"Тэгэхээр энэ зохиолын гол дүр нь муу залуу юм биздээ. Ойлгомжтой. Тэгэхээр Нами ерөнхийдөө бол их дажгүй! Болж байна маш сайн. Гэхдээ муу залуу гэдэг утгаар нь илүү дэггүй байлгаад, гол дүрийн бүсгүйн зүрхийг галзууруулаад өгвөл жинхэнэ ярих юмгүй болох нь. Энэ чинь муу залуу гэхэд бас арай л даруухан юм."
"Баярлалаа багшаа. Тэгээд өөр нэмэх зүйл байна уу?"
"Алга даа. Чи бол миний урдаа барьдаг оюутан, одоо сайн зохиолч болоход төгсөх л үлдлээ дээ охин минь сайн хичээгээрэй"
Би бараг л жил гаруйн турш Динуг бодон бодон бичсэн 37 хэсэгт зохиолоо багшид сарын өмнө өгөөд өнөөдөр шалгуулж буй нь энэ. Энэ бол миний чин сэтгэл багтсан зохиол.
И Чан бол миний хүсэл хясал, И Чан бол миний дурлал, И Чан гэдэг залуу бол миний хүртээд барамгүй тийм их хайрын эзэн.
Энэ 37 хэсэгт их ч зүйл багтсан даа.
Хэрвээ би сургуулиа амжилттай төгсөж чадвал үүнийг заавал ном болгоно.
Яагаад гэвэл И Чан миний өөр хаанаас ч олохгүй цорын ганц дурлал.
Би багшийн өрөөнөөс гараад Мэри дээр очиж цүнхээ авчхаад харихаар зэхэв.
Хавар болоод л гадаа их сайхан байгаа.
Дину ойрд их завгүй гүйж байгаа. Юу болоод байгааг үнэхээр ойлгохгүй нь. Утсаа гаргаж ирээд Дину руу залгатал нэг их удсангүй утсаа авав.
"Хайртаа хаана байна?"
"Цаг- биш ээ Бонун ах дээр л"
Түүний хоолойны өнгө нэг л хачин, сандарсан аятай сонсогдоход харин миний санаа зовж эхэллээ.
"Дину надад худлаа хэлээгүй биздээ?"
"Үгүй ээ би чамд юу гэж худал хэлэх юм?"
"Ойлголоо. Хайртай шүү"
Би ийн хэлээд утсаа салган гэрлүүгээ алхаж эхлэв.
YOU ARE READING
Mᴇᴍᴏʀɪᴇs Tᴡᴏ: Bᴏᴏᴍ Bᴏᴏᴍ
Fanfiction-Хүмүүс дурсамжаа яагаад тэгж их нандигнадаг юм? Зүрх өвтгөж цээж хоослодог болохоор нь би лав дурсамжийг үзэн яддаг. ✔MEMORIES SERIES BOOK 2