35. Шинэ хатан

2.2K 353 115
                                    

Одоо үе:

Алтаар гоёсон тусгай ёслолын хувцас өмссөн Сэрса яг л баяр наадам эхэлж байгаа мэт сүр жавхлантай нь аргагүй дээш босон "хайрт чөтгөрүүд минь. . . . миний хонгорхон үрс минь. . . . доод ертөнцийн түүх шинэхэн хуудсаа дэлгэж байна. Бидний итгэл найдвар, доод ертөнцийн бэлэг тэмдэг бяцхан гүнж минь төрөх дөхсөн байна. Мөн өнөөдрөөс эхлэн бүх зүйл өөрчлөгдөж бид газар доор биш тэнгэрт залрах болно. Бидний хаан Кай бурхдын дээд бурхан болоход нэгэнтээ бэлэн болжээ. Там диваажин, тэнгэр газар, хүмүүний ертөнц тэр чигтээ бидний өлмийд сөхрөх домогт цаг иржээ" хэмээн өндөр дуугаар хэлэхэд танхимд байгаа чөтгөрүүд уухайлан орилно.

Сэрса "бяцхан гүнжээ хүлээн авцгаая" хэмээн орилохтой зэрэгцэн танхимын хаалга хоёр тийш савагдан хүчтэй нээгдэв.

Бүгд хаалга руу харах ба орж ирсэн хүмүүсээс болж нэлээд цочирдсон бололтой танхим тэр чигтээ дүнгэнэн чөтгөрүүдийн хүүрнэх чимээгээр дүүрэв.

Сэрса "т-та нар яаж орж ирсэн юм?" хэмээн цочирдсон маягтай өндөр дуугаар асуухад

Хаан сэнтийд чимээгүй сууж байсан Жунин чанга инээн "би урьчихсан юм" гэх нь тэр.

Сэрсагийн харц огцом хувиран Жунин руу ширүүн харлаа.

Сэрса "ЮУ?? ЧИ ХЭН БОЛООД-"

Жунин "уучлаарай, энд дэндүү удаан амьдарсан болохоор хоригдол гэдгээ мартчихаад байх юм. Би өөрийгөө  эзэн нь гэж бодлоо" хэмээн мушилзсаар сэнтийгээсээ буун Инбиний ах нарын дэргэд ирж зогслоо

Сэрса "КАЙ!!! УУРЫГ МИНЬ ХҮРГЭХ ХЭРЭГГҮЙ ШҮҮ! ЧИ БОЛ МИНИЙ ТЭЖЭЭСЭН ХҮҮХЭЛДЭЙ! ЧИ ХЭН Ч БИШ!!" хэмээн бухимдан орилно.

Дунүг "ахх~ яагаад чамайг энд байхыг үзэн яддаг байсныг сая л ойлголоо" хэмээн ярвайхад

Бэкхён "ажил ихтэй, яараад байна хурдан эхэлцгээе" хэмээн хүзүүгээ дуугаргалаа.

Бэкхён "ажил ихтэй, яараад байна хурдан эхэлцгээе" хэмээн хүзүүгээ дуугаргалаа

¡Ay! Esta imagen no sigue nuestras pautas de contenido. Para continuar la publicación, intente quitarla o subir otra.
/Дууссан/ 💫 Tale of soul-2 💫[🐉 Infinity war 🐉 ]Donde viven las historias. Descúbrelo ahora