08. Төлөвлөөгүй уулзалт

133 21 0
                                    

Жаахан байхдаа би аавтайгаа хамтдаа амьдардаг хүүхдүүдэд атаархдаг байв.

Аав нь сургуулиас нь ирж аваад л, гэрлүүгээ харихдаа дэлгүүрээс ундаа авч өгөөд эрхлүүлээд, ээждээ загнуулж байхыг нь хараад хүүхдээ өмөөрч хамт загнуулаад л.

Ямар сайхан түшигтэй байдаг бол?

Миний хувьд аав гэдэг хүн зүгээр л хоосон, хүнд бул чулуу шиг санагддаг байсан. Аавын талаар үг цухуйдгавал шууд л нулимс нүдэнд дүүрээд ирдэг.

Миний хамгийн эмзэг сэдэв "аав" байлаа...

2020 он 5р сар.

"Хөөе И Чан. Чи ингээд яваад өгвөл бид дахиад харьцахгүй гэдгийг санаарай."

Би Дину руу аль болох муухайгаар харсаар ингэж хэлтэл тэр инээмсэглээд нааш ирэн духан дээр үнсэв.

"Удахгүй ээ. Хайр нь нэг их удахгүй хүрээд ирнэ 10 хононо. Ёстой нүдээ аниад нээхэд чинь өнгөрчихнө. Харин миний Нами хоолоо сайн идээд, сайн унтаж амраад сайн охин байгаарай за юу?"

Түүний үгсэд миний хайр хүрэн зүрх хүчтэй цохилох аж.

"Тэнэг! Хурдан ирнэ биздээ? Гэхдээ бүхэл бүтэн арав хоног аялана гэхээр чинь онцгүй байна чамайг санана шүү дээ. Хайраа чи ер нь явахгүй байж болохгүй юм уу?" Би түүнд наалдаж хошуугаа унжуулан, бэлхүүсээр нь тэврээд эрхэлж гарав.

"Нами миний хайр мундаг юм чинь хоолоо сайн идээд сайн байж бай-" тэр миний толгойг илэн зөрүүлж тэврээд ийн хэлэхэд нь хамаг хайр урсаад бүр шалаар нэг юм болж байв.

"Хөөе явъя тэнэгээ!"

Бидний сайхан романтик мөчийг нэг тэнэг амьтан сүйтгэж орхиход миний уур хүрэн тэр зүгрүү хартал Ёнжүн зогсож байх нь тэр.

"Байз Ёнжүн?"

"Тийм ээ тэр цуг явна яасан?"

"ЧИ ЯАЖ ТЭДНИЙГ МЭДДЭГ ЮМ?!"

Миний дуу өндөрсөж түүнээс бүлтийсээр ингэж асуухад тэр хачин гэмээр инээмсэглээд "Би чинь Ёнжүн надад Сөүлд танихгүй нохой ч алга" гэх нь тэр.

"Хачин амьтан чинь бүр үзэн ядаад уурлаад байдаг байсан байж" би түүнд ийн хэлэхэд гэнэт л шуугиан болоод тэд машиндаа сууж хөдлөхөөр болцгоочхов. Би уг нь цуг явмаар байгаа ч ээж ханиад хүрсэн болохоор хань болохгүй бол болохгүй.

"Хайраа удахгүй ээ! Хөөрхөн шүү миний хайр сайн байж байгаарай!"

Ингээд л Чүэ Ёнжүн миний найз залууг хулгайлаад арав хоног алга болсон юм даа.

Mᴇᴍᴏʀɪᴇs Tᴡᴏ: Bᴏᴏᴍ BᴏᴏᴍWhere stories live. Discover now