Хааяа амьдрал биднээр тохуурхдаг. Ертөнцийн өөр хаана ч байхгүй мэт тийм чихэрлэг хайрыг өгөх ч эргүүлээд авчихна. Эргүүлээд авахдаа тоологдохгүй олон дурсамж болоод түүнийг гэх хязгаар үгүй сэтгэлтэй нь хамт үлдээчихдэг.
Буцаагаад авсан юм бол юу ч үлдээлгүй авчихгүй дээ гэж би хэдэнтээ бурханг харааж байлаа. Яагаад гэвэл надад тоологдохгүй их эзэн нь үлдээгүй хоосон дурсмжууд л байсан юм. Ээж минь байхгүй, аав ч орхиод одсон, И Чан ч намайг орхин ор тас мартсан. Одоо надад байгаа нь зөвхөн дурсамж.
Тэдгээр дурсамжууд намайг уйлахад, шаналахад хүргэдэг. Би одоо дурсамжуудаас өөр юу ч үгүй хоосорсон нэгэн болж орхиж ээ.
"Нами хонгор минь ойрд чамайг хараагүй болохоор санаа зовж байлаа. Амралтаараа надруу залгаж мэнд устай байж бай л даа."
"Тийм ээ зүгээр л хэсэг И Чан гээд солойрсон амьтан шиг л явж байж. Одоо харин тэгэхгүй ээ"
Намайг ийн хэлэхэд тэр өөдөөс инээмсэглээд тэврэн авлаа. Яг үнэндээ бол тэр хөгийн өлөгчин шиг аашилсан болохоор нь би түүнтэй хэсэг харьцахаа байсан юм. Одоо харин И Чангүй амьдрал буцан ирж байгаа болохоор би И Чангүй амьдрахдаа ямар байсан яг тэгж амьдрах болно.
Одоо надад амьдрах утга учир алга. Хаанаас ч эрээд олохгүй нь. Би шантарч бас ганцаардаж цөхөрч байна. Тэр бүхнээс жаахан ч гэсэн хөндийрч байвал хамаагүй дээ.
Мэри ахин надруу ширтээд "Ээжийгээ нас барсанг хэлээгүйд чинь гомдсон шүү. Би чиний найз, хэцүү үед чинь түшиж тулмаар байхад" хошуугаа унжуулан ингэж хэлэхэд нь яагаад ч юм надад худал жүжиглэж байгаа юм шиг санагдаж эхлэв.
Чи яагаад ийм худлаа юм бэ Мэри минь.
"Одоо харин төгсөлтийнхөө баяраар унжийгаад суугаад байлгүй цоглог бай л даа. Миний чанга охин Нами бүр сулбайчхаж. Чамд л гэж хэлэхэд энэ сулбагар бусад охид шиг л эрх энхрийхэн байдал чинь чамд лав зохихгүй."
YOU ARE READING
Mᴇᴍᴏʀɪᴇs Tᴡᴏ: Bᴏᴏᴍ Bᴏᴏᴍ
Fanfiction-Хүмүүс дурсамжаа яагаад тэгж их нандигнадаг юм? Зүрх өвтгөж цээж хоослодог болохоор нь би лав дурсамжийг үзэн яддаг. ✔MEMORIES SERIES BOOK 2