Бурхдын зарлиг зөрчигдөн, чөтгөр самуун дэгдээхэд төлөвлөөгүй түүх бичигдэж, тэнгэрт хоёр нар мандсан юм. . .
Хорвоо ертөнцөд цор ганц байхаар заяасан хүчирхэг есөн сүүлт үнэг дахин төрсөн нь Тэнгэрийн орныг бүрэн самууруулсан том дайралт байлаа.
Энэ бол бурхан чөтгөр хоёрын хүсээгүй хамтрал гэлтэй. Цор ганц байх ёстой үнэгэн гал хоёр болон төрөхөд хорвоогийн сайн муу бүгд тэдэнд шунан тэмүүлнэ. Есөн сүүлтийн хоёр галыг авч нэгтгэвээс хорон муу муу санаа, харц дорд гарал үл хамааран Тэнгэрийн оронд эзэн сууж бурхдын дээд бурхан болох тавилантай аж.
Сайнаас саар хүртэл бүгдийн мөрөөдөл болсон үнэгэн гал хоёр болон мэндэлсэн тохиол хэзээ ч байгаагүй билээ. Гэтэл газрын бурхны ууган болон отгон хүүхдүүд есөн сүүлт үнэгний галыг тээн төрсөн нь ижилгүй ховор заяа хэдий ч харсан бүгдийн шуналыг хөдөлгөж, хараал зүхэл, атаа жөтөөг төрүүлэх гайхмаар боловч хараалт хувь тавиланг эхлүүлсэн юм.
Усан ертөнц, эх газрын ертөнц, тэнгэрийн ертөнц. . . дээд тив, доод тив. . . там диваажин гээд л бүгд дээрээ захиргаатай, доороо албат боолтой үе шат, өөр өөрсдийн зэрэг дэвтэй байдаг. Энэ бол ертөнцөд бичигдсэн мөнхийн бөгөөд өөрчлөгдөшгүй хууль юм. Дээрээ толгойтой байж доод биеэ удирдах учиртай тул ертөнц дахины дээр суудаг хүндэт бурхдын дээр хэн ч байх ёсгүй билээ.
Үүний сацуу эгэл ертөнцийг хамгаалах ариун үүрэгтэй хүчирхэг савдгууд тэнгэрт бус газарт байдаг нь бурхдын зэрэг зиндаа харуулж байгаагаас гадна тэдний буулгасан хатуу зарлиг билээ. Гэвч хоёрлон төрсөн есөн сүүлт гэдэг галыг нь нэгтгэвээс бурхдын дээд бурхан болно. Хүчийг нь нэгтгэвээс бурхдын дайтай том хүч болох юм.
Тиймээс л эрх мэдэл, хүч чадлыг төлөөх шунал хүсэл хязгааргүйд хүрч ижилдэн төрсөн хоёр есөн сүүлт үнэгний хараалт хувь тавиланг бүтээх юм. Нэг нь нөгөөгөө устгахгүй бол хоёулаа үхэхээс өөр аргагүй гунигт тавилан. Бурхан чөтгөргүй бүгд нэг тал болон ертөнц тэр чигтээ тэдний эсрэг босох зохиолтой билээ.
Зэрэгцэн оршиж болохгүй их хүч чадал. . .
Хамтдаа амьдарч болохгүй хяслант тавилан. . .
Тэд хоёулаа болон төрсөн нь үнэгэн галын хүч чадлыг улам ихээр нэмж бурхан, сахиус, ад чөтгөр, хар хүчний бүгд шунан тэмүүлэх мөнхийн бай болон хувирсан юм. Тиймээс тэднийг хөнөөж хоёр галыг нь нэгтгэн бурхдын дээд бурхан болох хүсэлтэй хар муу санаатан ертөнц даяар түмэн ихээр орших нь мэдээж.
ESTÁS LEYENDO
/Дууссан/ 💫 Tale of soul-2 💫[🐉 Infinity war 🐉 ]
Fanfic9 сүүлт үнэгний түүх. . . Tale of soul 2-р бүлэг.