First lie: Kim Taehyung is a coldest person I've ever seen.
Нэгдүгээр худал: Ким Тэхён бол миний харсан хамгийн хүйтэн хүн.
Тэхён их хүйтэн төрхтэй. Өөрөө ч хүчирхэг харагдах дуртай учраас үргэлж л хөмсөгөө үл ялиг зангидан ширүүн харж явдаг. Заримдаа би ч тэр төрхнөөс нь айдаг байсан. Тэхён зурагт номон дээрх царайлаг мөсөн ханхүү шиг харагддаг боловч яг үнэндээ бяцхан хүү шиг л ааштай. Хүнд амархаэ гомдож амархан уучилдаг. Бүх зүйлийг чин сэтгэлээсээ хийдэг. Үргэлж бусдад тусалдаг. Гэхдээ түүний хүйтэн төрхний хамгийн цаад буланд хэн нэгэнд амархан дасдаг нөхөрсөг таван настай хүү бий. Хэнд гомдоож бас уурлуулж болохгүй нандин оршихуй байдаг.
Би та нарт түүний тэр занг яаж анх мэдэж авч байснаа ярьж өгье.
Бид нэг цэцэрлэгт бүр нэг ангид сурдаг байлаа. Тэр их нөхөрсөг боловч их хор шартай өөрийн болгоно гэсэн зүйлээ үргэлж өөрийн болгодог хүүхэд байсан юм. Үргэлж л өөрийн хүссэн зүйлээ авдаг байсан. Гэхдээ нэг өдөр манай цэцэрлэг хүүхдүүдийн дунд "Миний гэр бүл" гэсэн сэдэвтэй гар зургын уралдаан зохион байгуулсан юм. Шагналд нь хүүхдийн парк-д ээж аавтайгаа үнэгүй тоглох эрх байсан шиг санагдаж байна. Хүүхэд бүр л ялахын тулд зургаа хичээнгүйлэн зурж байсан ч тэр дунд Тэхён бусдаас хамаагүй илүү нухацтай зурж хэнтэй ч үг солихгүй урд нь байх цаас руу л анхаарлаа хандуулж байсан. Бүр бүгдийг нь шүү! Нэг цаг гэдэг хүүдүүдийн хувьд урт хугацаа боловч зураг зурахад хангалттай хугацаа байгаагүй. Тийм болохоор Тэхён зургаа гүйцээж амжилгүй хураалгачихсан. Уг нь их гоё зурсан байсан боловч дутуу зураг сайхан харагдахгүй шүү дээ. Тэгээд л Тэхён анх удаа хүссэн зүйлээ авч чадаагүй.
Багш нар нэг хоёр гурав болон тусгай байр шалгаруулсан ч Тэхён алинд нь байгаагүй. Түүнээсээ болоод бүхэл өдөржин муухай аашилж тоглож буй хүүхдүүдийн тоглоомыг сүйдлэсэн. Мэдээж багш нар Тэхёнийг тийм үйлдэл хийсэнд нь зэмлэхэд Тэхён уйлж орхисон. Уйлаад л байсан. Ээж аавыгаа бас эмээгээ дуудаад уйлаад л байсан багш нар түүнийг аргадах гэсэн боловч хэнийг нь ч өөртөө ойртуулаагүй. Хэдэн цаг уйлсаныг нь бурхан л мэдэх байх. Ямар ч л байсан их удаан уйлж суусны эцэст бага зэрэг тайвширсан байхад нь би түүн дээр очоод ингэж хэлсэн.
"Хөөе хүүхдээ битгий уйл аа. Чи дараа заавал ялна за юу?"
Яагаад уйлсан шалтгааныг нь мэдэхгүй байсан ч тархи минь надад ингэж хэл гэсэн болохоор би түүнд хэлсэн. Гэтэл тэр нусаа татан олон цаг уйлсаны улмаас улайн бүлцийсэн нүдээрээ над руу ширтээд "Чи итгэлтэй байна уу?" гэж асуусан. Тэгэхэд нь би инээмсэглэн толгой дохисоноо сайн санадаг.
Гэхдээ энэ хүйтэн төрхнийх нь тухай биш. Хүйтэн төрх гаргах болсон шалтгааных нь тухай түүх.
Харин яагаад хүйтэн төрх гаргах болсон шалтгаан нь огт өөр.
Тэр өдрөөс хойш бид сайн найзууд болсон өдөр бүр хамтдаа хооллож өдөр бүр хамтдаа тоглоно. Гэхдээ нэг асуудал байсан нь Тэхёнийг дээрлэхдэг цэцэрлэгийн маань ахлах бүлгийн сурагчид байсан юм. Тэд анхандаа Тэхёнтай найзууд байсан боловч зургын тэмцээнд ялж чадаагүйдээ гутран уйлж суусан өдрөөс нь хойш түүнийг шоглож эхэлсэн. Тэр болгонд нь би Тэхёнийг хамгаалдаг байж билээ. Гэтэл нэг өдөр би ханиад хүрээд цэцэрлэгтээ очихгүй гэж бодож байсан ч Тэхёнийг санан ээж аав хоёрыгоо ятган цэцэрлэгтээ ирэхэд Тэхён дахиад л уйлчихсан сууж байсан. Түүн дээр гүйхээрээ очоод юу болсон тухай асуухад тэр "Тэд намайг охиноор хамгаалуулдаг арчаагүй амьтан гэсэн" гээд цурхиран уйлж байсан.
Тэр үед би түүний толгойг илээд "Тэгвэл чи одооноос намайг хамгаалж бай!" гэхэд Тэхён "Яаж?" гээд нусаа татахад нь "Манай аав аймар харагддаг хүмүүст хэн ч ойртож очдоггүй гэсэн. Тэгэхээр чи аймар царайтай болчих" гэвэл Тэхён нүүрэндээ хүрээд "Би чадах болов уу?"
"Чадалгүй яахав! Зүгээр л муухай хараад байхад болно!"
Ингээд л Тэхён аймар төрхтэй болно гэж мэрийсээр түүнийг мэддэггүй хэн ч харсан сайхан ааштай хүн гэж харахааргүй хүйтэн царай, хэнийг ч өөрийгөө түүний хажууд сул дорой мэтээр мэдрэхээр харцтай болчихсон. Гэхдээ түүний сэтгэл дэхь уйланхай бяцхан хүү огт өөрчлөгдөөгүйд би одоог хүртэл баярладаг.
Номынхоо эхний бүлгийн үйл явдалыг дурсамжаа сэдрээн инээмсэглэсээр ярьж дуусахад хүмүүс юу ч ойлгоогүй аятай над руу ширтэж байлаа.
"Тэгээд та юуны тухай өгүүлж байгаа юм?"
"Тэхёний зүрхэн дэхь бяцхан хүү болон хүйтэн төрхнийх нь нууцын тухай."
YOU ARE READING
10 lies about you✔
Fanfiction"Ким Тэхёны тухай арван худал..." Casts: Kim Taehyung Park Jiyoung