3. Харц тулгарах үед.

177 34 2
                                    

Хэрвээ хүмүүс надаас хайртай хүнээ юутай зүйрлэх вэ гэвэл би лав "Далай"-тай зүйрлэх байлаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Хэрвээ хүмүүс надаас хайртай хүнээ юутай зүйрлэх вэ гэвэл би лав "Далай"-тай зүйрлэх байлаа.

Тэр залуу яг л далай шиг. Хааяа зөөлөн давалгаагаа түрдэг хэрнээ хааяа үнэхээр хүчтэй давалгайлна.

Харц тулгарах хэдхэн хоромд намайг өөртөө бараг л уусгаж орхино.

Тэр харц намайг огт төсөөлөөгүй өөр нэг өнгөлөг ертөнцөд аваачдаг юм.

Яг л би тэнгэрт хөөрөөд байгаа мэт. Дүүлэн нисээд эсвэл догдлон хөөрөөд байгаа мэт.

Харин түүний үнэрийг би тамхитай зүйрлэе.

Үнэрлэх тусам уушиг дүүргэж, өөрийн эрхгүй л ховсдуулж орхидог.

И Чан өөрөө тийм л донтмоор залуу юм.

AUTHOR POV

"Нөгөө тариагаа Мингюүд тарьж чадсан уу?"

Их л цэмбэгэр тохижилттой өрөөний голд байрлах ширээнд тухлан суусан Жимин тамхи асаангаа их л тайвнаар Аримаас ингэж асуух аж.

Хариуд нь Арим тоосон шинжгүй толгой сэгсрээд "Үхчихвэл яана? Урьд өмнө нь огт туршилтанд оруулж байгаагүй тариа гэсэн биздээ? Ядаж тэр амьтан дээрээ эхлээд туршаач"

Жимин түүний үгэнд толгойгоо так хийтэл дугарган хөмсөг зангидаад "Өмнө нь туршиж үзэж байгаагүй болохоор л тэр новшид тарих гээд байна. Дурсамж мартуулах тариа хүний тархинд яаж нөлөөлөхийг хүн дээр л туршиж байж мэднэ биздээ? Тэгээд ч үхсэн ч надад хамаагүй. Ганцхан хүний амь үхэхэд ямар улс мөхчих биш? Тэгээд ч дэлхийд секунд тутамд хэдэн сая хүн үхдэг новш гэж."

Жиминий бухимдахыг харсан Арим аальгүйхэн инээгээд түүний өвөр дээр суух аж. Тэгээд уруул дээр нь үнсээд "Ойрын хоёр хоногтоо тарья. Тэгээд ч Нахёныг явсанаас хойш Мингюү өдөр нь ажил сургуульдаа яваад шөнө нь шөнийн клубууд хэсээд яваа хүнийг би олж чадахгүй байна шүү дээ ойлго л доо"

Mᴇᴍᴏʀɪᴇs Tᴡᴏ: Bᴏᴏᴍ BᴏᴏᴍWhere stories live. Discover now