17. Аав биш

2K 300 25
                                    


Тэднийг хот руу явах замд Инна чимээгүй байсангүй.

Инна "заавал буцаж явах шаардлага байна уу? зүгээр л миний саналыг хүлээгээд авчих"

Дунүг "чамд тавих санал байна"

Инна "ямар?"

Дунүг "яагаад чи зүгээр л чимээгүй намайг дагаж яваад миний ажил хэрэгт тусалж болохгүй гэж? хэрвээ надад туслаад төлөвлөгөө минь бүтэх юм бол чиний далавч буцаж ирнэ гэж амлах байна" хэмээн хөмсгөө өргөхөд

Инна "угаасаа Инбинь та хоёрын нэг үхэхэд л би далавчаа буцаагаад авах боломжтой. Тийм байхад би яах гэж тойруу аймшигтай хүндрэлтэй зам сонгох юм? гуйж байна зүгээр л та хоёрын нэг үхээд өг л дөө тэгэх үү?" гэсээр үнэхээр залхсан янзтай гуйна.

Дунүг үл ялиг санаа алдаад "чамайг тэгж баярлуулж чадахгүй нь дээ. Энэ удаад Инбинь бид хоёрт аз жаргалтай төгсгөл ирнэ гэж найдаж байна"

Инна "ахаа ч гэж дууддаггүй цэвдэг сэтгэлтэй хүүхний төлөө яах гэж ингэж өөрийгөө зовоогоод байгаа юм бэ? зүгээр л миний саналыг хүлээгээд авчих тэгэх үү?" хэмээн алгаа хавсран гуйна.

Дунүг энэ удаад Инна руу харц тогтоон хараад "юу ч мэдэхгүй байж дүүг минь цэвдэг гэх хэрэггүй. Ах гэж дууддаггүй нь шалтгаантай"

Инна "ямар?"

Дунүг "тэр ухаан орох хүртлээ намайг аавыгаа гэж боддог байсан юм. Тиймээс аав гэж дууддаг байсан. Харин ах нь гэдгийг мэдсэн тэр өдөр түүний амьдралын хамгийн муухай өдөр байсан байх. . . Тэр зүгээр л надад үхлийн аюул учруулж төрсөн. Төрөх ёсгүй савдаг гэдгээ мэдээд маш их шархалсан. Надад дургүй юм шиг царайлж, ах дүүс гэдгээ үгүйсгэж надаас хөндий байх гэж хичээх болсон. Тэр үеэс эхлээд л аав ч гэж дуудахгүй чи гэдэг болчихсон юм" гэсээр уртаар санаа алдлаа.

===============================

Өнгөрсөнд:

Энэ жил Инбинь 9 нас хүрч байгаа. 9 сүүлт үнэгний хувьд 9 нас гэдэг хамгийн утга учиртай нас. Учир нь тэд нялх томоогүй байхаа болин жинхэнэ утгаараа хүч чадал, оюун ухаан нь томорч эхэлдэг үе. Яг л хүний хүүхэд өсвөр насандаа очоод бие мах бодийн хувьд олон өөрчлөлт гарч том хүмүүсийн амьдралыг зах цухаас нь ойлгох чадвартай болдог шиг хамгийн хөдөлгөөнтэй, хамгийн хувирамтгай, хамгийн дэггүй боловч хамгийн хурдан сурч боловсорч чадах онцгой нас гэсэн үг.

====

Нэлээд ууртай байгаа бололтой ойр орчныхоо модыг өшиглөх, цохих зэргээр уураа гаргаж байгаа дүүгээ харан гайхсан хэдий ч төд удалгүй дүүгийнх нь уурлаж байгаа нь хүртэл хөөрхөн харагдан инээмсэглэж орхилоо.

/Дууссан/ 💫 Tale of soul-2 💫[🐉 Infinity war 🐉 ]Hikayelerin yaşadığı yer. Şimdi keşfedin