Инбинь гэнэт ухаан орсон мэт хөмсөг нь зангиран ширүүн харсаар "таалагдахгүй байна, түүний ажилд авмааргүй байна" хэмээн эсэргүүцлээ.
Жунин болон ахлах хамгаалагч хэн хэн нь гайхсан бас Дунүгээс санаа зовсон байдалтай харагдана.
Жунин "хайрт минь гэхдээ-"
Инбинь "энэ хүнийг яг одоо явуул, ойрд сэтгэл санаа тааруу байгаа болохоор гэртээ шинэ хүн хармааргүй байна" хэмээн эсэргүүцлээ.
Дунүг "би хичээнгүйлэн ажиллах болно оо. Намайг ажилд авсан анхны газар болохоор би халагдмааргүй байна" гэсээр бас л бууж өгсөнгүй.
Жунин "т-тийм шүү, дөнгөж танилцаж байж шууд хөөгөөд байхаар чинь Дунүгт бас эвгүй байгаа шүү дээ"
Ахлах хамгаалагч "уучлаарай эзэгтэй, шинэ ажилчин авах ажлыг надад даатгасан болохоор би өөрөө түүнээс ярилцлага аваад таалагдсан болохоор ажилд авчихсан юм. Бас аль хэдийн гэрээ хийсэн байгаа. Гэрээний хугацаа дуусах хүртэл цуцлах боломжгүй шүү дээ"
Жунин "аль хэдийн гэрээ хийчихсэн гэж байна. Гэрээг цуцалж болдоггүй чи мэднэ шүү дээ"
Инбинь ууртай нь аргагүй хөмсөг зангидсаар "хэдэн жилээр гэрээ хийсэн юм?"
Ахлах хамгаалагч "з-зуун жилээр, угаасаа хамгаалагч үйлчлэгч нартай зуун жилээр гэрээ хийдэг болохоор л" гэсээр доош харлаа.
Инбинь "зуун жил ээ??" хэмээн орилоход
Жунин "ингэхэд түрүүнээс хойш нэг зүйл сонин байна. Манайд ажилд орж байхыг бодоход эгэл бус төрөл байх ёстой. Гэвч би чамаас юу ч мэдрэхгүй байна. Яг л энгийн хүн шиг?" хэмээн асуухад
Дунүг инээмсэглэн "би бол шөнийн харуул. Та бүхэн мэдэх байх бид газар доорх ертөнцөд үйлчлэх үүрэгтэй тул олон зуун жил амьдрах чадвартай байдаг ч савдаг та нар шиг ямар нэг амьтан болж хувирдаггүй. Энгийн хүн шиг боловч урт удаан амьдардаг төрөл. Тэгээд л танд юу ч мэдрэгдээгүй байх л даа. Доод ертөнцийг дээд ертөнцөөс давхар хянаж эхэлсэн цагаас эхлээд шөнийн харуулууд зөвхөн доод ертөнцөд биш хүмүүний ертөнцөд ч хөл тавих боломжтой болсон. Миний түүх гэвэл ийм байна" хэмээн тайлбарлалаа.
Жунин толгой дохин "шөнийн харуулын талаар зөвхөн яриа сонсож байснаас биш бодитоор нь харж байгаагүй юм байна. Гайхалтай чадварлаг дайчид байдаг гэж сонсож байсан. Манай гэр айх зүйлгүй тайван байх бололтой" хэмээн инээмсэглэлээ.

ESTÁS LEYENDO
/Дууссан/ 💫 Tale of soul-2 💫[🐉 Infinity war 🐉 ]
Fanfic9 сүүлт үнэгний түүх. . . Tale of soul 2-р бүлэг.