6

22 5 6
                                    

Fifth lie: Kim Taehyung is a cute boy

Тав дахь худал: Ким Тэхён бол эгдүүтэй хөвгүүн.

"Биднийг их сургуульд орсоны дараах хоёр дахь жил буюу хоёр дугаар дамжааны оюутан байхад маань Тэхёний сургууль сагсны тэвцээн зохиосон юм. Түүнд нь Тэхён оролцсон бас намайг ирж үзэхийг урьсан. Би түүнийг урьж байхад мэдээж очно шүү дээ.

Хамгийн сайхан хувцасаа өмсөөд очтол тоглолт нь эхэлчихсэн заал дүүрэн үзэгчтэй байх бөгөөд ганц ч сул суудал байгаагүй тул би заалны нэг буланд зогсож байсан юм. Нэгдүгээр үе дуусахад Тэхён над дээр гүйж ирээд багынхаа сэлгээнд сууж буй гишүүдтэй хамт суулгачихаж билээ. Дараа нь нэг ирмэчихээд дараагын үе рүү орсон. Тоглолт дуусан дуустал Тэхён тоглосон. Ганц ч амраагүй. Өглөөнөөс орой болтол тоглосон үнэхээр аймар. Гэхдээ тэр хамгийн шилдэг нь байсан.

Жирийн үед надтай байхдаа яг л жаахан хүү шиг эгдүүтэй харагддаг боловч тэр сагс толгож байхдаа өнөөх эгдүүтэй хөвгүүн биш түүний ах шиг нь л харагдаж байв.

Магадгүй халуухан эсвэл догь гэдэг үг тохирох байх.

Тоглолт дуусан дуустал тэр над руу харж ирмэчихээд голл оруулаад байсан.

Өдөржин болсон тоглолт Тэхёний багын ялалтаар дуусч хүмүүс нэг нэгээрээ гарцгааж эхлэхэд Тэхён гэнэтхэн л хувцасаа солих гэж байснаа болин микрофон аваад ярьж эхэлсэн.

"Сайн байцгаана уу? Надад түр анхаарлаа хандуулаад өгөөрэй. Ммм намайг Ким Тэхён гэдэг. Энэ сургуулийн хоёр дугаар дамжааны оюутан. Тэгээд би энд сайн хүнээ урьсан юм л даа. Намайг тоглохыг хараарай гээд л...уучлаарай би сандраад болдоггүй ээ" гэчихээд зүрхэн тушаа газартаа баруун гараа тавин толгой гудайлган зогсохдоо нүүрнээсээ инээмсэглэлээ огт салгасангүй.

Тэгээд тэр дахин ярьж эхэлсэн. Хэзээ ч түүнээс сонсоно гэж бодож байгаагүй тийм үгнүүдийг ашиглан ярьсан.

"Би..цэцэрлэгт байхаасаа хойш найзласан их хөөрхөн найзтай л даа. Түүнд бага ангид ордог жилээ сайн болсон боловч өдийг хүртэл арван дөрвөн жил хэлж чадахгүй нууж явсан нь энэ. Тэр...намайг хэзээ ч ганцаардуулж байгаагүй. Үргэлж дэргэд минт байж гунигласан үед минь инээлгэж өгдөг. Бага байхдаа хүүхдүүдэд дээрлэхүүлээд зогсож байхад минь тэр хүүхүүдийг загнаж хөөж өгч бүр болохгүй бол багш нарыг дагуулаад ирдэг тийм адтай хүүхэд байсан. Бас надад үргэлж тусалдаг. Дунд ангид байхдаа би даалгавараа дандаа л хийхгүй орхичихдог байсан юм. Тэр үед өдөр бүр надад хуулуулж заримдаа бүр дэвтэрээ надад өгөөд өөрөө багшид загнуулдаг байсан. Миний төлөө л гэвэл юуг л бол юуг хийдэг жижигхэн хөөрхөн охин. Ууртай л болохоос ямар хөөрхөн гээч?" гэхэд заалан дахь хүүхдүүд дор бүрнээ хөнгөн инээд алдах нь цуурайтан сонсогдоно.

Харин тэр ямар нэгэн зүйл бодон инээмсэглээд дахиад л ярьж эхэллээ.

"Түүнд чаддаггүй зүйл гэж байдаггүй. Үнэхээр сайхан дуулдаг, эвсэлтэй нь аргагүй бүжиглэдэг, мэргэжлийн зураач шиг л зурдаг. Бас...миний зүрхийг хэмнэлээ алдтал нь цохилуулж чаддаг"

Түүний хэлж буй үг бүрээс хайр мэдрэгдэх бөгөөд үе үехэн ичингүйрэн хоолой нь суларна.

Тэр сургууль дээрээ бол охидын эрлэг, хүйтэн царайтай догь залуу. Гэвч яг одоо дурлачихаад сэтгэлээ илчилж буй бага ангийн жаал хөвгүүн шиг л аашилж байна. Түүнээс нь болж би шингэн төлөвт шилжин урсчих шиг л болно.

Тэхён "Би түүнд сайн, үгүй ээ бүр хайртай" гэж хэлээд өөдөөс минь харж инээисэглэхэд нь би золтой зүрхний шигдээс болчихоогүй.

Дараа нь тэр нэвт хөлөрсөн футболктойгоо өмнө минь ирж зогсоод алтан медалиа хүзүүнд минь зүүж өгөөд зааланд байсан бүх хүний өмнө надаас үерхэхийг гуйж билээ.

"Надтай үерхэх үү Пак Жиён?"

"Зөвшөөрч байна"

Хариултыг минь сонссон Тэхён шууд л намайг тэвэрч орхисон. Ум руу үсрээд гараад ирсэн юм шиг болох хэмжээний хөлөрч цамц нь тэр чигтээ түүний хөлсөнд будагдсан байсан боловч сэтгэлийн гүнээс нь гарсан үгс болон Тэхёний тэврэлт илүү үнэ цэнэтэй учир материаллаг тэр зүйл надад хамаагүй байв.

Тэр үед би догдлоогүй ч хангалттай ихээр Тэхёнд татагдаж байсан юм.

Ингэж л бид хэдэн зуун хүний нүдэн дээр үерхэж эхэлсэн."

Яриа маань дууссан ч намайг хүрээлэн байх хүмүүсээс ганц авиа ч гарсангүй. Харин би зөөлөн санаа алдаад тэдэнд зориулан инээмсэглэлээ.

10 lies about you✔Where stories live. Discover now