~"14"~

757 68 0
                                    

Жонгүг бид хоёр үерхээд хэдийн 2 сарыг ардаа үлдээжээ. Одоо бүр нэг нэгнээсээ ч ичиж зовохоо байж,олон нийтийн газар ч гар гараасаа хөтлөлцөөд явж чаддаг болсон.

Хоёр долоо хоногийн өмнө Жонгүг суруулиасаа чөлөө аваад хөдөө байдаг эмээ өвөө дээрээ очиж туслахаар явсан. Бид холбоотой байсан. Өглөө,өдөр,орой болгон утсаар ярьж, мессэж бичилцэж,санаж байгаагаа нэг нэгэндээ хэлдэг байсан. Гэтэл өнөөдөр Жонгүг гэнэт л алга болчихсон. Би өглөө хичээл эхлэхээс өмнө Жонгүгтэй дандаа ярьдаг болохоороо түүн рүү залгатал утсаа аваагүй. Санаа зовоод байсан болохоор хичээлийн дундуур мессэж бичлээ.

Живон

Жонгүг~а, яагаад утсаа авахгүй байгаа юм бэ?

Надад гомдчихсон юм уу?

Жонгүг~а

Би буруу зүйл хийгээд ханхүүгээ уурлуулчихсан уу?

Хэрвээ тэгсэн бол Жонгүг~а намайг уучлаарай

Гуйя утсаа ав л даа

Надтай ярь!

Сүүлдээ утсаа сонсохгүй байгаа байх гэж өөртөө итгүүлээд анхаарлаа хичээл рүүгээ төвлөрүүлэхийг хичээлээ.

Хичээл тарах дөхөж сүүлийн цагийн хичээл орж Жонгүгийг бодсоор ширээгээ дэрлээд хэвтэж байтал сонсохыг хамгийн их хүсэж байсан хоолой ангиар цуурайтав.

"Уучлаарай багшаа, Живонтой уулзаж болох уу?"

Би толгойгоо өргөн хаалга өөд хартал өглөөнөөс хойш санаа зовоож байсан тэр хүн хаалган дээр над руу хараад инээж байлаа.

Багш намайг гарч уулзахыг зөвшөөрөн ангиас гарах замдаа нэлээн олон охидын Жонгүгийг ямар царайлаг талаар ярьж байхыг сонсоод уур хүрээд эхлэв.

Ангийн хаалгаар гарвуу үгүй юу Жонгүг гараас минь татан намайг тэвэрлээ. Би ууртай байгаа болохоор түүнийг өөрөөсөө түлхээд

"Би орлоо. Энэ чухал хичээл л дээ" гээд эргэн анги руугаа орох гэтэл Жонгүг миний бугуйнаас татан өөрлүүгээ харуулаад

"Уурлачихсан юм уу? Утсаа аваагүй гээд уурлаад байгаамуу? Уугна гэнэтийн бэлэг барих гээд утсаа бүр цүнхнийхээ доор хийчихсэн байсан юм. Живон~а одоо би ирчихсэн болохоор битгий уурлалдаа тэгэх үү? Утсаа аваагүйд уучлаарай уучлаарай" гээд намайг дахин тэврэх гэхэд нь би бууж өглөө. Хоёр долоо хоног л өнгөрсөн байхад санасан гэж жигтэйхэн. Тэврэх цагаа уурлаж гомдож өнгөрөөмөөргүй байна.

"Санасан,зөндөө зөндөө зөндөө их санаад үхэх шахлаа Живон~а" гэж хэлэхэд нь би улам тэврэлтээ чангаллаа.

"Хөөх, миний баяцханаа намайг тийм их санасан юм уу" гээд намайг шоолоход нь би тэврэлтээ салгаад түүн рүү хараад толгой дохиход тэр над руу ойртоод хацар дээр минь үнсчихэв.

Хичээлийн цаг болохоор азаар сургуулийн кордоорт хүн байхгүй байсанд баярлаж байна.

"Жонгүг~а одоо би орохгүй бол болохгүй" гэхэд Жонгүг

"Би тарахыг чинь хүлээж байя. Тэгээд хөөрхөн гүнж минь надтай болзоод явах уу?"






A/N:Hedheen hesgiin daraa duuslaa...

~"Neighbor"~/JJK/CompletedWhere stories live. Discover now