"Таслал аваад үргэлжлүүлэх үү, цэг тавиад дуусгах уу гэдгийг би шийднэ."
"Таслал аваад үргэлжлүүлсэн ч ямар ч нэмэргүй байвал, тэгвэл яах вэ?"
Алдаа.
Алдах гэдэг нь бид алдаанаасаа суралцаж илүү төлөвшсөн, илүү амьдралын талаар ойлгодог нэгэн болж буйн илрэл гэж би хувьдаа боддог.Би алдахаас айдаггүй. Юу ч байсан алдахаас огт айдаггүй хэрнээ, алдчихвий гэж үхтэл айж байсан ганцхан үе нь И Чаны доторх сэтгэлийг ойлгож авсан тэр өдөр байсан.
Динуг л алдчихгүй юмсан. Түүнээс өөр хэнийг ч ингэж хайрлаж чадахгүй болохоор айсан.
Өөрөөсөө ч хүртэл харамлан хайрладаг түүнийгээ хормын дотор танихгүй нэгэн болтол өөрчлөгдөхийг харахвий гээд л.
2019.09.21
"Муудалцсан л юм байгаа биз? Тэглээ гээд ингээд унжийгаад суугаад байх юм уу? Явж жаахан хөгжилдөцгөөе найз минь. Ойрд чамтай хөгжилдөөгүй уйтгартай байсан юм"
Динутай хэрэлдээд аль хэдийнээ сэтгэлээр уначихсан байсан намайг Мэри дээрдүүлэхийн тулд ингэж хэлэхэд нь би санаа алдан бодол болов.
"Тэгсэн ч яахав. Уур хүрээд үхэх нь"
"За тэгвэл машин хэрэгтэй дээ. Чамд машин олдохгүй юу?"
Түүнийг ингэж асуухад нь би даварчихсан амьтан бэ? гэж бодсон ч Ёнжүн толгойд бодогдон Ёнжүнийг дуудаад явахаар болов.
Дину бид хоёр муудалцаад 3 цаг гаруй болж байна. Хөгийн амьтан.
Энэ удаад би лав нүүр өгөхгүй. Даварчихсан амьтан!
Удсангүй Ёнжүн ч улаанаараа эргэлдсэн юм бид хоёрын хажууд бараг л дрифт хийгээд зогсов. Сүртэй ч юм бэ дээ.
"За яасан? Тэр муу чамайг яаж гомдоосон юм? Бүгдэнг нь хэл би яг одоо очоод хөрстэй нь тэгшлээд-"
YOU ARE READING
Mᴇᴍᴏʀɪᴇs Tᴡᴏ: Bᴏᴏᴍ Bᴏᴏᴍ
Fanfic-Хүмүүс дурсамжаа яагаад тэгж их нандигнадаг юм? Зүрх өвтгөж цээж хоослодог болохоор нь би лав дурсамжийг үзэн яддаг. ✔MEMORIES SERIES BOOK 2