~"1"~

2.4K 99 0
                                    

Намайг Сун Живон гэдэг. Одоо би 16 настай.

Багаасаа тоглож наадаж өссөн гэрээ орхиод явах надад үнэхээр хэцүү байна. Гэхдээ би өөрийн гэсэн өрөөтэй болно гэж бодохоор гоё ч юм шиг.

Хичээлдээ явахаасаа өмнө өөрийн гэсэн зүйлсээ эмхэлчихээд гэрээ нэг тойруулж харчихаад гарлаа. Хичээл ч ордгоороо орж,орой тарах цаг болоход ах үүдэнд зогсож байв. Бага байхдаа хичээлээ тараад гэрлүүгээ хамт явдаг байсан үе бодогдож, инээсээр гүйн очлоо.

"Та юу хийж яваа юм" гэж асуухад ах " Аав,ээж хоёр чинь чамайг аваад ир гэсэн юмаа" гэв.

Ингээд бид хоёр манай шинэ гэр лүү явлаа. Анх удаа гэр лүүгээ автобусаар явж үзэв.

Гэртээ орж ирэхэд бүх юм зуун задгай төвхнөх хаа байсан юм болоогүй,миний өрөөнд ганц ор миний гэх хайрцагтай зүйлсийг минь оруулаад хаа намаагүй шидчихсэн байв. Би ч гүйж очоод хайрцганд байсан хайртай хамтлагийнхаа зургийг шалгахад жоохон нугаларсныг эх тооцвол зүгээр байлаа. Би ч санаа амарч маргааш амралтын өдөр тул өрөөгөө тохижуулах ажилдаа ханцуй шамлан орлоо.

Шөнийн 2 цаг

Өрөөгөө тохижуулж дуусаад маргааш чимэглье гэж шийдээд унтахаар боллоо. Хэзээ ч харанхуйд унтаж үзээгүй,заавал гэрэлтэй унтдаг болохоор яах бол гэж бодон гэрлээ унтраан орондоо орон ядарсан байснуу шууд л унтчихав.

Амралтын хоёр хоног харвасан сум шиг хурдан өнгөрлөө. Шинэ долоо хоногийн эхний өдөр эхэлж,хичээлдээ бэлдээд гэрийнхээ хаалгаар гартал яг манай өөдөөс харсан айлын хаалга мөн адил нээгдэж,өндөр царайлаг харахад л цэвэрхэн байрын нэг хүү гарч ирэв. Хэсэгхэн зуур бидний харц мөргөлдөж,гэнэт сандран гялс хаалгаа түгжчихээд хурдан хурдан алхан байрнаасаа гарлаа.

Хальт арагшаа харвал тэр хөвгүүн миний эсрэг зүг явж байв. Энэ хавьд ойролцоо нэг сургууль байдаг гэсэн тэнд сурдаг бололтой гэж бодон буцаад сургууль руугаа алхлаа.

Хичээлээ хийх гэхээр нэг л төвлөрч өгөхгүй,тэр хүү л бодогдож сонирхол татаад байв. Хурдан харихын түүс болж гэр лүүгээ хурдан хурдан алхах замдаа нөгөө хүүг олж харав. Яагаад ч юм гэнэт баярлаж,хойноос нь тасралтгүй ширтээд алхаагаа удаашруулав. Гэтэл гэнэт тэр толгойгоо эргүүлж өөрийг нь ширтэх намайг олж харснаа бага зэрэг инээмсэглэчихээд буцаж урагшаа харан алхаж эхэлээ.

Бурхан минь миний зүрх цээжнээсээ гарахнуу гэлтэйцохилж, амьсгал минь тогтворгүйжин тайвшрахын тулд хэсэг зогсон, арай гайгүйболоод гэрлүүгээ алхлаа.








A/N: Шинэ өгүүллэгээрээ уулзаж байгаа даа мааш их баяртай байна. эхний хэсэг сонирхолгүй байж магадгүй ч сүүл рүүгээ үнэхээр сонирхолтой болох болохоор та нар заавал уншаад үзээрэй. Бас би бичээд дуусчихсан учраас ойрхон ойрхон оруулах болноо.

Vote дараарай, таалагдсан бол comm бичээрэй.

Ad Moon

~"Neighbor"~/JJK/CompletedWhere stories live. Discover now