~"8"~

877 70 0
                                    

"Наадах чинь чиний найз залуу хэрэг үү?"

Жонгүг эргэж харан миний гараас атгаад

"Тиймээ, би найз залуу нь байна. Одоо Живоныг тайван орхи!" гэж хэлээд Чанёолын үгийг ч сонсолгүй намайг чирээд явчихав. Нэлээд удаан явж Жонгүг миний гараас хэт чанга атгаад байсан болохоор гараа таттал Жонгүг эргэж харан

"Уучлаарай,чанга атгачихсан уу?Өвдөж байна уу?" гээд гарыг минь эргэж тойруулан харав. Би түүнээс гараа зөөлөн татаж аваад "Зүгээр дээ, Сая баярлалаа.Та л намайг тэгж авраагүй бол тэр нэг юм мөд салахгүй шинжтэй байсан. Баярлалаа" гээд бөхийлөө. Жонгүг намайг дээш өндийлгөн

"Зүгээр дээ,дүүдээ туслалгүй яахав....Нээрээ хоёулаа дэлгүүр орох гэж байсан шдээ. Явцгаая" гэж хэлэв. Надад дэлгүүр явах сонирхол байгаагүй ч аргагүй эрхэнд түүнийг даган явлаа.

Жонгүг бид хоёр дэлгүүрээс авах зүйлсүүдээ бас дээрээс нь зайрмаг аваад байрны гадаах сандал дээр суухаар болов. Нар жаргаж байсан болохоор тэнгэр дэндүү үзэсгэлэнтэй болсон байлаа. Бид хэсэг чимээгүй сууж байтал Жонгүг

"Түрүүний залуугийн талаар асууж болох уу?" гэхэд нь би нэг санаа алдаад "Олон хүнд ярьж байгаагүй ээ. Гэхдээ яагаад ч юм таньд ярьж болох юм шиг санагдаад байна" гээд яриагаа үргэлжлүүлэв.

"Жил гарны өмнө нэг хамтлагийн шүтэн бишрэгчдийн уулзалтан дээр таарч байсан юм. Тэгээд байн байн уулзаж,гадуур гарч,би ч сайн болчихсон. Нэхх удалгүй тэр надад сэтгэлээ илчилж бид үерхсэн. Миний анхны үерхэл байсан болохоор надад дэндүү жаргалтай санагдаж байж билээ. Тэгээд нэг өдөр тэр гэнэт алга болчихсон. Гэрийнхэн нь үерхлээ гээд дургүйцэж байсан болохоор тэрийг дагуулаад явсан юм шиг байна лээ. Түрүүн сонссон байх. Түүнийг гэнэт алга болоход эхэндээ л их санаж өгүүлж,зөндөө их уйлдаг байсан. Тэгээд явсанаас нь 4сарын дараа түүнийг эргэж ирэхгүйг ойлгож мартахаар шийдсэн. Одоо бол түүнийг гэх сэтгэл огтхон ч үлдээгүй"

Намайг хамаг юмаа ярьж дуусахад тэр зөөлөн санаа алдаад инээмсэглэв. Юу нь тийм инээдтэй байгаан бол? Бодлыг минь таслан Жонгүг

"Мартаж чадсан бол ашгүй дээ" гээд дахин "Одоо орцгоох уу? Гадаа хүйтэн болж эхэлж байна" гэв. Би толгой дохин байр луугаа орлоо. Жонгүг гэртээ орохоосоо өмнө над руу эргэж харан

"Бяцханаа нь сайхан амраарай. Юу ч бодолгүй шууд унтана шүү,ойлгосон уу?"гэхэд нь би толгой дохиж тэр үсийг минь хэд хэдэн удаа зөөлөн илчихээд гэртээ орлоо.

~"Neighbor"~/JJK/CompletedWhere stories live. Discover now