Дунүгийн хэлсэн үг Инбинийг гацааж орхилоо. Гараа үсэн дээрээс нь авч чадахгүй хэсэг суугаад нүдэнд нь нулимс хураад ирэхэд түүнийгээ нуух гэсэн мэт хурдхан харц бурууллаа.
Инбинь "гар! дахиж өрөөнд минь зөвшөөрөлгүй орж ирэх юм бол би өөрөө чамайг алчхаж мэднэ шүү!"
Дунүг инээмсэглэсээр орноос босохдоо "тэгдэг бол сайхан л байна. Үхэх байсан ч чиний гарт үхвэл тэр хамгийн жаргалтай үхэл байх болохоор би баяртай байх болно" гээд гарч одлоо.
Түүний хэлсэн үгс дахиад л Инбинийг үймүүлж орхилоо.
"Муу тэнэг, хэн болчхоод хүний гарт үхнэ гээд байгаа юм. Угаасаа үхэх юм бол ирэхгүй байхгүй. . . үзэн ядаж байна, дургүй хүрч байна" хэмээн амандаа бувтнасаар нууцхан дусах нулимсаа шударна.
=======================
Сэтгэл санаа нь тааруу байсан ч гэсэн хооллох ёстой. Хэвлийдээ тээж байгаа хүүхдийнхээ төлөө. . .
Зоогийн өрөө рүү дуртай дургүй нэг юм алхаж байтал гадуур хувцсаа өмссөн гарах хаалга руу явж байгаа Дунүгтай таарчихлаа.
Инбинь зөрүү харсаар "ашгүй явахаар шийдээ юу?" гэж асуухад
Дунүг инээмсэглэн "тэгж баярлуулмаар байгаа ч чамайг авах хүртлээ танайхаас явах бодол алга даа. Зүгээр л хүнтэй уулзах ажилтай" гэж хэлээд яваад өглөө.
Инбинь "хүнтэй уулзана гэнэ шүү, үхээд мянган жил болсон юм байж ямар юмных нь танил байдаг байна аа" гэж үглэсээр зоогийн өрөө рүү орлоо.
================================
Сөүлийн хаа нэгтээ:
Ажлын өдөр тул замын хөдөлгөөн ихтэй, хоёр талын урсгал тэр чигтээ машинаар дүүрэн харагдах энгийн л нэг гүүр.
Явган хүний замаар бус хоёр талын урсгалыг заагласан зураас руу Дунүгийг хөл тавихад гүүрний эхлэлээс төгсгөл хүртэл цаг хугацаа зогсчих шиг бүх машин явж байсан газартаа зогсон машинуудад байгаа жолооч нар, зорчигчид бүгд хөшөө шиг л гацчих нь тэр.
Зогссон цаг хугацаанд ганцхан хүн зүгээр алхах нь Дунүг. . .
Машинууд дундуур тайван гэх ч нь алхаж явсаар нэгэн машины хажууд ирж зогсоод "гараад ир" хэмээн хэн нэгнийг дуудлаа.
![]()
Oops! Questa immagine non segue le nostre linee guida sui contenuti. Per continuare la pubblicazione, provare a rimuoverlo o caricare un altro.
![](https://img.wattpad.com/cover/247446338-288-k61208.jpg)
STAI LEGGENDO
/Дууссан/ 💫 Tale of soul-2 💫[🐉 Infinity war 🐉 ]
Fanfiction9 сүүлт үнэгний түүх. . . Tale of soul 2-р бүлэг.