Олон жилийн өмнө аав биднийг хаяад явах үед би өөр юу ч ийм хөгийн байж хүчрэхгүй гэж боддог байв.
Өөр юу ч ийм хөгийн байхгүй л хэмээн бодсон. Гэтэл харин үгүй байж.
Ээжийгээ алдсан надад үүнээс өөр юу ч ийм хөгийн санагдаагүй...
Урьд нь би хэзээ ч ээжийг надаас яваад өгөх талаар бодож байгаагүй юм. Тэгтэл нэг л өдөр ээж минь надаас үүрд яваад өгсөн. Тэр үед л би ээжтэй хүн дэлхийг атгадаг гэдгийг мэдсэн юм.
Ээжтэй хүнд бүтэн байдаг.
Ээжийн минь оршуулах ёслол болж пууссаны дараа би орь ганцаар үлдсэн гдэгээ гэртээ ирэхдээ л мэдэж билээ.
Ахиад намайг гэртээ ирэхэд зэмлэх хүн байхгүй, ахиад гэртээ ирэхэд минь халуун хоол хийж, хувцсаа угаан зогсох ээж минь байхгүй.
Тэр үед бүрэн утгаараа би шалдаа бууж, шантарч эхэлсэн. Ажилладаг 24 цагийн дэлгүүртээ ажиллахаа больж, хичээлдээ ч явахаа болив.
Амьдрал минь сүйрэхэд ердөө нэгхэн цаг хангалттай байдаг нь дургүй хүрмээр хөгийн юм.
Амьдрал надад нүүр буруулж байхад хэзээ ч намайг орхиогүй тэр нэгэн И Чан байсан юм. Тэр намайг орхилгүй хажууд минь түшсэн, намайг тайтгаруулсан.
Би урьд нь хэн нэгнээс ийм түшигтэй мэдрэмжийг хэзээ ч авч байгаагүй учраас түүнээс хэзээ ч холдмооргүй байна.
"Хатагтай Жу Нанхид гүнээ эмгэнэл илэрхийлье. Тэрээр хамт олондоо эелдэг сайхан ханддаг сайн гэрийн эзэгтэй, ээж байсан тул түүнийг марталгүй үргэлж дурсан санаж явахаа амлаж байна."
Ээж минь яг л урсгал ус шиг нэгэн байсан. Зөөлөн үед зөөлөн, хатуу үед хатуу.
Намайг цор ганц чиглүүлж, юу зөв юу бурууг ойлгуулсан бурхан шиг л хүн.
Ээж минь надтай ийм дотно байгаагүй бол би аль хэдийн шөнийн клуб хэсч, өнөөдрөөрөө амьдардаг нэгэн болох байсан биз. Ээж минь намайг зорилготой болгосон.
YOU ARE READING
Mᴇᴍᴏʀɪᴇs Tᴡᴏ: Bᴏᴏᴍ Bᴏᴏᴍ
Fanfiction-Хүмүүс дурсамжаа яагаад тэгж их нандигнадаг юм? Зүрх өвтгөж цээж хоослодог болохоор нь би лав дурсамжийг үзэн яддаг. ✔MEMORIES SERIES BOOK 2