~"13"~

755 69 3
                                    

Аль хэдийн гурав хоног өнгөрч. Өнөөдөр бол миний хариугаа хэлэх өдөр.

Жонгүг руу мессэж бичиж уулзъя гэж хэлчихээд гарч ирэхийг нь хүлээгээд сандралаа дарахаар амьсгалаа тогтворжуулж байтал удалгүй гарч ирлээ. Удаан гэгч нь алхсаар түүний өмнө очиж амьсгаагаа нэг сайн авч гаргаад

"Би зөвшөөрч байна" гээд сандралдаа болоод шууд л хашгирчхав. Тэгээд Жонгүг рүү хартал нэг л жогтой харцаар над руу харснаа

"Юу зөвшөөрч байна гэж?"

Мэдэж байгаа хэрнээ албаар надаар тоглож байгааг нь мэдэж байна аа. Яагаад надаар тоглоод байгаа юм бол?гэж бодоход л гэнэт уур хүрээд эхлэв. Би угийн хүмүүс надаар тоглоод өдөөд байхад дургүй.

"Мартчихсан юм уу эсвэл албаар ингээд байгаа юм уу? Мэдэхгүй байвал би явлаа" гэж хэлээд эргэж хараад гэр лүүгээ орохоор хурдан хурдан алхахад нэг гар бэлхүүсээр минь орж ирэн цээжиндээ намайг чанга гэгч нь наан тэвэрчихэв. Тэгснээ хүзүү рүү минь шигдэн зөөлөн зөөлөн амьсгалж эхлэхэд нь миний биений хамаг шар үс босож,зүрх минь эрчээ аван цохиллоо.

"Үнэхээр гоё үнэртэй юм аа" гээд дахин урт амьсгаа авлаа.

Энэ хүн намайг зүрхээр явуулахаар шийдсэн бололтой. Удаан ингэж зогсвол зүрх минь ачаалалаа дийлэхгүйг ойлгон Жонгүгийн гарыг бэлхүүсэн дээрээсээ аваад эргэж харан

"Би орлоо" гэхэд гараас минь татан дахин тэврээд "Уучлаарай,уурлуулчихсан уу?"

Намайг дуугарахгүй байсанд "Уурлачихжээ. Дахиж тэгэхгүй болохоор битгий уурлаа. Бас надтай хамт жоохон байж байгаад ор мм?"

Туулай шиг эгдүүтэй царай гаргачихаад ингэж гуйхаар чинь би яах болж байна аа.

"Би гоё зайрмаг авч өгөх үү? Тэгвэл уур нь гарах уу?"

Жонгүгийн тэврэлтээс гаран өөдөөс нь хараад

"Би эрүүл хооллодог. Тийм болохоор надад тараг авч өг" гэхэд Жонгүг үсийг илээд

"Хөөрхөн гэдэг нь, ойлголоо аваад өгье" гэж хэлээд гараас минь хөтлөв.

Улайсан хацраа нуун доошоо харж явсаар дэлгүүрт ирж миний дуртай тарагийг аваад буцаад гэр лүүгээ алхав. Одоо ч миний гараас атгасан байх ч дасаж байгаа бололтой бүр тавьмааргүй санагдаж, Жонгүгийн гарыг илүү чанга атгав. Гэтэл Жонгүг над руу харснаа үл ялиг инээх шиг боллоо.

Удалгүй гэрийн гадаа ирж бид ч салах болоход хоёул нэг л сэтгэл дундуур байх шиг надад санагдлаа. Жонгүг миний хоёр гараас атган үл итгэсэн харцаар хараад

"Өнөөдөр бидний эхний өдөр тийм биз дээ. Одооноос чи миний найз охин,би чиний найз залуу тиймээ?" гэж асуув.

Би ичин доошоо харж толгойгоо зөөлөн дээш доош хөдөлгөхөд Жонгүг намайг тэврээд доороо үсэрч эхлэв. Тийм л их баяртай байгаа юм байхдаа?

Би түүний цээжийг цохин

"Одоо болноо,толгой эргэх нь" гэхэд Жонгүг дорхноо үсрэхээ больж толгойг минь зөөлөн зөөлөн илээд санаа зовнонгуй хараад

"Зүгээр үү, за одоо ордоо" гэхэд нь би толгой дохин гэртээ орж хаалгаа хаахын завдалгүй Жонгүгийн гар орж ирэн зогсоогоод хаалгаар толгойгоо оруулж ирээд миний хацар дээр үнсчихээд жаргалтай аргагүй инээснээ

"Миний найз охин дэндүү хөөрхөн байна" гэж хэлээд гэр лүүгээ хар хурдаараа орж би гайхсан хэвээр цочирлоосоо гарахаар үлдсэн юм.





A/N:Comm bichij uram hairlaach....

~"Neighbor"~/JJK/CompletedWhere stories live. Discover now