Буцаах хаяггүй бэлэг.

270 23 3
                                    

Ахлах сургуульд дөнгөж ороод байсан үе юмдаг. Манай ангийг өөр нэг ангитай нийлүүлэхээр болдог юм байна.

Зүс төдийхөн л мэдэх хүүхдүүдтэй анх удаа нэг анги болон суулаа. Эхний хэдэн өдөр бишүүрхэж, ичингүйрч байсан ч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр нэг л мэдэхэд шинэ анги даа дассан байв.

Би гэж хүн өнчин хайрын эзэн гэдгээрээ үе дундаа л алдартай нэгэн байлаа. Хөл алдан араас нь гүйсэн хөвгүүн маань харин ахлах сургуульд ордог жилдээ өөр сургуульруу шилжсэн.

Шинэ ангид анхаарлыг минь татах болсон нэг хөвгүүн гарч ирснээр бусдаар амьдрал нэгэн хэвийнээрээ үргэлжилж байлаа.

Онцлоод байх зүйлгүй энгийн л нэг хөвгүүн. Тоглоом шоглоом хийх дуртай, багахан дүрсгүй ч хүний  учрыг олохдоо сайн нэгэн. Жижигхэн нүдтэй, өндөр, бадируун биетэй. Магтаад байхаар царайтай биш ч инээх үедээ их л хөөрхөн харагддаг байлаа. Том тэгшхэн цагаан шүднүүдээ гарган инээх нь сэтгэлийн минь гүн дэх бяцхан хоосон орон зай бүрийг андалгүй, нэгийг ч алгасалгүй бүхэлд нь дүүргэж өгөх шиг болдогсон.

Нэг л мэдэхэд утгагүй гэмээр онигоонд нь инээдэг болчихсон байлаа. Нэг л мэдэхэд би тэр хөвгүүнд сайн болчихсон юм  даа.

Хөл бөмбөг ихэд сонирхон тоглох нь анхаарлыг минь татна. Хамаг зүрх сэтгэлээ зориулан ач холбогдол өгөх нь бүр ч илүү таалагдана. Тэмцээн уралдаанд ангийн хөвгүүдийг өөрөө сургуулилан чирж орно. Тэр сайн тоглодог байлаа, гэхдээ багийн спорт юм хойно ганцаараа зүтгээд олигтой амжилт гаргахгүй нь тодорхой. Тэглээ гээд би нэг ч удаа түүнийг үүнээсээ болж уурлан бухимдахыг, хэн нэгнийг алдаа гаргасан гэж зүхэж зогсохыг үзээгүйсэн. Уг зан нь юу юунаас илүү таалагдана. Тоглолтын үеэр өрсөлдөгч багийн тоглогчидруу зүүгээр сүлбэх мэт ширүүхэн ширтэх ч, тоглолт өндөрлөсний хойно ялагдсан ч ялсан ч ялгаа үгүй гар барин салах ёс хийх нь өөрийн эрхгүй түүнийг хүндлэхэд хүргэнэ. Тэр ялагдаж чаддаг нэгэн байлаа. Энэ түүнд олж харсан хамгийн сайн чанаруудын минь нэг байсан.

Өдөр хоног өгрөхийн хэрээр би түүнд ууссар л байсан юм. Нэг л өглөө сэрэхэд цагт ямагт түүнийг боддог болчихсон байсан. Нэг л өглөө түүнд сайн гэдгээ мэдэж, бүрэн утгаар нь мэдрэх болсон доо.

Би түүнийг ихэд сонирхоно. Дуртай дуу, дуртай кино, ном, хоол гээд түүний тухай мэдэхийг хүсэх зүйл ганц нэгээр тогтохгүй.

Бүгд л мэднэ. Биднийг дотно байгаагүй гэдгийг. Гэхдээ юу гээч? Яагаад ч юм надад бидний дунд үл үзэгдэх холбоос байх шиг санагддаг байсан юм. Тэр холбоосыг би бэхжүүлэхийг эрмэлздэг байсан уу? гэвэл мэдээж тийм. Би чамд ухаангүй сайн байсан юм чинь. Чамд хайрладаг нэгэн байгааг мэддэг байсан болохоор тэр холбоосыг үл үзэгдэх тэр чигт нь үлдээхийг хүсч билээ. Татаж чангааж, зузаатгах гэж бэхжүүлэх гэж яарч, түргэдвэл хэврэгхэн тэр холбоо тасрах байсан болохоор тэр хэвээрээ үлдсэн нь дээр байлаа.

KHAND's ONESHOTSTempat cerita menjadi hidup. Temukan sekarang