~"9"~

838 69 0
                                    

Шинэ өдөр эхэллээ. Яагаад ч юм бие хөнгөрч,сэтгэлд тээглээд байсан бул хар чулууг авчихсан мэт сайхан мэдрэмжээр өглөөг угтлаа.

Гэрээсээ гараад Жонгүгтэй таарлаа. Жонгүг над руу ойртож ирснээ "Өнөөдөр чамайг би хүргэж өгнө."гэв. би түүн рүү гайхсан харцаар харвал "Өчигдрийнх шиг юм болов яах юм?Санаа зовоод бас найз залуу нь сургууль руу нь хүргэж өгөхгүй бол сонин биз дээ" гэхэд нь би "Хэрвээ намайг хүргэж өгч байгаад хичээлээсээ хоцорчихвол яах юм?" гээд Жонгүг рүү харвал тэр "Намайг хоцроомооргүй байгаа бол хурдан явцгаая,маргаашнаас эхлээд дандаа би хүргэж өгөх болохоор эртхэн гарч ирвэл магадгүй би хоцрохгүй байх" гэж хэлээд миний гараас атгаад гүйчихэв. Би бидний хөтлөлцсөн гар луу харан догдолж үнэхээр л Жонгүгийн найз охин болчихсон мэтээр төсөөлж,догдолж байлаа.

Гүйсээр бид автобусандаа амжиж,хамгийн хойд талын суудалд суулаа. Би зуршлаараа чихэвчээ гаргаж зүүх гэтэл Жонгүг миний гарыг барьснаа "Дандаа л ганцаараа дуу сонсож байх юм, би ч гэсэн сонсылдоо" гэснээ уруулаа унжуулаад эхлэв. Надад эрхлээд байна уу даа? Ээ бурхан минь яасан ч эгдүүтэй юм бэ дээ. Энэ цаг мөчөөс Жонгүгд сайн болчихсон гэдэгтээ итгэлтэй боллоо.

"Тэгвэл хамт л сонсы" гэж догдлолоо нууж ядан хэлээд Жонгүг рүү чихэвчнийхээ нэг талыг сунгав. Би ямар дуу тавихаа мэдэхгүй хэсэг байж өөрийнхөө хамгийн дуртай дууг тавьлаа.

GOT7-Let Me

Хэзээ ч миний playlist-нээс гарч байгаагүй. Уйдаж ч үзээгүй дуу минь. Дуун дундуур Жонгүг рүү харвал түүнд их л таалагдаж байгаа бололтой нүдээ аниад,толгойгоо зөөлөн хөдөлгөж байв. Би ч сэтгэл ханан буцан автобусны цонх руу харлаа.

Дуу маань ч дуусч манай сургууль дээр ч ирлээ. "За би орлоо,хүргэж өгсөнд баярлалаа" гээд орох гэтэл Жонгүг миний гараас татаж зогсоогоод "Би тарахад чинь ч гэсэн ирж авах болохоор сургуулиасаа гаралгүй хүлээж байгаарай. Би ирээд залгъя,надад утасныхаа дугаарыг өгчих" гээд над руу утсаа сунгахад би шууд л аваад дугаараа биччихэв. Жонгүг надаас утсаа аваад үсийг минь илээд "Өдөр уулзъя баяртай" гээд гүйгээд явчихав. Цаг харахад 7:40 болж байв. Амьжих болов уу?

Хичээл эхэлснээс хойш Жонгүгийг хоцорсон байх вий гэж санаа зовоод байж сууж чадахгүй байв. Тэгээд тэсгэл алдан Жонгүгийн дугаар луу мессэж бичихээр шийдлээ.

Живон

Живон байна аа, хичээлээсээ хоцроогүй биз дээ

Бичээд удаагүй байтал хариу ирэв.

Жонгүг

Хоцроогүй,яг 8 гээл амьжаад ирсэн

Санаа амран хариу бичилгүй сууж байтал дахиад утсанд мессэж ирэв. Аваад хартал зүрхээр явах шахлаа.

Жонгүг

Охх... надад санаа зовсон хэрэг үү. Хөөрхөн гэдэг нь

Би юу гэж бичихээ мэдсэнгүй юу ч бичилгүй орхичихов. 

~"Neighbor"~/JJK/CompletedWhere stories live. Discover now