Өглөө болов уу үгүй юу Жунины гэрт Ёнми ирсэн байлаа. Түүнийг гэнэтийн ажилгүй байхад ийм эрт ирсэнд бага зэрэг гайхсан ч Жунин төд удалгүй нэг зүйл ойлгосон бололтой Ёнмиг дагуулан ажлынхаа өрөө рүү орлоо.
Жунин "тусгай ажил гараа юу?"
Ёнми "Канадын гэрээ хийх захирал асуудал үүсгэсэн" гэж хэлэх ч тэр ямар ч нүүрний хувиралгүй төв царайлсаар зогсоно.
Жунин толгой дохиод "Сэүн зохицуулж чадах байх, чи түүнд хэл"
Ёнми "мэдээж" гэж хэлчхээд өрөөнөөс гарлаа.
Түүний байгаа байдлыг ажигласаар үлдсэн Жунин үл ялиг инээмсэглээд "цаг нь болсон бололтой" хэмээн ганцаараа ярьсаар үлдэв.
=========================
Сэүний өрөөнд:
Сэүнийг орноосоо босож ч амжаагүй байтал Ёнми ороод ирэв.
Сэүн нэлээд гайхсан байдалтай түүнийг дагуулан харсаар "юу хийж байгаа юм? өнөөдөр аав бид хоёр ажилдаа очихгүй гэж хэлсэн биз дээ?"
Ёнми сэтгэл хөдлөлгүй хуурамч төрх хэвийн мэт болоод "ажил гарсан болоод л ирнэ биз дээ? өөр би яах гэж ирэх вэ дээ"
Сэүн "тэгээд аавд хэлээч"
Ёнми "та ямар ичгүүргүй юм бэ, бүх ажлыг ааваараа хийлгэх юмаа. Сүүлийн хоёр гурван томилолтод бүгдэд нь аав чинь явсан одоо таны ээлж юм биш үү?"
Сэүн "ямар ч үед аавын талд байх юмаа, муу урвагч тахиа"
Ёнми "би угаасаа ерөнхийлөгчийн нарийн бичиг, таных биш" гэсээр дээгүүр харлаа.
Сэүн "үг нь хүртэл зэвүүн шүү, тэгээд ямар ажил гарсан юм?"
Ёнми "Канадын талын гэрээ хийх захирал осолд орсон. Тэр эмнэлэгт байгаа болохоор наашаа ирж чадахгүй. Тиймээс та Канадад очиж гэрээгээ хийх хэрэгтэй"
Сэүн "өө яадаг ядаргаа вэ, за за би хувцсаа өмсөөд буулаа чи хүлээж бай"
Ёнми "би энэ удаад явж чадахгүй, та Со нарийн бичигтэй яв"
Сэүн "яагаад?"
Ёнми "хувийн асуудал, үнэндээ би хэд хоног амралтаа авч байгаа"
Сэүн жуумалзсаар "ооё хувийн асуудал гэж юу байдаг юм? чи нээх хувийн асуудалтай байхааргүй хүн дээ" хэмээн тоглоом хийхэд
Ёнми "танд хамаагүй, бас би захиралд хэлээд чөлөө авчихсан" гэсээр эргэлээ.
Сэүн "муухай ааш нь хөдөлчихсөн байх шив, за за дараа уулзъя баяртай"
YOU ARE READING
/Дууссан/ 💫 Tale of soul-2 💫[🐉 Infinity war 🐉 ]
Fanfiction9 сүүлт үнэгний түүх. . . Tale of soul 2-р бүлэг.