~"12"~

767 67 0
                                    

Живон

Би дуусчихлаа...

Жонгүг

За тэгвэл 5 миутын дараа уулзъя

Гялс гэрийнхээ хувцасыг сольчхоод гарахад Жонгүг урдаас гарч ирэв. Бид дэлгүүр орж дуртай зайрмагнуудаа авчихаад байрны гадаа байх түшлэгтэй сандал дээр зэрэгцэн суулаа. Жонгүг хэлнэ гэсэн юмаа хэлэхгүй удаад байсан болохоор тэсэлгүй би

"Юу хэлэх гэсэн юм?" гэж асуулаа. Жонгүг уртаар амьсгаа авч гаргаад над руу биеэ эргүүлэн нүд рүү минь хараад

"Өглөө болгон яагаад хоёулаа зэрэг гэрээсээ гардагийг мэдэх үү?" гэв.

"Мэдэхгүй,зүгээр л тохиолдол л гэж боддог" гэж хэлэхэд Жонгүг үл ялиг инээснээ

"Би чамайг гэрээсээ гарах хүртэл хаалганыхаа дурангаар хардаг байсан. Тэгээд чамайг гарч ирэхэд зүгээр л тааралдаж байгаа юм шиг гараад чиний царайг харах хүслээ дардаг байсан. Гайхаж байгаа байх л даа..... чамайг тэнгэр ширтээд ганцаараа сууж байхад би очиж танилцаж байсныг санаж байна уу? Үнэндээ би тэр үед чамайг холоос хараад бараг л дурлачихсан"

Юу вэ? Жонгүг надад дурлачихсан хэрэг үү? Тэгэхээр одоо сэтгэлээ илчилж байгаа байх нь. Бурхан минь миний сайн хүн надад ч бас сайн бололтой.

"...Тэнгэр ширтээд инээмсэглэж байгааг чинь хараад би чамд дурлачихсан. Чамайг харах болгонд зүрх хүчтэй цохилж, хүмүүсийн хэлдгээр гэдсэнд эрвээхий нисэх мэдрэмжийг би анх удаа чамаас мэдэрсэн. Ичингүйрээд доошоо харахдаа чи ямар эгдүүтэй харагддаг гээч.......Би үнэхээр их сандарч байна......Ммм...тэгэхээр би чамд сайн. Дэндүү их сайн. Одоо өөрийн болгохгүй бол хэн нэгэн чамайг булаагаад аваад явчих юм шиг санагдаад унтаж ч чадахгүй байна. Живон~а миний найз охин болох уу?"

Сая Жонгүгийн хэлсэн үгийг сонсоод би ч бас анх удаа гэдсэнд минь эрвээхий нисэх мэдрэмжийг мэдэрч үзлээ. Толгой дотор минь баахан бодлууд эргэлдэж хэрвээ Чанёол шиг нэг л өдөр хаяад явчихвал яах бол? гэсэн хэрэгтэй хэрэггүй олон бодлууд толгойг минь өвтгөхөд би өөрийн эрхгүй хөмсөгөө зангидчихав. Үүнийг анзаарсан болотой Жонгүг

"Уучлаарай би буруу зүйл хэлчихсэн үү? Чи надад дургүй байсан хэрэг үү? Ойлголоо....Би ингээд явъя даа" гээд дурамчхан босоход нь би амжиж гараас нь татан зогсоогоод

"Би таньд дургүй биш ээ. Гэхдээ надад гурван хоног өгчих. Би өөрийгөө ойлгоод хариугаа таньд өөрөө хэлэх болхоор битгий гунигла" гэж хэлэхэд Жонгүг буцаж миний хажууд суугаад

"За,би хүлээнэ ээ" гээд дуугаа хурчихав. Хэсэг чимээгүй сууж би орох ёстойгоо хэлэхэд Жонгүг дуугай босоод түрүүлэн гэр лүүгээ орох гэхэд нь би

"Маргааш намайг хэлснээрээ сургууль руу хүргэж өгнө биз дээ"

Жонгүг эргэж харан инээмсэглээд толгой дохичихоод гэртээ орлоо. Би ч мөн адил толгойд байх олон асуултандаа хариулахаар гэрийнхээ хаалгыг татлаа.

~"Neighbor"~/JJK/CompletedWhere stories live. Discover now