~"4"~

1K 72 0
                                    

Тэр үсийг минь илж,эрхлүүлсэн өнгө аястай үг хэлсний дараа би байрандаа наалдчихсан мэт удаан зогсож,хөдөлж ч чадахгүй ганцхан зүрх минь л хүчтэй савлан удалгүй гайгүй болж өөрийгөө нэг алгадчихаад гэр лүүгээ орлоо.

Оройн хоолоо идэж,аав ээжийг ирэхээс өмнө даалгавраа хийхээр сууж нилээн их даалгавартай байсан болохоор орой 11 хүртэл хичээлээ хийж,найзтайгаа өдөр болсон зүйлийн талаар ярилцахаар яарч байв.

Бид бараг л нэг цаг гаран ярьж элдэв янзын зүйлс ургуулан бодсоор сүүлдээ толгой өвдөхийн эрхэнд маргааш үргэлжлүүлцгээе гээд хэн хэн нь унтахаар болон утсаа тасалцгаав. Бид хоёр нэг яриад эхэлвэл цаг хэд болсоныг ч анзаардаггүй хүмүүс байгаа юм.

Шөнө унтахаар хэвттэл дахиад л нойр хүрсэнгүй. Өдрийн болсон үйл явдал санаанаас ер гарахгүй,унтах гэж хичээсэн ч чадахгүй байсаар шөнийн 3 цаг хүргэв. Сүүлдээ хөвгүүн бодож унтахгүй байгаа өөртөө уурлаж " Галзуурчихжээ галзуурчхаж,Живон~а нойр ямар чухал билээ дээ унт л даа унт" үсээ зулгаан унтахыг зэхэж,удалгүй нэг юм унтав.

Гуравхан цагийн нойртой хүн ямар л олигтой харагдана гэж толинд харваа,өөрөөсөө цоччихлоо.Нүүрээ сайн буддаг тулдаа л арай гайгүй болж бичнээс хүн төрөлхтөн рүү дөхлөө.

Гэрийнхээ хаалгаар гарахынхаа өмнө хэсэг азнав. Түмэн бодол толгойд эргэлдэж,түүнтэй таарах байхдаа,царайг нь харчихаад юу гэж хэлэх үү,яах вэ гээд л...

Зориг гарган,сэтгэл шулуудан хаалгаа нээж гарахад Жонгүг хаалгаа налаад зогсож байв. Тэр над руу харж

"Яасан уддаг юм бэ? Зөндөө удаан хүлээлээ шд" гээд гомдоллож эхлэв. Би

"Өчигдөр оройтож унтаад тэгээд л.....нээрээ намайг яах гэж хүлээсэн юм?" гэхэд тэр над руу ойртож зогсоод мөрөөр минь тэвэрснээ

"Хамт явцгаая" гэв. Түүнийг надад хүрэхэд биеэр минь хорхой гүйж байгаа мэт эрвэгнэж хурдхан гарыг нь мөрөн дээрээсээ аваад

"Хоёулаа өөр өөр сургуулийнх биз дээ" гэхэд Жонгүг "Зүгээр л хамт явъя өөр юм битгий асуу" гэснээ шууд л намайг орхин урагш алхав. Би юу гэж байгааг нь ойлгоогүй ч түүнтэй зэрэгцэн сургууль руугаа явлаа.

Бид замдаа тийм ч их зүйл ярьсангүй,тэр надаас асууж би хааяа хариулчихаад нэг л мэдэхэд сургууль дээр маань ирчихэж. Сургуулийн үүдэнд ирэхэд тэр намайг өөрлүүгээ харуулснаа

"Бяцханаа хичээлээ сайн хийгээрэй,ах нь явлаа" гэж үсийг минь чихний араар хийж өгснөө гүйгээд явчихав. Нүүр минь халуу шатаж,зүрх хүчтэй цохилон,хажуугаар өнгөрсөн хүүхдүүд над руу сонин харж өнгөрөхийг би мэдэрч байв. Өөрийгөө жоохон тайвшруулчихаад анги руугаа ортол Юужон над руу гэнэт гүйж ирснээ баахан юм асууж эхлэв.

"Саяны чамайг хүргэж ирсэн хүн нөгөө чиний яриад байсан нөгөө баньд уу???" гэж нилээн ноцтой царайлан надаас асуув. Би ч доошоо харан толгой дохиход Юужон

"Воооо,миний муу найз ч борлогдох нь дээ" гэсээр алгаа ташиж эхлэв. Би Юужоныг цааш нь түлхчхээд суудалдаа очиж суун санаа алдав. Гэтэл Юужон хойноос ирснээ "Яасан бэ? Яагаад санаа алдаад байгаа юм?" гэхэд нь би " Хэрвээ тэр ч бас Чанёол шиг намайг зүгээр хаяаад явчихвал яах вэ? Тэгээд бас би түүнээс маш их мэдрэмж авдаг,харин тэр тийм биш зүгээр л дүү гэж надтай ингэж харьцаж байгаа бол яах вэ?". Юужон намайг тайвшруулахыг хичээн сайхан үгс хэлж надад бага ч болтугай итгэл өгөв. Би ийм найзтай ямар азтай хүн бэ?

~"Neighbor"~/JJK/CompletedWhere stories live. Discover now