~"3"~

1K 80 0
                                    

Өчигдөр бид хэсэг сууж байгаад гэр гэртээ орцгоосон. Түүнтэй хамт байхад яагаад ч юм тайван амгалан мэдрэмж төрж,хажуунаас нь салмааргүй суугаад л баймаар санагдсан.

Өнөөдөр баасан гараг. Миний хамгийн их хүсдэг өдөр.

Өглөө босоход жаахан хэцүү байв. Өчигдөр шөнө нойр хүрэхгүй,дөнгөж танилцсан Жонгүг гэх хүү бодогдоод нойроо ч сайн авч чадсангүй. Яагаад ингэж их намайг өөртөө татаад байгаа юм бол? гэх энэ асуултынхаа хариуг хайгаад хайгаад олоогүйдээ бухимдан,хувцсаа өмссөн болчихоод гэрийнхээ хаалгаар гарлаа.

Урьдных шиг л тэр надтай зэрэг хаалгаа нээж,надад агаар хэрэгтэй мэт санагдсан болохоор түүнтэй мэндлэлгүй шууд л гадагшаа гарав.

Зуны өглөөний агаарт би маш их дуртай. Торох ч үүлгүй цэлмэг тэнгэр,шувуудын жиргээ,утаагүй цэнгэг агаар төгс зохицол биш гэж үү.

Чихэвчээ гаргаж зүүгээд,зуршлаараа тэнгэр ширтээд зогсож байхад мөрөнд минь хэн нэгэн хүрснээ зөөлөн цохиход би чихэвчээ аван арагшаа харвал Жонгүг зогсож байлаа. Тэр надр уу харж

"Сайн уу?" гэж хэлэн инээхэд нь өөрийн эрхгүй дагаж инээн "Сайн,сайн уу?" гэхэд тэр

"Сайн,хоёулаа найзууд болъё." гэв. Би гайхан хэсэг зогссоноо "Тэгье ээ,гэхдээ чи хэдтэй юм. Би арван зургаатай" гэхэд тэр "Арван долоон настай,чамаас нэг ах юм байна" гэж хэлэхэд нь би "Тэгвэл ах,дүү болохнээ" гэж хэлээд инээхэд тэр ч бас над руу харан инээмсэглэснээ толгой дохив.

Бидний богинохон хэрнээ дотно яриа энэ хүрээд дуусч бид сургууль руугаа салан явлаа.

Их завсарлагаанаар хамгийн сайн найзтайгаа хэсэг ярилцаж суув.

"Би нэг хүүтэй өглөө болгон таардаг. Би хаалгаа нээхэд тэр ч бас нээж таардаг. Энэ юу гэсэн үг юм бол? Зүгээр тохиолдол юм болов уу?" гэж найзаасаа асуув. Түүнийг Ким Юужон гэдэг. Тэр их сайн зөвлөгч. Би түүнд бүхнээ ярьж,тэр надад чадахаараа зөвлөгөө өгч тусалдаг.

Намайг ингэж асуухад тэр эрүүгээ илж,хэсэг бодлогошронгуй сууж байснаа "Чамайг нууцаар харж явдаг юм бишүү?" түүнийг ингэж хэлэхэд зүрх хүчтэй савалж,хацар халуу оргихыг мэдрэн,дараа нь түүн рүү харснаа "Нээрээ тийм юм болов уу? Яанаа яанаа одоо би яанаа" гээд л дороо дэвсэлж гарав.

Мөн л түүнийг бодсоор хичээлийн цаг дуусч гэрлүүгэ харихаар сургуулиасаа гарч явтал ямар ч гайгаар юм Чанёолын найзуудтай дахиад таарчихав.

"Хөөх,дахиад таарах шив." Гэж нэг л ёжлонгуй хэлэхэд би "Тэглээ. Би хүнтэй уулзах ёстой болохоор ингээд явлаа.Баяртай." гээд зөрдөгийн даваан дээр тэдний хэлсэн үг намайг таг гацаачихав.

"Чанёол та хоёр уулзаагүй хэрэг үү? Тэр чамайг ирснээсээ хойш хайж байгаа"

Тэдний үгийг үл тоон зуршлаараа өөртэйгөө ярин амандаа бувтнаж явлаа. Тэр яагаад намайг хайгаад байгаа юм бол,надаар яах гээд байгаан бол,харилцаагаа өөрөө дуусгачихаад... гээд үглэж явахад нэг хүн хажууд хашгирахад ухаан санаа минь дэлхий дээр эргэж ирэх шиг болов. Хажуу тийшээ харвал өдөржин миний бодлоос гараагүй Жон Жонгүг зогсож байв.

Тэр над руу харж инээснээ "Дандаа юм бодож,ухаангүй юм шиг л явж байх юм" гэхэд би түүний өхөөрдөм инээмсэглэлд нурж унан жинхэнэ хайлж урсаж байлаа. Тэгээд түүнд мэдрэмжээ харуулахгүйг хичээн гэмгүй мэт өөдөөс нь инээж "Хааяа л ингэдэг юм өө,сэтгэл зовоохоор асуудал гарч ирэхэд л ингэдэг" гэж өөрийн эрхгүй хошуугаа унжуулан хэлснээ дараа нь өөрийгөө ямар тэнэг үйлдэл хийснээ ухаарч газар ухаад орчихмоор санагдаж эхлэхэд гэнэт хацарт минь нэг гар хүрч зөөлөн илснээ чимхээд авав. Би гайхан нүдээ томруулсаар түүн рүү харахад

"Ёстой эгдүүтэй юмаа,жоохон хүүхэд шиг" гэхэд нь түүний дулаахан гарнаас салмааргүй байвч гарыг нь түлхэн "Жоохон биш,таниас ганцхан насаар л дүү" гэж хэлээд түүнийг орхин хурдан хурдан алхаж эхэллээ. Жонгүг хойноос гүйцэж ирэн "Бяцханаа нь уурлачихсан уу,ммм...заза болилоо. Одоо жоохон удаан алх, яасан ч хурдан юм" гэж амьсгаадсаар хэлэхэд нь би алхаагаа удаашруулан түүнтэй зэрэгцэн алхаж эхэллээ.

Бид ярилцаж явсаар гэртээ ирчихсэн байв. Тэгээд Жонгүг над руу харж зогсоод миний өндөртэй ойролцоо болж бөхийснөө

"Бяцханаа баяртай,маргааш уулзъя" гэж хэлэн үсийг минь зөөлхөн илснээ шууд л гэрлүүгээ орчихов.

~"Neighbor"~/JJK/CompletedWhere stories live. Discover now