1: Writer

111 7 4
                                    

Би их хурлын гишүүн улс төрч биш. Бас би ямар нэгэн гэгээнтэн их багш ч биш. Би олон хүний хүсэл мөрөөдөл болсон айдол дуучин ч бас л биш. Би зүгээр л салсан нөхрийнхөө тухай ном бичсэн жирийн л нэгэн эмэгтэй. Зүгээр л аз тохиож аль эсвэл хувь тавилангаар нэрд гарсан номын зохиолч эмэгтэй. Өөр ямар ч сонин хачин зүйл байхгүй. Өөр ямар ч үзэж харах юмгүй тийм л хүн.

Гэхдээ одоо оны шилдэг ном болсон номныхоо тухай хүмүүст зарим нэг нууц дэлгэхээр энд ирээд байна л даа. Тэгэхээр танхим руу оръё доо.

Танхимд орон тайз хэсэгт надад зориулан зассан суудалл суухад энд цугласан бүх хүн чимээгүй болон над руу анхаарлаа хандууллаа. Тэднийг харах төдийд л зүрх минь хяналтаа алдан хурдалж ухаан алдахад ч бэлэг байгаа боловч ийм олон хүн цуглуулчихаад унаад өгвөл ичгэвтэр хэрэг шүү дээ. Тэгэхээр биеэ барих хэрэгтэй.

Урд минь байх ширээн дээр тавьсан микрофоныг аваад уруулынхаа харалдаа барин тэдэнтэй мэндлээд өөрийгөө танилцууллаа.

"Сайн байцгаана уу? Та нарт энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр миний бичсэн номын тухай сонсохоор энэ хүртэл хүрэлцэн ирсэн та нартаа баярлалаа. Бас өөрийгөө танилцуулах хэрэгтэй байх. Намайг Пак Жиён гэдэг. Одоо хорин найман настай. Өмнөд Солонгос улсын Сөүл хотод төрж өссөн айлын ганц охин. Мөн энэхүү номын зохиолч" гэж хэлээд өгүүлбэрээ гүйцээхэд минь жирийн хүмүүс нь алга ташин сэтгүүлчид зураг дарж эхэллээ.

Гэтэл хажууд минь байх хар хослолтой залуу чанга дуугаар "За хүмүүсээ одоо зохиолчоосоо асуух асуулт байвал ээлж дараагаараа асуугаад яваарай. Мөн хэт хувийн асуулт асуухыг хориглоно." гэж зарлахад хүмүүс толгой дохин эхнээсээ микрофон аван асуултаа асууж эхэллээ.

Хамгийн эхэнд суух цайвар бор өнгийн цув өмсөн үсээ задласан залуухан бүсгүй сандарч байгаа бололтой хоолойгоо засан "Та энэ номоо хэнд зориулж бичсэн бэ?" гэлээ.

Би инээмсэглэн "Салсан нөхрийнхөө тухай бичсэн юм л даа" гэхэд танхимд байх хүмүүс бүгд гайхсан харагдана.

"Яагаад?"

"Тэр их сайн хүн байсан болохоор л"

"Тэгвэл яагаад салсан юм бэ?"

"Үнэндээ бид цэцэрлэгт байхаасаа л найзласан найзууд байсан юм харин их сургуульд ороход нөхөрлөл маань хайр болоод хувирчихсан гэж бид бодсон юм. Тэгээд л хэсэгхэн зуурын шохоорхолоо хайр гэж андуураад гэрлэчихсэн хэрэг. Харин тэр нь жинхэнэ хайр биш нөхөрлөл байсан болохоор бага багаар хөрсөөр бид хэн хэнээсээ догдлол, хайр аль эсвэл итгэлцэлийн алийг нь ч мэдрэхээ больчихсон байсан. Тэгээд л салсан юм" ийнхүү хэлэхэд минь тэд улам л гайхширсан харагдаж байлаа. Магадгүй миний хэлсэн зүйл этгээд санагдсан байж болох юм.

"Тэгвэл яагаад түүний тухай ном бичсэн юм?"

"Салалт надад их хүнд туссан л даа. Би түүнийг гэхээ больчихсон байсан ч хоёр жил гаруй хамт байчихсан болохоор тодорхой хэмжээнд дассан нь ойлгомжтой. Гэвч гэнэт л холбоо сүлбээ бүх зүйлээ тасалчихсан болохоор хэцүү байсан юм. Тэр үед намайг тайтгаруулж байсан зүйл ямар нэгэн эшлэл шүлэг бичих байсан ч нэг л сэтгэлд хүрэхгүй байсан. Тэгтэл нэг өдөр аав маань түүнийг санах бүрдээ хамгийн нандин дурсамжуудаа юм уу түүний тухай санаж байгаа зүйлсээ бичиж бай гэж зөвлөсөн. Тэгээд л би өдөр бүр комьпютер дээрээ түүний тухай бичдэг болсон. Эхлээд өдөрт хоёр гурван хуудасаар нь бичдэг байсан ч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр би түүнийг мартаж бичих минь багассаар л байсан. Нэг өдөр эхнээс нь уншиж үзэхэд их хөөрхөн санагдаад аавдаа уншуулсан юм. Гэтэл аавд маань ч бас таалагдаад засч янзлаад ном болгох тухай санал тавьсан. Ингэж л салсан нөхрийн маань тухай ном бүтсэн юм даа."

"Та одоо түүнийг санадаг уу?"

"Огтхон ч үгүй. Би түүнийг мартсан. Тэр одоо миний дурсамжинд л байдаг сайн найз минь болсон."

Өнөөх бүсгүй "Хөөх" хэмээн уулга алдаад микрофоноо шилжүүллээ.

Дараагын хүн гуч орчим насны эрэгтэй хүн байх ба хар ногоон өнгийн хослолыг их цэвэрхэн индүүдэж өмсөн гартаа сэтгүүлч нарт байдаг жижиг дэвтэр үзэгтэй барьсан нь түүний мэргэжлийг тодорхойлох шиг.

Тэр дэвтэр дээрээсээ асуултуудаа гүйлгэн харж байгаад сайхан асуулт олсон бололтой түрүүнээс хойш атиралдсан хөмсөг нь тэнийн инээмсэглэсээр "Таны номны утга санаа эсвэл илэрхийлэх гэсэн зүйл юу вэ?" гэсэн огт бодож байгаагүй асуулт тавьлаа.

"Миний номонд тийм зүйл байхгүй ээ. Би сая хэлсэн шүү дээ зүгээр л сэтгэлээ тайтгаруулах эж бичсэн гэж" гэвэл тэр үг үсэг алгасалгүй тэмдэглэж аваад дараагын асуултаа тавилаа.

"Таны ном салсан нөхрийн чинь тухай арван худлыг өгүүлдэг шүү дээ? Гэхдээ би ямар ч үнэн болон худлын тухай зүйл олж уншиж чадаагүй. Зүгээр л зан аашынх нь тухай байсан энэ тухай юу гэмээр байна?"

"Үүнд хариулахад их төвөгтэй юм. Яг юу гэхээ мэдэхгүй байна л даа. Тэгэхээр би тус бүр дээр нь тайлбар хийсэн нь дээр бололтой." гэвэл хүн бүр ойлгохгүй байсан асуултынхаа хариуг олох гэж буй харцаар намайг төөнөж эхэллээ.



Eniig pub hiihgu bol gar zagtnaad blku bsyn ks💛🔥.

10 lies about you✔Where stories live. Discover now