~"7"~

829 63 0
                                    

Тэр хоолой Чанёолынх байлаа. Удаан хугацаанд сонсоогүй,сонсохыг маш их хүсч байсан ч одоо бол хоолойг нь сонсоход л дургүй хүрмээр тэр хоолой.

Сонсоогүй царайлж өнгөрөх гэж хурдан хурдан алхахад гараас минь хэн нэгэн татаж зогсоолоо. Чанёол байв. Үнэхээр тэр байна шүүдээ. Жил гарны өмнө гэнэтхэн алга болж,дахиж хараагүй тэр царай мөн байлаа.

Чанёол намайг өөртөө наан,тавихгүй гэх шиг чанга тэврэв. Би түүнийг өөрөөсөө хүчтэй түлхэн холдуулаад

"Уучлаарай,өөрөө хэн бэ?" гэхэд Чанёол миний гараас атган "Живон~а,би л байна шүү дээ,Чанёол" гэж хэлэхэд нь түүний гарыг өөрийнхөө гараас салган "Би тийм хүн танихгүй" гээд гайхаж хоцорсон Жонгүгийн гараас барин явах гэхэд Чанёол Жонгүгаас намайг холдуулан дахиад тэвэрснээ чихэн дээр минь зөөлөн ярьж эхлэв.

"Уучлаарай Живон~а,үнэхээр их уучлаарай. Тэр үед чамайг орхиж явсандаа би их харамсдаг. Гэхдээ би явахыг хүсээгүй. Чамайг орхихыг хүсээгүй, үнэхээр шүү. Ээжийн шахалтаар чамд ч хэлж чадалгүй явсан. Утас, компъютер бүгдийг нь ээж хураачихсан. Тэгээд л чамд хэлж чадаагүй юм. Үнэхээр уучлаарай. Одоо бүхнийг шинээр эхэлж болохгүй гэж үү? Чамайг дахиж гомдоохгүй,орхихгүй амлъя." Түүний үгийг сонссон ч миний гомдол тайлагдахгүй байлаа. Өмнө нь түүнийг намайг тэврэхэд догдолдог байсан ч одоо харин юу ч мэдрэгдэхээ байж. Чанёолыг гэх сэтгэл надад үнэхээр үлдээгүй бололтой. Түүний тэврээс гаран

"Хэрэггүй ээ,хоёулаа аль хэдийн дуусчихсан шүү дээ. Тийм болохоор хэн хэндээ саад бололгүй амьдарцгаая" гэж хэлээд орхин ганцаар алхлаа. Жонгүг миний хойноос ирсэнгүй. Магадгүй шоконд ороод тэндээ зогсож байгаа байлгүй. Хэн нэгэн гараас минь хүчтэй татан эргэж хартал Чанёол байлаа. Тэр ууртай нүдээр над руу харан

" Надад сайн гэсэн биз дээ,хайртай гэсэн биз дээ тэр хайр чинь нэг жил ч намайг хүлээж чадахааргүй байжээ" хэмээн хорон үгс урсгахад нь миний уур хүрч түүнийг шууд л алгадаад авав.

"Чамайг ямар их хүлээж,санаж байсныг чи мэдэх юм уу? Шөнө болгон чамайг санаж уйлдаг байсан. Тиймээ би тэвчээргүй. Надад хэлэлгүй гэнэт алга болж хүлээлгэдэг хүн биш,надаас холдож хаашаа ч явдаггүй үүрд хамт байх хүн надад хэрэгтэй-" гээд үргэлжлүүлж юм хэлэх гэхэд зөөлхөн гар миний гарт хүрч намайг зогсоов. Эргэж хартал Жонгүг байв. Над руу тайван дөлгөөхөн харцаараа харж "Одоо явцгаая~а" гээд намайг чирж эхлэхэд Чанёолын хэлсэн үг бид хоёрыг гэнэт зогсоход хүргэв.

"Наадах чинь чиний найз залуу хэрэг үү?"





A/N: Boginohon heseg ogsond sorry :P

~"Neighbor"~/JJK/CompletedWhere stories live. Discover now