9. Сахиусан тэнгэр

2.1K 332 68
                                    

Дунүгийн өрөө:

Инна өрөөг тойруулан хараад "хөөх их гэгээлэг гоё өрөө байна. Инбинь ч үргэлж баян нөхөртэй байх заяатай юмаа. Хааны хатан байсан. Одоо дахин төрөөд хүртэл нөгөө хаантайгаа эргээд суучихдаг" гэсээр өөртэйгөө яриад байна уу гэмээр амандаа бувтнана.

Дунүг "битгий түүний нөхрийн талаар яриад бай, надад угаасаа таалагддаггүй"

Инна мушилзан "мм тийм үү? чамайг түүн дээр эргэж ирэх гэсээр байтал чинь хоёрын хоёр хүүхэдтэй болгоод хайрын торонд хорьчихсон болохоор уу?" хэмээн асуухад

Дунүг хөмсөг зангидан "хайрын тор гэнэ шүү, ямар юмных нь хайр байдаг юм" гэсээр зөрүү харлаа.

Инна түүний хажуугаар алхах зуураа "би бол тэгж сонсоогүй дээ, Тэнгэрийн оронд хүртэл тэдний хайрын талаарх яриа алдартай шүү дээ. Хатуу аавдаа зөвшөөрүүлэх гэж амиа золиослоод, өөрийн гараар хайртай эхнэрээ хөнөөсөн эзэн хаан дагуул галыг нь аван бүхэл бүтэн 560 жил хүлээж байж эргэн учирсан гайхалтай түүх. Үнэхээр романтик байгаа биз дээ?" гэсээр хоёр гараа атган цээжиндээ наахад

Дунүг харц улам ширүүн болон "мянган жилийн хажууд 560 жил юу ч биш за юу! сэтгэл хөдлөх ёстой бол Инбинь бид хоёрын түүх л сэтгэл хөдөлгөх ёстой. Бас бид одоо уулзчихсан" хэмээн бууж өгсөнгүй.

Инна "тийм л болог, гэхдээ л та хоёрын түүх анхнаасаа хар бараан байгаагүй гэж үү? гунигт төгсгөлд бэлдэж эхлүүлсэн түүх шүү дээ. Тийм түүхийг бол-"

Дунүг "амаа тат! ядраад байна гэсэн биз дээ? унтаач" гэсээр муухай харлаа.

Инна "муу ааш муут!. . .  тэгээд би хаана унтах юм?"

Дунүг "мэдээж газар унтана, мөрөөрөө өөр өрөөнд орохгүй найз охин гэж худлаа хэлсэн нь чи биз дээ? би лав ороо хувааж чадахгүй шүү" хэмээн зөрүүдэлнэ.

Инна "ойлголоо, ойлголоо. . . яахаараа хоёулаа ийм ааш муутай байдаг байна аа. . . би угаасаа мэдэж байсан юм. Чамайг ингэж аашлах талаар төсөөлөлтэй байсан болохоор ороо аваад ирсэн" хэмээн инээмсэглэсээр халааснаасаа жижиг үүл шиг зүйл гаргаж ирэхэд нөгөө үүл томорсоор Дунүгийн орны дэргэд ор шиг хэмжээтэй том болон хувирлаа.

Инна "түр зуур л эрлэгийн элч хийж байгаа болохоос, нэр төртэй сахиусан тэнгэр юм шүү" гэсээр нөгөө үүлэн дээрээ тэрийн уналаа.

Дунүг хачин харсаар "түр зуураа??? мянган жил тэгээд түр зуур хэрэг үү? амьдралынхаа ихэнх хугацаанд эрлэгийн элч болсон юм байж"

/Дууссан/ 💫 Tale of soul-2 💫[🐉 Infinity war 🐉 ]Where stories live. Discover now