21нас хүрсэн тэр жил байсан байх. Бүхэл бүтэн арван нэгэн жил хаяад явсан аав минь эргээд холбоо барьсан тэр өдөр.
2020 оны 1р сар.
Гадаа намуухан цас бударч, би санаа алдсаар тэнгэр өөд ширтэхдээ олон жилийн өмнө ээж бид хоёрыг яг л татсан тамхиныхаа иш шиг хаяад явсан аавыгаа бодлоо.
Аав минь миний амьдралд уул шиг түшигтэй нэгэн байсан даа.
"Бид нэгэндээ аавыг хэзээ ч дурсалгүй амьдарна гэж амласан шүү дээ ээжээ"
Миний хариултанд ээж бүлтэгнэн нааш хараад санаа алдлаа.
"Гэхдээ охин минь. Тэр үед аав чинь залуу байсан. Залуу хүн алддаг, алдаж байж суралцдаг юм шүү дээ. Аав чинь чамд юу юунаас илүү хайртай байсан охин минь. Эцсийн эцэст охинтойгоо л уулзахыг хүсээд надтай холбогдсон шүү дээ"
"Та тэгээд аавыг алдаанаасаа суралцаж, амьдралыг ойлгохын тулд биднийг хаяж явсан гэж хэлэх гээд байгаа юм уу?... би тэр хүнийг харахыг хүсэхгүй байна. Та мэднэ дээ. Аав минь миний цор ганц итгэж найддаг эр хүн байсан. Амьдралдаа ганц аавдаа л итгэдэг байсан охиноо эргэж ч харалгүй хаяж явчхаад одоо л гэнэт намайг санасан хэрэг үү? Өөр хүнтэй гэрлэж, өөр хүүхэдтэй болчхоод уу?"
Миний хоолой огцом чангараад, ээжрүү бараг л орилох шахам ярьж байлаа.
"Тэр үед цаашаа хараад алхаж байгаа аавынхаа нурууг харах ямар хэцүү байсныг мэдэх үү? Яг одоо л эргээд надруу харах юм шиг, аав нь тоглосон юм аа гэж хэлээд л намайг дулаан энгэртээ тэврээд эрхлүүлэх юм шиг эсвэл аав нь удахгүй хүрээд ирнэ ээ гээд эргэж хараад орилох юм шиг л санагдсан. Тэгж орхиж явсных нь ачаар би одоо шинэ хүнтэй учрах бүртээ намайг орхиод явчих вий гэж хэчнээн их айдгийг та мэдэхгүй. Нэг л өдөр тэр хүн шиг надад нуруугаа харуулаад яваад өгөхвий, нэг л өдөр эргэж ч ирэлгүйгээр алга болчихвий гэж хэчнээн айдгийг та мэдэхгүй шүү дээ!"
YOU ARE READING
Mᴇᴍᴏʀɪᴇs Tᴡᴏ: Bᴏᴏᴍ Bᴏᴏᴍ
Fanfiction-Хүмүүс дурсамжаа яагаад тэгж их нандигнадаг юм? Зүрх өвтгөж цээж хоослодог болохоор нь би лав дурсамжийг үзэн яддаг. ✔MEMORIES SERIES BOOK 2