"Чамайг миний амьдралаас зайлаад өгөөсэй гэж хүсч байна!"
"Санах байсан ч хамаагүй юу?"
"Тийм байсан ч хамаагүй ээ."
![]()
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image. Цаг хугацаа өнгөрөх тусам шарх анина гэдэг үг бол худал. Хэчнээн жил болоод ч мартахыг ч хүсдэггүй гунигтай дурсамж гэж бий.
Мартахыг хүсдэггүй дурлал ч гэж бий. Зүрхнийхээ гүнд нь цоожилчхоод хэзээ ч гаргаж ирдэггүй хүн ч гэж бий.
Надад харин тийм нэгэн байгаагүй. Надад зөвхөн орхихыг хүсдэггүй хүн л гэж бий. Яг л энэ халуун амьсгалд нь насыг бармаар, яг энэ түшигтэй цээжинд нь наалдаад, жаахан охин шиг эрхлээд баймаар. Ийм чихэрлэг уруулыг нь л амталж амьдармаар. Үргэлж хажуудаа байлгамаар. Жаахан даварчихвал үүрд гэж шунана.
"Үүрд хамт байхсан" гээд л.
"Үүрд чамайг хайрлахсан", "Үүрд чамайг тэврэхсэн" гээд л...
Үүрд үүрд гээд л...
Одоо бодох нь ээ зүгээр л хайр гэж юу байдгийг мэдрүүлсэн нэгэн минь учраас, анх удаа тэгтэл хайрлаж үзсэн хайр минь учраас алдахыг хүсээгүйдээ үүрд гэж шунадаг байжээ. Анхны мэдрэмж бүрээ алдахыг хүсээгүйдээ, бүх зүйл дууссаны дараа зүгээр л хоосон дурсамжтай үлдэхийг хүсээгүйдээ л үүрд хэмээн шунадаг байж.
Харин тэр өдөр, хайртай залуугаасаа тэс өөр нэгний халуун амьсгалд нэг шөнийг өнгөрөөснөө мэдээд Динугийн хажууд зогсохоос ч дургүй хүрч байсан. Арьсны ширхэг бүр минь, нүд минь бүгд бохир харагдаж, бүгдийг цэвэр болгохоор усанд орсон ч ямар ч нэмэр байгаагүй.
Амьдралдаа би ингэнэ чинээ төсөөлж ч байгаагүй. Найз залуутай хэрнээ шөнийн клуб хэсдэг охидыг үзэн яддаг байсан ч яг энэ мөчид би тэдний нэг хэсэг болчихлоо.
Дин~
Хайртаа ярилцмаар байна. Гараад ирээч гадаа чинь байна.
![](https://img.wattpad.com/cover/270247066-288-k394698.jpg)
YOU ARE READING
Mᴇᴍᴏʀɪᴇs Tᴡᴏ: Bᴏᴏᴍ Bᴏᴏᴍ
Fanfiction-Хүмүүс дурсамжаа яагаад тэгж их нандигнадаг юм? Зүрх өвтгөж цээж хоослодог болохоор нь би лав дурсамжийг үзэн яддаг. ✔MEMORIES SERIES BOOK 2