2. Түүний танилууд.

218 36 4
                                    

Муу залуугийн найз бүсгүй байна гэдэг угтаа тийм ч муухай зүйл биш

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Муу залуугийн найз бүсгүй байна гэдэг угтаа тийм ч муухай зүйл биш. Хөндлөнгөөс ажиглагчид л муу залуусыг зүрх сэтгэлгүй мэтээр ярьдаг болохоор бусдад ч онцгүй санагддаг биз.

Тэр муу залуу ч гэсэн аль хэдийн төлөвшчихсөн, яаж амьдрах аргаа олчихсон нэгэн. Дээр нь бас намайг хайрладаг гэдгийг нэмсэн нь дээр байх.

Дээрээс нь түүний тууштай зан сэтгэл татам чанар нь намайг түүнд дурлуулсан гэж би хувьдаа боддог юм.

"Үүнийг дээрээс нь Им Намигийн хайртай цуг авъя."

Дину миний ажилладаг дэлгүүрт ирчихсэн идэх юм авах гээд зогсох агаад ард нь баахан чих сонсож байгааг ч тоолгүй нялуун үгс хаялахад нь би бараг л Динуг үнсээд авчихсангүй.

"Ойлголоо. И Чан нэгхэн минут хүлээгээрэй."

Би түүний авсан зүйлсийг биччихээд халааснаасаа зүрх гаргаж ирэн түүнрүү харуултал тэр өөдөөс инээмсэглэв. Тэгээд цааш явж нэг сандал дээр суугаад өнөөхөө идэж эхлэлээ.

Өнөөдөр би шөнийн ээлжинд гарах юм. Тэгээд л надад хань болох гээд ирсэн юм.

Удсан ч үгүй Ёнжүн ч бас дэлгүүрт орж ирээд идэх юм авав.

Одоо яана аа? Хэрэлдээд тайван суулгахгүй юм байна л даа.

"Тэр новш дахиад ирчихжээ? Чамаас сална гэж байхгүй юм аа."

Ёнжүнийг бараг л орилж орхисонд би түүнийг цохив. Ёстой нэг одоо тэгээд бөөн юм болно.

"Яадаг юм? Их л ганцаардмал амьдралтай залуугийн цор ганц найзыг нь нэг мотоцикл унаж хар тамхи зардаг, мафийн толгойлогчтой найз нэг сонин залуу эргүүлээд эргүүлсээр байгаад аваад үерхчихсэн байвал чамд ямар санагдах вэ?"

Чин сэтгэлээсээ уурласаар ийн хэлэхэд нь би түүнрүү харан инээгээд

"Заза хамаг арьсаа духан дээрээ овоолохоо болиод тийшээ суугаад наадахаа ид Ёнжүн."

Mᴇᴍᴏʀɪᴇs Tᴡᴏ: Bᴏᴏᴍ BᴏᴏᴍWhere stories live. Discover now