~"5"~

903 67 0
                                    

Хичээлээ тараад сургуулиасаа гарахад тэнгэр нэг л бүүдгэр байлаа. Дагаад миний сэтгэл санаа ч гунигтай болчихов.

Зөөлөн исгэрэх салхинд,намуухан хөгжим сонсоод алхах юутай сайхан. Гэнэт дээрээс бороо дусалж юу юугүй асгарах шинжтэй болоод ирэв. Би хурдан харихыг хүссэнгүй. Багаасаа бороонд дуртай байсан,бороо орохоор хүссэнээрээ нороод зогсохыг хүсдэг байсан. Тэгээд ч энэ жилийн анхны бороо шүү дээ. Одоо л хүслээ биелүүлэх мөч мэт санагдаж,алхаагаа хурдасгасангүй.

Борооны дусал дээрээс зөөлөн бууж,хувцас минь тэр чигтээ норж хүмүүс над руу хачин харцаар харсан ч надад хамаа байсангүй. Энэ цаг мөчдөө би хамгаас жаргалтай байсан болохоор.

Гэтэл гэнэт нэг гар миний гараас хөтөлж хаа нэг тийшээ гүйж эхлэв. Хойноос нь харахад...Жонгүг уу????

Удалгүй нэг саравч олж тийшээ орж зогсоод түүн рүү харахад Жонгүг мөн байв. Бороонд норсон үсээ хойш илэн над руу сэтгэл зовнонгуй харснаа

"Энэ аймар бороонд яагаад тайван алхаад байгаа юм?Өвдчихнө шүү дээ" гэж хэлээд цүнхнээсээ малгайтай хэлхгэр цамц гаргаж ирээд над руу сунгав.

"Хэрэггүй дээ би зүгээр та өөрөө өмс" гэхэд тэр уурлангуй харснаа над руу дөхөж хүчээр цамцаа өмсгөчихөв. Түүний цамц надад бараг л таарч байлаа. Би тийм ч туранхай биш л дээ.

Бид хэсэг саравчинд суусан ч бороо зогсох шинж байсангүй. Чимээгүй орчинг эвдэн Жонгүг

"Яагаад ийм ширүүн бороо орж байхад инээмсэглээд удаан гэгч нь алхаад байсан юм?" гэж асуув. Би түүн рүү харан инээгээд ийн хэлэв.

"Бороонд дуртай болохоор. Миний хамгийн дуртай дуун дээр 'Хэцүү байвал бороонд уйтгар гунигийнхаа талыг урсгаарай' гэдэг мөр байдаг юм....... Бүх зүйл хэцүү санагдаж,өөрийгөө ойлгохгүй байхад бороо орвол гараад гүймээр санагддаг. Нүднээс урсах нулимсыг минь бороо өөрийнхөө зөөлөн дуслаар далдалж өгдөг......... миний багаасаа хүсдэг байсан зүйл бороонд шүхэргүй алхах байсан. Тэгээд л хүслээ биелүүлэхээр-" гэхэд Жонгүг гэнэт босон

"Тэгсэн ч гэсэн ингэж болохгүй шдээ" хэмээн орилсноо "Ингэж удаан хүйтэнд сууж болохгүй ээ. Би шүхэр олоод ирье"гэж хэлээд миний хэлэх үгийг ч сонсолгүй гүйгээд явчихав. Удалгүй Жонгүг цагаан өнгийн жижиг шүхэр барьсаар ирлээ. Шүхрээ дэлгээд,доор нь хамтдаа зогсоход хэн хэний маань мөр ил гарч байв. Гэтэл тэр миний мөрнөөс татаж өөртөө ойртуулаад "Норж болохгүй шүү" гэв. Түүнтэй хэтэрхий ойрхон байгаа болохоор маш ихээр догдолж зүрхний цохилт түргэсэх нь мэдрэгдэж байлаа.

Тийм ч удаан явсангүй гэртээ ирж Жонгүг шүхрээ хумин над руу хараад

"Ороод дулаан хувцасаа өмсөөд халуун зүйл заавал уугаарай. Өвдөж болохгүй,ойлгосон уу? "гэхэд нь би толгой дохив. Жонгүг өмнөх шигээ үсийг минь зөөлөн илчихээд гэртээ орлоо.

Би гэртээ орж ирээд түүний цамцыг буцааж өгөөгүйгээ санан яаж өгөхөө бодож,маргааш өглөө өгөхөөр шийдэн Жонгүгийн хэлсэн зүйлсийг бүгдийг нь хийчихээд нойр хүрээд байсан болохоор унтахаар ор луугаа явлаа.

~"Neighbor"~/JJK/CompletedWhere stories live. Discover now