~"15"~

800 66 2
                                    

Жонгүгтэй болзоонд явахаар болоод анги руугаа ортол ангийн охидууд над руу барьж идэх нь холгүй харцаар харж байлаа. Суудалдаа очиж суугаад Юужоноос яасан тухай асуухад

"Манай ангийн бараг бүх охидууд сая танай найз залууг хараад л анхны харцаар дурлачихсан. Гэтэл чи гараад тэрэнтэй тэврэлдээд бүр үнсүүлээд байсан болохоор атаархаж байгаа юм"

Ммм...ийм учиртай байжээ. Хүн болгоны харцыг булаагаад би ч сайхан найз залуутай юмаа.

Удалгүй хичээл тарж сургуулиас гартал Жонгүг гадаах саравчинд сууж байлаа. Би гүйж очоод хажууд нь суун

"Тарчихлаа. Хоёулаа явах уу" гэхэд над руу нэг муухай харснаа нөгөө тийшээ хараад суучихав.

"Яасан бэ Жонгүг~а болзоондоо явахгүй юм уу" гэж түүний үйлдэлд гайхан хэлэхэд Жонгүг

"Цсссс...Болзоондоо тэр хажуудаа сууж байсан баньдтайгаа яв за" гээд гараа элгэндээ аван бүр цаашаа харчихав.

Аан одоо л ойлголоо. Хардаад байгаа байхнээ. Угаасаа миний хажууд сайн эрэгтэй найз маань суудаг юм. Бас их дотно болохоор хамаг амьдралаа хичээл дээр ч хамаагүй чалчаад суучихдаг. Сая уугна өөрийнх нь талаар яриад өөрийг нь магтаж байхад хүнд уурлаад зүгээр....

"Ммм....Жонгүг~а, тэр чинь миний хамгийн сайн найзуудын нэг байхгүй юу, тэгээд сая уугна чиний талаар түүнд ямар эгдүүтэйг чинь, бас надад ямар их хайртай, би ч бас түүндээ хайртай гээд ярьж байхад хүн хардаж уурлаад байхын.........Болилоо, би найзуудтайгаа явлаа за юу"

Ингэж л аашлахгүй бол бууж өгөхгүй шүү дээ. Миний арганд орсон Жонгүг намайг явах гэтэл гэнэт босч ирээд

"Уучлаарай Живон~а, тэнэг юман дээр хардаж чамайг уурлуулсанд, юу гэж ярьж байсныг нь ч мэдэхгүй юм байж чамайгаа уурлуулчихлаа. Уучлаарай" ааягүүү хөөрхөн шүү.

"За тэгвэл болзоондоо явах уу, оройтох нь" гэж би хэлээд сугадахад барайсан байсан царай нь гэрэлтээд л ирэв. Тэгээд миний сугадсан гарыг зөөлөн иллээ.

Эхлээд бид кино үзэж, дараа нь амттан идэхээр боллоо. Бидний анхны болзоо болохоор би маш их догдолж байлаа.

Кино театрт ирээд ямар кино үзэхээ сонгох гэж дайн зарлахаа шахав. Би адал явдалт кино үзнэ гээд харин Жонгүг аймшгийн кино үзнэ гээд эцэст нь миний ялагдалаар эцэс болов.

Эхэндээ тийм ч аймар байгаагүй болохоор үзчих юм шиг санагдаад цэх суугаад үзэж байтал гэнэт дэлгэц дүүрэн сэгсийсэн сүнс гараад ирэв. Би айсандаа шууд л Жонгүгийн хүзүүнээс татаж тэврээд

"Чи муухай за юу, заавал яагаад ийм кино үзүүлж байгаан. Хүн айдаг гээд байхад ии иии иии муухай Жонгүг муухай" гээд айсандаа болоод уйлчихлаа. Тэгээд хар хурдаараа танхимаас гараад гүйж явтал Жонгүг гараас минь татан энгэртээ наагаад

"Живон~а чамайг сонсоогүйд уучлаарай, зөвхөн өөрийнхөө эрх ашгийг харсанд уучлаарай. Одооноос хэзээд чамайг сонсож, хамтдаа шийдвэр гаргаж байя. Тэнэг намайг уучлаарай. Энэ бяцхан амьтан яаж аймшгийн кино үзэхэв дээ. Уугна уйлуулахгүй гэж өөртөө амласан хэрнээ тэнэг үйлдэл хийж гүнжийгээ уйлуулчихлаа. Живон~а уучлаарай намайг уучлаарай"

Энэ одоо өнөөдрийн хэд дэх уучлал гуйлт вэ? Би толгойгоо энгэрээс нь салгаад Жонгүг рүү харахад тэр миний нулимсыг арчиж өгөөд духан дээр минь үнсэхдээ "Уучлаарай" гэж хэллээ.

Ийм үйлдэл хийхээр чинь би цаашаа уурлаж чадна гэж үү? Шууд л түүний энгэр лүү дайран бэлхүүсээр нь чанга гэгч нь тэвэрлээ. Жонгүг намайг аргадан би ч уйлахаа болилоо.

"Зөндөө уйлчихсан чинь өлсөөд бас ядраад байна" гэхэд Жонгүг миний үсийг илээд

"Ойлголоо, амттай юм идчихээд гэртээ харьцгаая" гэлээ.

Бид амттаны дэлгүүр орж дундаа нэг зүсэм бялуу, нэг нэг ундаа авч идлээ. Тэгээд гэр лүүгээ харихаар алхлаа. Нэг газар амьдардаг болохоор амар ч юм дөө.

Хамтдаа алхах хэн хэнд нь таалагдсан болохоор юм ярингаа гэр хүртэлээ ахлчихав. Хоёр гэрийнхээ хаалганы дунд зогсоод жаал тэврэлдэв. Үнэхээр салмааргүй санагдаж байна.

"Ингээд л хамтдаа үүрд байхсан. Салмааргүй байна. Оруулмааргүй байна" Жонгүг ийн хэлээд намайг улам чанга тэвэрлээ. Орох ёстойг хэн хэн нь мэдэх болохоор удалгүй салж Жонгүгийг ордогийн даваан дээр надаас гарамгүй зориг гаран түүнийг зогсоогоод уруулных нь яг хажуу талд үнсчихлээ.





A/N: Odoo gantshan heseg setgegdel bichvel margaash oruulna handalt muu baival ene doloo honogtoo lav orohgui

~"Neighbor"~/JJK/CompletedWhere stories live. Discover now