~"6"~

891 62 0
                                    

Маргааш өглөө нь би үнэхээр сэргэг,цоглог байлаа. Жонгүгийн хэлсэн бүх зүйлийг хийгээд,сайн нойр авсан болохоор царай хүртэл гэрэлтээд гоё болчихсон байв. Хичээлдээ бэлдэж,хувцасаа өмсчихөөд марталгүй Жонгүгийн цамцыг цүнхэндээ хийн гарлаа. Мөн адил бид зэрэг хаалгаараа гарч таарлаа. Жонгүг хаалгаа түгжчихээд над руу эргэж харснаа

"Сайн байна шүү,өвдөөгүй байна." гэж хэлээд толгойг минь илэв. Өмнө нь түүний энэ үйлдэлд дургүй байсан бол одоо түүнээр үсээ илүүлээд л баймаар санагддаг болж.

Би Жонгүгийн цамцыг цүнхнээсээ гарган "Өчигдөр тусалсанд үнэхээр их баярлалаа" гэж хэлээд цамцыг нь түүн рүү сунгавал Жонгүг толгойгоо сэгсрэн

"Үгүй ээ,чи ав. Чамд үнэхээр гоё зохиж байсан. Миний дуртай цамцнуудын нэг болохоор байнга өмсөж байгаарай" гээд миний гараас цамцаа авснаа над руу ойртон цүнхийг минь тайлж мөрөндөө үүрээд цамцаа надад өмсгөв. Малгайг нь бас өмсгөчихсөн болохоор би тайлах гэтэл тэр

"Өчигдөр бороо орсон гадаа хүйтэн байгаа,малгайг нь өмсөөд яв" гэснээ дахин над руу ойртон урдуур унжиж байсан үсийг минь чихний араар хийж өгөв.

Жонгүг үнэхээр халамжтай юм. Түүний хийж байгаа үйлдэл болгон нь хөөрхөн харагдаж,зуршлууд нь хүртэл эгдүүг минь хүргээд байх юм. Над руу ойртох төдийд зүрх минь хэмнэлээ алдаж,хөөрч нисмээр мэдрэмж төрдөг. Би үнэхээр түүнд дурлачихсан уу?

Би Жонгүгаас салан сургууль дээрээ ирж,анги руугаа ороод сууж байтал Юүжон ангийн хаалгаар орж ирлээ. Тэр миний урд ирж суугаад

"Шинэ цамц аваа юу? Арай л эрэгтэйлэг биш үү? Чи чинь их эмэгтэйлэг стийльтэй биздээ?" гэж асуув. Би хэлсэн шүүдээ бид бүхнээ нэг нэгэндээ ярьдаг шиг,нэгнийхээ хувцасыг хүртэл андахгүй сайн мэднэ.

"Жонгүгийн цамц" гэхэд Юүжон нүдээ томруулан ам нь газар хүрэхнүү гэлтэй ангайн гайхсан царай гаргаснаа "ЮЮУУУУУУУ?Яагаад чамд өгсийн? Арай та хоёр аль хэзээний үерхчихсэн юм биш биз?" гээд дахиад л ургуулан бодоод төсөөлөөд эхлэв. Тэгээд би түүнд өчигдрийн талаар бүгдийг ярьж өгөхөд тэр над руу харж жуумалзаад

"Хэн нэгэн дуралчихаа юу даа?" гээд намайг нудрав. Би ч өөртөө эргэлзэж байсан болохоор хариу хэлсэнгүй. Удалгүй хичээл ч орж өнөөдөр харин анхаарал сайн төвлөрч хичээлээ сайн хийлээ.

Хичээлээ тараад гэртээ орж хувцасаа сольчихоод хүнсний зүйлс цуглуулахаар гэрээсээ гартал Жонгүг өөдөөс гараад ирэв. Яагаад бид дандаа ингэж таараад байдаг юм болоо?

Жонгүг над руу гайхаж харснаа "Хаачих гэж байгаан?" гэж асуув. Би дэлгүүр гэхэд тэр

"Би ч гэсэн дэлгүүр явах гэж байлаа хамт явъя" гээд түрүүлээд алхаад явчихав. Бид замдаа жаал жуул юм яриад явж байтал

"Живон~а" гэж хойноос хүн хашгирав.

Тиймээ, энэ миний хамгийн сайн мэдэх хоолой байлаа.

~"Neighbor"~/JJK/CompletedWhere stories live. Discover now