетэй мөн хүссэн үедээ аврага том чоно болж хувираад хэнийг ч хүзүүг хуг мушгиж дөнгөхөөр чадалтай нэгэн хэдий ч миний өмнө, ганцхан миний өмнө шүү хэнээс ч илүү номхон бас дөлгөөхөн залуу, ах, халамжилагч, найз минь болж хувирдаг байв. Үнэндээ би түүнийг юу гэж дуудхаа сайн мэддэггүй байлаа. Ах гэж дуудах хэн хэнд мань тавгүй мэдрэмж төрүүлдэг байсан тул ер нь л түүнийг дуудхаас зайлсхийлэн шаардлагатай үедээ биед нь хүрч, заримдаа бид хоёулхнаа байх юм бол түүнийг зүгээр л нэрээр нь дуудчихдаг байв. Энэ нь ч дээр байлаа. Хэрэв чи хэн нэгэн залууд ухаангүй дурлачихсан тэгээд тэр чинь чамаас хэдэн арван насаар ах бас болоогүй цагтаа ээжид чинь дурлаж явсан залуу байх юм бол надад итгээрэй түүнийг хэн гэж дуудах тал дээр ихээхэн бэрхшээлтэй тулдаг юм.
- Нэсси чи намайг яг одоо юу хүсч байгааг мэдмээр байна уу? ийн асуухад нь би бага зэрэг гайхсан ч гэлээ толгой дохиод түүний хэлэх зүйлийг хүлээв.
- Би анх удаа аав шиг чинь хэн нэгний бодолыг уншиж чаддаг ч байсан болоосой гэж хүслээ түүнийг ингэж хэлсний дараа бид хоёул хөхөрч, бидний инээд жижигхэн оромжийг бүхэлд нь дүүргэж орхилоо.
Би инээхдээ түүний нүднээс харцаа салгасангүй гүн бор нүднээс нь яг л ямар нэг зүйл эрж хайх мэт удтал ширтсэн нь түүнийг тухгүй болгосон мэт санагдав. Жейкоб надаас харцаа зугтаалган хаашаа ч юм ширтэхэд би түүнд ялимгүй дөхөөд л түүний дулаахан бас өө сэвгүй сайхан арьсанд алгаараа хүрлээ. Энэ удаад бидний харц нэгэн дээрээ тогтож, би ч үүнд догдлон баясаад инээмсэглэхдээ өөрийн бодлоо түүнд үг болгон хэлэхээр шийдээд байв.
- Та үзэсгэлэнтэй юм.
Тэр надруу хэсэг нухацтай харж байснаа гарыг минь өөрөөсөө зөөлхөн түлхээд инээвхийлж, харцаа надаас бууруулан
- Ээж чинь надад ингэж хэлж байсан нь өчигдөрхөн юм шиг л санагдаж байна шүү хэмээн шивнэх шахам боргил сайхан хоолойгоороо сулхан хэлэхэд нь би хөмсгөө өргөж
- ЭЭЖ..гэж тодотгоод
- Ээж танд тэгж хэлж байсан гэж үү? гээд гайхширсан төрхөө нуулгүй хэллээ.
- Тийм ээ. Тэр тэгж хэлж байсан юм. Чи үзэсгэлэнтэй юм Жейкоб гээд л..
ESTÁS LEYENDO
KHAND's ONESHOTS
RomanceСэтгэл хөдөлсөн үедээ бичсэн богино хэмжээний бичвэрүүд. Нэргүй дүрүүд, миний төсөөлөлд амилсан түүхүүд.