Өнгөрсөнд:
Гарахаа азнан цонхны тавцан дээр суух Дунүг бага зэрэг жуумалзсаар "охин" гэж хэлэв.
Инбинь "юу?"
Дунүг "хэвлийд чинь байгаа хүүхэд охин гэж байна. Том хүү чинь амьтан биш ч маш хүчирхэг савдаг гэдгийг сонссон. Гэхдээ охин чинь бол өөр. Тэр яах аргагүй амьтан болж хувирдаг савдаг. Гэхдээ чамд таатай санагдахгүй л байх"
Инбинь "миний хүүхэд ямар ч байсан надад таалагдана. Зүгээр явж үз!"
Дунүг "харанхуйн эсвэл лусын амьтан байгаа" гэж хэлэхэд Инбиний царай ууртай болсон харагдана.
Дунүг инээмсэглэсээр "ухаантай охин, юу хэлэх гээд байгааг минь бараг ойлгосон биз дээ?"
Инбинь "байх боломжгүй, би нөхрөөсөө өөр хүнтэй унтаж үзээгүй!"
Дунүг мөрөө хавчин "мэдэхгүй юм даа тэгвэл бүр ч сонирхолтой болох нь тийм үү?" гэж хэлээд гараад явчихлаа. . .
Түүнийг гарсны дараа Инбиний хамаг бие салганан чичрэх бөгөөд "х-харанхуйн эсвэл лусын гэж. . . . хортой могой гэж хэлэх гээд байгаа юм байхдаа. . . . солиорчихсон байх. Мянган жил алга болоод ирсэн шүү дээ. Ах зүгээр л галзуурчихсан байх. Я-Яаж Жунин бид хоёрын дундаас хортой могой төрөх юм" гэж өөрөө өөртэйгөө ярих боловч түүний дотор аль хэдийн айдас хурсан харагдана.
=============================
Ойрын хэд хоног Дунүгтай таараагүй болохоор сэтгэл нь арай амгалан байгаа болоод ч тэр үү хуучин шигээ тайван сууна.
Гэтэл хүүхэд нь бага сартай байгаа хэдий ч төрөх дөхсөн том хүүхэд шиг л хүчтэй хөдлөн гэдсэн дотор нь ямар нэг эргэлдэх хөдөлгөөн шиг зүйл мэдрэгдэн бие нь тэр чигтээ таагүй болчих нь тэр.
"Өнөөдөр ямар өдөр гэдгийг мэдэж байгаа биз дээ? хүүхэд чинь өөрөө бүгдийг хэлээд өгч байна. Миний хэлсэн үнэн байгаа биз дээ?" гэх дуугаар хажуу тийш харвал саяхан хоосон байсан сандал дээр Дунүг сууж байгаа харагдлаа.
![]()
¡Ay! Esta imagen no sigue nuestras pautas de contenido. Para continuar la publicación, intente quitarla o subir otra.
![](https://img.wattpad.com/cover/247446338-288-k61208.jpg)
ESTÁS LEYENDO
/Дууссан/ 💫 Tale of soul-2 💫[🐉 Infinity war 🐉 ]
Fanfic9 сүүлт үнэгний түүх. . . Tale of soul 2-р бүлэг.