16. Холын хүн

104 17 1
                                    

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
















AUTHOR POV

"Арван найман жил?"

"Тийм ээ би түүний дэргэд арван найман жил хамт байсан. Гэтэл тэр зүгээр л нэг муу замд таарсан хөгийн новштой болздог болсон, хамгийн дургүй хүрмээр нь тэр И Чаны ачаар маш их өөрчлөгдсөн. Хааяа би боддог л юм. Нами хуучин шигээ залуусаар зугаацаж, шөнийн клуб хэсдэг хэвээр байсан бол намайг хайрлах болов уу? гэж."

Ёнжүний энэ утгагүй ярианд Мэри инээгээд гартаа байх мэсний хутгаа доош шидэв.

"Чиний яриаг сонсох, энэ охины бөөрийг авахаас ч хөгжилтэй байлаа Ёнжүн. Тэр чамайг арван найман жилийн турш нэг ч удаа хайрлаагүй бол хэзээ ч хайрлахгүй л гэсэн үг. Яг үнэндээ арван найман жил гэдэг хүнийг хайрлах, хүнийг таньж мэдэхэд хангалттай хугацаа."

Мэри нэг удаа санаа алдан мэсний хутгаа буцаан аваад "Чиний хувьд бол тэр арван найман жил яг л зүүд шиг сайхан өнгөрсөн ч, түүний хувьд тэр арван найман жил яг л хар дарсан зүүд шиг байсан байж болно. Тэгээд л ганцаардаж явахад нь түшиг болоод Дину гараад ирчихсэн биз."

Мэригийн ярьж буй зүйлс Ёнжүнд дэндүү утгагүй санагдаж, тэр бага зэрэг дургүйцэн "Яалаа гэж. Тэр надтай байхад хэзээ ч ганцаардаж байгаагүй"

Мэри харин энэ удаад уурлан хутгаа өнөөх охины гуяруу зоогоод "Хараал идмэр гэж. Чүэ Ёнжүн. Наадах чинь л асуудал. Чамтай байхдаа л ганцаарддаггүй шаналдаггүй байсан байж болох ч, чамаас холдоод тэр ямар их өвдөж, шаналсан бол гэж бодолд чинь орж ирэхгүй байгаа болохоор одоо чи биш... И Чан дэргэд нь байгаа юм. Чи ийм болохоор л түүний дэргэд... Жонгүг байсан юм."

Мэри сүүлийн өгүүлбэрээ шивнэх шахам ингэж хэлээд сэмэрсэн сэтгэлээ нөхөж ядан мэсний хутгаа сугалан авлаа.

"Би ч бас чам шиг алдаа гаргасан болохоор л Жонгүг минийх байгаагүй. Чи Намиг хэрхэн ганцаардуулахгүй байхыг л мэддэг болохоос яаж тайтгаруулахыг мэддэггүй. Энэ л бидний алдаа. Хүн гэдэг чинь их сонин. Мянган хүний дэргэд байсан ч ганцаардана. Харин түүнд мянган үг хэлээд тайтгаруулж, сэтгэлийн сэмэрхийг нь нөхсөн нэг л хүний дэргэд үхэн үхтлээ хэзээ ч ганцаардал мэдрэлгүй амьдарч чадна. Хүмүүс хоосорсон дурсамж сэмэрсэн сэтгэлээ чин сэтгэлээс урсах тайтгаралын үгээр нөхөж амьдардаг юм шүү дээ."

Mᴇᴍᴏʀɪᴇs Tᴡᴏ: Bᴏᴏᴍ BᴏᴏᴍWhere stories live. Discover now