Инбиний ярьсан товчхон боловч сэтгэл өвтгөм ярианы дараа Жунин нэг хэсэгтээ түүнтэй юм ярилцаагүй олон зүйлийг эргэцүүлэн бодсоор цаг хугацаа нь маш хурдан өнгөрсөн байлаа.
Инбинь нойрмоглон суух бөгөөд бүрэн сэрээгүй бололтой нүдээ аньсан чигтээ эвшээсээр сууна.
Инбиний ярьсан ярианы дараа зөвхөн ганцхан зүйлийг бодож байсан Жунин энэ удаад асуултаа дэлгэлээ.
Жунин "та хоёрын нэг үхэх ёстой гэж хэлэх гээд байна уу?" гэж асуухад
Нойрмог байсан болоод ч тэр үү сайн ойлгоогүй Инбинь "юун үхэх?? . . . а-аан ах бид хоёр уу? тийм ээ. . . т-тиймэрхүү л" гэсээр чимээгүй боллоо.
Жунин "яагаад заавал үхэх ёстой гэж? та хоёр бие биедээ сайн л юм шиг байсан"
Инбинь санаа алдсаар "сайн муудаа гол нь байгаа юм биш. Есөн сүүлт үнэг хоёр болон төрсөн нь асуудал байгаа юм. Ах бид хоёр хэдийгээр бие биедээ хайртай дотно байдаг боловч биднээс бусад нь бүгдээрээ ах бид хоёрыг алахыг хүснэ. Учир нь бид хоёрын үнэгний галыг аваад нэгтгэж чадвал тэр хүн нь Тэнгэрийн орны эзэн болж бурхдын дээд бурхан болно. Ертөнцийг тэр чигт нь атгахтай адилхан зүйл. Ийм том шагнал, ийм том эрх мэдлийн төлөө төрөл садан байсан ч түүнийгээ мартаж галзуурч эхэлдэг юм"
Жунин "тэгвэл та хоёр хоёулаа амьд байвал хорвоо ертөнцийн хүчтэй бүхэн та хоёрыг ангуучлах юм байна тийм үү?"
Инбинь "тийм ээ, тэгэх л заяатай. . . тэд биднийг хөнөөж чадахгүй байлаа ч бурхад биднийг үргэлж хянах гэж. . . үргэлж барьж хорих гэж хичээнэ. Тэгдэггүй юмаа гэхэд бидний аль нэгийг хөнөөхийг хүснэ. Тийм л шалтгаанаар Инна энд байгаа. Тэр биднийг үргэлж хянаж, Тэнгэрийн орны эсрэг үйлдэл хийхээс сэргийлэхийн тулд энд байгаа юм"
Жунин "тэр туулай ахын чинь найз бүсгүй биш юм уу?"
Инбинь инээмсэглэн "үнэхээр тийм зүйлд итгээд байгаа хэрэг үү? тэгээд ч тэр туулай биш харин эрлэгийн элч байгаа юм. Уг нь бол сахиусан тэнгэр байсан л даа. Шийтгүүлээд эрлэг болчихсон юм" хэмээн тайлбарлалаа.
Жунин "байж боломгүй юм"
Инбинь "бурхад бидний хийж чадахаас илүү зүйлс ихийг хийдэг"
Жунин "одоо тэгээд яах вэ? ах чинь эргээд ирсэн шүү дээ. Та хоёр заавал нэгийгээ алах ёстой гэж үү?"
Инбинь "а-алахгүй ээ. . . ах минь аль хэдийн миний төлөө амиа өргөсөн. Тэр мянган жилийн өмнө үхсэн. Үхээд сэхсэн хүнд дахиад үх гэж хэлж чадахгүй ээ. Уг нь бол. . . үнэндээ бол чамтайгаа учраад, Сэүнийгээ төрүүлээд. . . бяцхан үрээ тээж байгаа болохоор. . . арай гэж нэг юм бүтэн аз жаргалтай амьдралтай болсон болохоор та гурвынхаа төлөө амьдрахыг хүссэн юм. Амьдрах хүсэлтэй байсан болохоор ахыгаа явуулах гэж, түүний үзэн ядах гэж маш их хичээсэн. Түүнийг үх гэж аман дээрээ хэлэх боловч сэтгэл минь тэгж чадахгүй байна. . . . Ааваасаа ч илүү ихээр хайрласан хүн минь болохоор түүнийг дахиад үх гэж хэлж чадахгүй. . . т-тэгээд л би. . . би түүний талаар хэлээгүй юм" гэж хэлэхэд түүний нүдэнд нулимс хурна.
ESTÁS LEYENDO
/Дууссан/ 💫 Tale of soul-2 💫[🐉 Infinity war 🐉 ]
Fanfic9 сүүлт үнэгний түүх. . . Tale of soul 2-р бүлэг.