Чи амьдралдаа хэдэн удаа залуусыг үнсэж үзсэн бэ? Үгүй ээ. Үгүй буруу асуулт асуучихлаа. Хэдэн удаа залуусыг хараад байж ядан догдолж, мөн чанараа алдаад, зөвхөн түүгээрээ амьсгалж үзсэн бэ?
Надад лав тийм байж ядам дурлал цор ганц удаа л тохиосон. Түүнээс хойш би өөр хэнийг ч хайрлахгүй, хэнийг ч ахин шохоорхохгүй гэдгээ мэдсэн юм. Надад түүнээс өөр хэн ч хэрэггүй байсан. Тэр миний дэргэд байвал би дэлхийг явган туулахад ч бэлэн байсан.
Харин одоо би өдөр бүр л түүнийг түүнгүй амьдралд дасахаас өмнө эргээд ирээсэй гэж залбиран гуйж байлаа. Эцгээсээ өөр хэн нэгнийг бурхнаас тэгтэл гуйж үзсэн нь анхны удаа байсан. Би зүгээр л орь ганцаар хорвоог туулахаас үхтэл айсандаа л магад ингэдэг биз.
Би итгэж өгдөггүй. Миний дэргэд инээлддэг байсан бүхэн нэг л өдөр надад нуруугаа харуулан алга болж, зүгээр л дурсамж үлдээчихсэн болохоор нь гайхаад гайхаад ханадаггүй юм.
И Чан миний зүрхэнд цор ганц хэвээр үлдэх болно.
"Анна Каренинагийн талаар чи юу гэж боддог вэ?" Би зөөлнөөр ингэж асуухад тэр өөдөөс минь хэсэг харан зогсоод "Завхай бүсгүй гэхээс илүү өрөвдмөөр санагддаг юм. Хайр дурлал ямар байдгийг мэддэггүй жаахан охин байхдаа нөхөрт гарчихсан, тэгээд амьнаасаа илүү хайрлах ганц хүүтэй болоод амьдарч байтал гэнэт л нэг сэтгэлийг нь догдлуулах залуу гараад ирсэн. Хайрлаж дурласан нь түүний буруу биш ээ. Нөхрөө орхисон нь ч буруу биш. Ер нь хүн хаана жаргалтай байна тийшээ л явах хэрэгтэй. Анна нөхрөө орхиод явсан нь хайр байсан бол нөхөр нь Аннаг уучилсан нь бас л хайр байсан. Хайртай болохоор л уучлах сэтгэл асгарч байгаа юм шүү дээ. Үгүй ээ ер нь тэгээд хайрын маш олон хэлбэрийг харуулсан сайхан кино болсон шиг санагддаг даа."
Динуг ингэж хэлэхэд би бараг л амаа ангайн шүлсээ гоожуулаад зогсож байсан юм. Хэзээ ч түүний амнаас ийм үг сонсоно чинээ санаагүй юмсан. Үерхэж эхлээд удаагүй атал тэр намайг өдрөөс өдөрт л өөртөө дурлуулаад байх юм.
YOU ARE READING
Mᴇᴍᴏʀɪᴇs Tᴡᴏ: Bᴏᴏᴍ Bᴏᴏᴍ
Fanfiction-Хүмүүс дурсамжаа яагаад тэгж их нандигнадаг юм? Зүрх өвтгөж цээж хоослодог болохоор нь би лав дурсамжийг үзэн яддаг. ✔MEMORIES SERIES BOOK 2